Нохойн Рахит гэж юу вэ? Рахиттай нохойн эмчилгээ

|
Шэйр хийж түгээх

Нохойн Рахит гэж юу вэ? /Rickets/

Нохойн Рахит нь ихэвчлэн залуу, өсч яваа гөлгөнд тохиолддог өвчин юм.

Шалтгаан нь:

  • Д витаминий дутагдал,
  • Бие физиологи нь витамин, минералд зөв зохистой хариу үйлдэл үзүүлж чадахгүй байх
  • Кальци болон фосфорын шууд дутагдал (рахит болох шалтгаан байж болох ч энэ нь маш ховор үзэгдэл.)
  • Д витамин нь өөх тосонд уусах чанартай шим тэжээл ба нохойн элгэнд хоол хүнсээр дамжин агуулагдахаас гадна нарны хэт ягаан туяанаас арьсны гадар хэсэгт идэвхитэй витамин болон хувирч биед шингэдэг.

Биеийн бүх үйл ажиллагаа хэвийн гэж үзвэл Д витамин нь ясны бүтцэд шаардлагатай кальци болон фосфатын хэмжээг хэвийн түвшинд барих гормоны үүргийг гүйцэтгэдэг байна.

Мал эмнэлэгт хандаарай

  • Үзлэг, Вакцин
  • Эмчилгээ, зөвлөгөө
  • Мэс засал, спэй хийх
  • Дуудлагаар гэрт очих үйлчилгээ

Гэхдээ нохойн биед хоол боловсруулах үйл ажиллагаа, шим тэжээлийг шингээх үйл ажиллагааг муутгах ямар нэгэн нөхцөл байдал үүссэн бол Д витаминийг нарийн гэдэснээс шингээн авч чадахгүйд хүрдэг байна. Тийм ч учраас нарны гэрэл нь рахит өвчнөөс урьдчилан сэргийлэхэд нэн чухал үүрэгтэй байна.

✅ Ихэнх ноход байгалийн зөнгөөрөө гадаа нарны гэрэлд байх дуртай байдаг. Хэрвээ тэд наранд хангалттай байж чадалгүй удвал тэдний цусан дахь кальци фосфатын хэмжээ багасч, үр дүнд нь бусад гормонууд яснаас уг дутагдсан кальци фосфатыг нөхөхөөр цусны эргэлтрүү оруулдаг. Энэхүү үзэгдэл нь рахит өвчин юм.

✅ Иймд Д витамины дутагдал нь рахитын үндсэн шалтгаан болж байна.

Өөр нэг шалтгаан нь нохойн хүзүүний хоёр талд байрладаг бамбай булчирхай нь Д витамины мөн адил биеийн кальци фосфорын хэмжээг тааруулах үндсэн үүрэгтэй ажилладаг.

Хэрвээ ясан дахь минерал цусны эргэлтэд ороод байвал уг дөрвөн булчирхай алдагдлыг нөхөх үүднээс илүү их ажиллаж биеийг улам илүү минералын дутагдалд оруулдаг байна. 🧐

✅ Кальци фосфорын зохистой хэмжээг орчин үед 1.2 : 1 гэж тодорхойлсон байдаг. Гөлөгний ид өсөлтийн үе болон эм нохойны хээлтэй байх үед 1 фосфор тутамд 1.2 хэмжээний кальци байх нь зохистой гэж үздэг байна.

✅ Рахиттай нохойнд дараах шинж тэмдгүүд ажиглагдана.

  • Хөл болон сээр нурууны яс зөөлрөх
  • Булчин татах
  • Хөл муруйх, аарцаг түнх хэлбэр алдах
  • Шүд хоцорч ургах, бүтэц хэлбэр өөр байх
  • Их хүндэрсэн тохиолдолд гавлын ясны хэлбэр алдагдах, эрүү завжны хөгжил муу байх, шүд унах зэрэг эрсдэлтэй.

✅ Рахитаас урьдчилан сэргийлэх түүнийг эмчлэх арга их энгийн. Ердөө л биед дутагдсан эрдэс, шим тэжээлийг нөхөх хэрэгтэй. Шим тэжээлийн дутагдлын үндсэн шалтгаан нь гэрт хийсэн хоол тэжээл байдаг. Гэрийн хоол зарим өвчин эмгэгд сайн байж болох ч нохойнд шаардлагатай Д витамин, кальци фосфорын зохистой хэмжээг агуулсан эсэх нь эргэлзээтэй байдаг.

✅ Иймд нохой тэжээгч та бүхэн нохойндоо хэрэгцээтэй бүх шим тэжээл, витамин, минералыг агуулсан тэжээллэг, шингэц сайн, урт хугацаандаа эрүүл мэндийг бүрэн хангах чанартай хоол тэжээлийг сонгоорой.

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Чухал сэдвүүд:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх