Нохойны нүд өнгийг хэрхэн ялгаж хардаг вэ?

|
Шэйр хийж түгээх

Нохойны нүд нь тодорхой хэдэн өнгийг мэдрэх чадвартай байдаг. Бидний тэдэнд зориулан худалдан авсан гүнжийн ягаан хоолны аяга, балет чинь мэт дэрвэгэр, шигтгээтэй даашинзыг яг бидний нүдээр харж чаддаг эсэх нь маш сонирхолтой асуулт.

Мал эмнэлэгт хандаарай

  • Үзлэг, Вакцин
  • Эмчилгээ, зөвлөгөө
  • Мэс засал, спэй хийх
  • Дуудлагаар гэрт очих үйлчилгээ

Манай Мал эмнэлэг таны хайртай амьтны эрүүл, саруул амьдралын төлөө ажиллаж байна. Тиймээс олон төрлийн нян бактерийн эсрэг маш сайн чанартай вакцинууд хийгдэж байна.

  • Лептоспироз өвчний эсрэг вакцин
  • Вируст гипатит болон аденовирусын эсрэг вакцин
  • Гудранга өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин
  • Парвовирусын эсрэг вакцин
  • Галзуу өвчний эсрэг вакцин

Нохойн нүдний анатоми ба фоторецепторууд нь хүнийхээс өөр байдаг.

Нохой өнгөний сохор уу?

Үгүй ээ, нохойнууд бидэн шиг олон өнгийг хардаггүй ч өнгөний сохор биш юм. Хүмүүсийн нүдэнд гурван төрлийн өнгөний мэдрэгч эс байдаг бол нохойд ердөө хоёр байдаг. Энэ нь тэдний алсын хараа нь тодорхой өнгөөр хязгаарлагддаг гэсэн үг юм.

нохойн хараа

Нохой ямар өнгийг хардаг вэ?

Нохойн нүд нь зөвхөн хоёр төрлийн өнгөний мэдрэгч эстэй байдаг (хүний нүдэн дэх мэдрэгчийн ердөө 20 хувь) нь тэдний өнгөний спектро нь саарал, хүрэн, шар, цэнхэр өнгийн бүрхүүлтэй мэт харагддаг.

Зарим өнгө, тухайлбал улаан, улбар шар гэх мэт өнгө нь нохойд шар өнгөөр, ногоон нь цагаан өнгөтэй мэт харагдаж болно. Та нохойтойгоо хамт тоглох үед тэд маш идэвхгүй байвал энэ нь тэрхүү тоглоомын өнгийг бусад эд зүйлсээс ялган харж чадахгүй байна гэсэн үг.

Дараагийн удаа та нохойны тоглоом худалдаж авахдаа гэрийн тэжээвэр амьтдад илүү тод харагдах цэнхэр эсвэл шар өнгийн тоглоом сонгохыг зөвлөж байна. Нохой нь мөн ойрын хараатай тул хол байгаа газраас илүү ойрын объектуудыг харж чаддаг.

Ихэнх нохой 20/75 алсын хараатай байдаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, 75 фут холоос харж чаддаг хүмүүстэй харьцуулахад тэд объектоос 20 фут зайнаас харж чадна. Нохой харанхуйд харж чадах уу? Нохой харанхуй эсвэл гэрэл багатай нөхцөлд сайн хардаг.

Учир нь тэдний нүд анатомийн хувьд хүний нүднээс ялгаатай. Энэ нь тэд хөдөлгөөн, хэлбэр, гэрэлд илүү мэдрэмтгий гэсэн үг юм.

Үүлдэр нохойны алсын хараанд нөлөөлдөг үү?

Ихэнх нохойн нүд нь толгойнхоо хажуу тал руу чиглэсэн байдаг бөгөөд энэ нь тэдэнд өргөн хүрээгээр харахад тусалдаг. Гэсэн хэдий ч зарим үүлдэр нь алсын харааг өөрөөр байж болдог.

Мал эмнэлэгт хандаарай

  • Үзлэг, Вакцин
  • Эмчилгээ, зөвлөгөө
  • Мэс засал, спэй хийх
  • Дуудлагаар гэрт очих үйлчилгээ

Нохойн талаарх сонирхолтой 9 статистик:

  1. Дэлхий дээр 900 сая нохой байдаг.
  2. Үүний 471 сая тэжээвэр нохой.
  3. Дэлхий дээр нохойн 340 гаруй байдаг.
  4. АНУ-д 69 сая гаруй тэжээвэр нохой байдаг.
  5. Бразилд тэжээвэр нохойны тоо 58.1 сая гаруй байна.
  6. Европт 10.3 сая тэжээвэр нохойтой.
  7. Өмнөд Африкт 9 сая нохой амьдардаг.
  8. Хятад 110 сая тэжээвэр нохойгоор дэлхийд тэргүүлж байна.
  9. Дэлхий дээрх хамгийн алдартай нохойн үүлдэр бол Бульдог юм.

Холбоотой линк

 .

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх