Нохойн туулга, Муурны Туулга

Шэйр хийж түгээх

Нохойг туулгах нь:

Нохойд гурван сар тутам туулга уулгаж байхгүй бол паразитууд, тухайлбал туузан хорхой, дугариг хорхой, хялгасан хорхой бэтэг хүнд халдварлаж болно. Мөн гадуур олон арваараа гүйж яваа тэнэмэл нохдоос гэрийн нохой өвчин авах буцаад бусад нохдод тарааж халдварлуулах эрсдэлтэй байдаг.

Тиймээс туулгалт олгохдоо гөлгөн нохойг 2-3 сартайгаас нь эхлэн улирал /3 сар/ тутамд туулгаж байх шаардлагатай. Туулгалтыг өгөхдөө нохойг зургаан цаг хоолыг нь сойж, өлөн элгэн дээр нь туулгалт олгож туулгана.

Ингэснээр тэжээл боловсруулах замд байрлах туузан хорхой, дугариг хорхой, хялгасан хорхой баасаар туугдан гарах учир нохойн ойр орчим хэвтэр, үүрийг халдваргүйжүүлэх шаардлагатай.

Нохой, муурны туулга

Нохой болон мууранд үндсэн 4 төрлийн паразит байдаг.

  • ROUNDWORMS
  • TAPEWORMS
  • WHIPWORMS
  • HOOKWORMS

Эдгээрээс туузан болон соруулт хорхой хамгийн элбэг байдаг ба Манай эмнэлэгт Гуадрекс 🐶 туулгыг хэрэглэж байна.

Хэрэглэх заалт:

Төрөл бүрийн туузан болон соруулт хорхой туулгах үйлчилгээтэй ба Нохой, муур зэрэг амьтдаас гадна Адуу, хонь, ямааг эмчлэх сонгомол үйлчилгээтэй хэрэглэхэд хялбар үр дүнтэй, хямд зэрэг давуу талтай бэлдмэл юм.

Амьтдад амьдын жингээс хамаарч өгнө.

Мал эмнэлэгт хандаарай

  • Үзлэг, Вакцин
  • Эмчилгээ, зөвлөгөө
  • Мэс засал, спэй хийх
  • Дуудлагаар гэрт очих үйлчилгээ

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх