Нохой Тэжээж буй Хүмүүст өгөх 10 үнэт зөвлөгөө

Шэйр хийж түгээх

НОХОЙ, МУУР МАЛ ЭМНЭЛЭГ

Баяндэмбэрэл ХХК нь 1999 онд байгуулагдсан Монгол улсын Ууган Мал эмнэлэг, ариутгалын компани

  • БЗД-ийн ЗДТГазрын зүүн талд татварын хэлтэсийн урд байрлалтай.
  • Даваа-Баасан 09:00-18:00

Хамгийн их асуудаг асуултуудын дагуу зөвөлгөө оруулалаа шүү! Асууж лавлах зүйл байвал дээрх утасаар холбогдоорой.

1. Эмчийн зааврын дагуу нэмэлт Кальц өгөх

Нохой, мууранд зориулалтынх нь хоолыг өгвөл хангалттай кальци, витаминаа хоолноосоо авдаг. Харин та гэрээрээ хоол хийж өгөх гэж байгаа бол заавал нэмэлт кальци эмчийн зааврын дагуу өгөх хэрэгтэй.

Нохой, мууранд элэг өгөх нь сайн гэж ойлгоод элгээр дан хооллох тохиолдол элбэг байдаг. Элгэнд витамин ихээр агуулагддаг нь үнэн боловч кальци фосфорын тэнцвэр алдагдаж кальцийн дутагдал буюу рахит үүсгэдэг.

2. Жижиг Чанасан Яс Өгөх нь Буруу

Нохойд жижиг чанасан яс (хавирга, өвчүүний бүдэрхий, тахианы мөч гэх мэт) өгөхгүй байх хэрэгтэй. Эдгээр нь хатуу учраас ирмэг гарган хугарч нохойнд түгжрэл үүсгэх, ходоод гэдсийг урж гэмтээх магадлалтай.

Нохойд яс өгөхдөө түүхий том (үхрийн чөмөг, булууны яс ) ясыг сонгох нь зүйтэй. Түүхий ясыг чанасан ястай харьцуулбад ходоодны хүчлийн нөлөөгөөр илүү амархан зөөлөрдөг ба энэ нь кальцийн эх сурвалжийн нэг болдог давуу талтай.

Нохой долоо хоногт биеийн жингийнхээ 25-30%-тай тэнцэх хэмжээний хоол идэж байх ёстой. Өөрөөр хэлбэл нохойны биеийн жингийн 1/5 гэсэн үг.

Жишээлбэл: 20 кг жинтэй нохойг долоо хоногт 4 кг ястай махаар /түүхий/ хооллоно гэсэн үг. Гөлгөн нохойг 4-5 цагийн зайтай хооллоно. Яваандаа хоолны хэмжээг аажмаар нэмэн хүгацааг нь бага багаар холдуулна. Насанд хүрсэн нохойг өглөө орой хоёр хооллож болно. Ямар төрлийн хоолоор хооллох хэрэгтэй вэ?

  • Хамгийн гол хоол нь ястай түүхий мах / хонь, ямаа, адуу, үхрийн мах/ юм.
  • Тахианы мах, чанаж болгоогүй бүтэн араг яс
  • Малын гаралтай дайвар бүтээгдэхүүнүүд / элэг, уушиг, зүрх, гэдэс ходоод гэх мэт/ -ийг заавал болгож өгөх шаардлагатай.Гэрийн хоолны үлдэгдэл бага хэмжээгээр өгч болно.
  • Нохойны тань усны сав ургэлж дүүрэн байх ёстой.

Анхаарүүлга: Элэг нь тэжээллэг хоол мөн боловч долоо хоногт нэг л удаа өгөхөд хангалттай. Хэтэрхий их элэг өгөх нь бодисын солилцоог хямрааж бодисын солилцооны өвчин / Кальцийн дутагдал г.м / үүсгэдэг.

Мөн нохойны хоолонд үхэрийн дотор махын 50% иас илүү оруулж болохгүй. Нохой хувинцар савнаас харшил авах тохиолдол элбэг байдаг учир хоол, усны сав нь бүгд төмөр байх хэрэгтэй. Ямар хоол нохойд өгөх ёсгүй бэ?

Өгч болохгүй хоол Яагаад Чанасан яс Чанаж хатуу болсон яс хугарахдаа ирмэг үүсгэдэг тул гэдсийг гэмтээдэг. Зажлахгүйгээр шууд залгиж болохуйц хэмжээний жижиг яс / хавирга, сүүлний нугалам, өвчүүний бүдэрхий / Гэдэс түгжрэх аюултай.

Нохой өвсдөн шинж тэмдэг

Өөх ихтэй мах Хоолны баланс алдагдана. Бүтэн түүхий ногоо Гэдэс түгжирнэ, ногоогоо жижиглэж үрж өгч болно. Их хэмжээний цаган будаа болон овъёос, үр тариа Хөөж гэдэс хийгээр дүүрнэ. Сүү Зарим амьтад сүүг шингээж чаддаггүй, чацга алддаг. Таны нохой сүү шингээж чаддаг бол өгч болно, харин махтай хольж болохгүй. Эрдэнэ шишийн гол эсвэл том ястай жимс Гэдэс түгжирнэ.

Нохой бөөстөх нь эзэндээ болон ойр байдаг хүмүүстээ хамгийн төвөгтэй асуудлуудын нэг болдог. Түүгээр ч барахгүй тухайн нохойнхоо эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Нохой нь бөөсөндөө хэт баригдвал түүнийгээ даалгүй үхэх тохиолдол их байдаг.

Тиймээс эзэд нохойгоо байнга усанд оруулж, арчилж байх хэрэгтэй. 14 хоногт нэг удаа усанд оруулах нь хамгийн тохиромжтой байдаг бөгөөд ус нь ариутгасан ус байх ёстой аж. Учир нь зөвхөн нохойноос хүнд халддаг олон төрлийн өвчин байдаг гэнэ. Эдгээрт байнгын харшилтай болох, хамуу, халдварт шар өвчин болон бусад бохирын нянгууд ордог.

3. Нохойнд хориглох зүйлс

Сонгино, шоколад, чанасан яс, элэг, чихэр, хорнууд, үет ургамал, машины тосол гэх мэт.

Хоолных нь сав төмөр юмуу шаазан байвал илүү тохиромжтой. Хоолны саванд хоол удаан байлгаж болохгүй, гөлгөн нохойг бага багаар ойр ойрхон хооллох хэрэгтэй.

4. Нохой Вакцинжуулалт:

Нохойн вакцин хийх хугацаа

Гөлгөн нохойд 3 удаа вакцин хийх хэрэгтэй. Нохойн гудрага парвовирус нь монголд маш элбэг байдаг. Ямар ч вакцин хийлгээгүй гөлөгнүүд амархан дээрхи үхлийн аюултай өвчин тусах магадлал өндөр байдаг.

Гударга зэрэг 4-5 өвчнөөс сэргийлсэн хам вакцины анхны тунг 8 долоо хоногтойд, хоёрдах вакциныг 12 долоо хоногтойд, гуравдахийг 16 долоо хоногтойд хийлгэх хэрэгтэй. Харин галзуугийн вакциныг14-16 долоо хоногтойд хийлгэх хэрэгтэй.

Нохойныхоо үзлэг, вакцин зэрэгт хангалттай төсөв төлөвлөх хэрэгтэй. Таны нохойны эрүүл мэндийн арчилгааны хэсэгт туулга заавал орсон байдаг. Өсвөр насны нохойдоо сайн кальцийн эх үүсвэр байхгүй бол та манай эмч нартай уулзаж гөлгөндөө нэмэгдэл кальци өгөх талаар ярилцах хэрэгтэй.

Нохой авахаасаа өмнө мэдэж байх ёстой зүйлс

  • Нохой авахаасаа өмнө та нохойдоо хазаж тоглох хангалттай тоглоом бэлдэх хэрэгтэй. Түүний хүрч чадахгүй газруудад үнэтэй зүйлсээ/гутал, хувцас г.м/ болон эм тариа, химийн бодис гэх мэт зүйлсээ хадгалаарай.
  • Гөлөгнүүд шинэ зүйл туршиж үзэх их сонирхолтой байдаг. Тиймээс тэдний эргэн тойронд байж болох аюултай зүйлсийг холдуулах хэрэгтэй.
  • Нохойгоо цаг тухайд нь вакцин, туулгад хамруулах нь маш чухал. Мөн нохойгоо үржил хаах мэс засалд аль болох түргэн оруулаарай. Нохойгоо өвдөөгүй байсан ч тогтмол малын эмчид үзүүлж заншаарай.
  • Нохойдоо тохирсон урттай уяа хөтөлгөөг авах. Хэт томдсон эсвэл богино хөтөлгөө нь нохойг тань гэмтээх магадлал өндрөөс гадна хөтөлгөө сулрах, тасрах замаар нохойгоо алдах хүртэл аюултай байдаг.
  • Эрүүл мэндийн даатгал зайлшгүй байх хэрэгтэй. (Монголд байдаг эсэхийг лавлах л хэрэгтэй) Малын эмчтэйгээ ярилцаж зөвлөгөө аваарай.

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх