White Cat on Black Piano

Айлд муур ирэх нь сайн уу? муу юу?

|
Шэйр хийж түгээх

Айлд муур ирэх

“Айлд муур ирэх” нь соёл, уламжлал, байгалийн шинжлэх ухаанаас хамаарч өөр өөр утга учиртай байж болно. Зарим соёлд муур нь аз жаргал, амгалан байдлыг төлөөлдөг бол зарим нь эсрэгээрээ, муу зүйлсийг илэрхийлдэг.

Жишээ нь, Баруун Европын зарим соёлд муур нь аз жаргалын бэлгэдэл байдаг, харин зарим Азийн соёлуудад муур нь муу зүйлийг дагуулдаг гэж үздэг. Мөн зарим хүмүүс муур нь тэдний гэрт энэрэнгүй байдал, амгалан байдлыг авчрах гэж итгэдэг.

Гэхдээ энэ нь итгэл үнэмшил, соёлын харилцан адилгүй байдлаас шалтгаалдаг. Тиймээс, айлд муур ирэх нь сайн эсвэл муу зүйл мөн эсэхийг шийдэхдээ тухайн хүний итгэл үнэмшил, соёлын өвөрмөц байдлыг харгалзан үзэх хэрэгтэй.

Мал эмнэлэгт хандаарай

  • Үзлэг, Вакцин
  • Эмчилгээ, зөвлөгөө
  • Мэс засал, спэй хийх
  • Дуудлагаар гэрт очих үйлчилгээ

Муурны үүсэл

Хүнтэй он удаан жилийн турш нөхөрлөж ирсэн амьтны нэг бол муур юм.

Муурыг шүтээнээ болгосон эртний египетэд муурыг анх гэршүүлсэн гэж саяхан болтол үздэг байв. Гэвч 2007 оны судалгаагаар гэрийн бүх муур МЭӨ 8000 жилийн өмнө Ойрх Дорнодод гэршсэн тав хүртэл тооны африкийн цоохондойгоос  (Felis silvestris lybica) гаралтайг тогтоожээ.

Муур нь хүн төрөлхтөнтэй хамт амьдарч буй нутаг орон, цаг үеэс хамаарч тухай бүртээ аливаа нэг симбол, зан үйлийн бэлгэ тэмдэг болсоор ирсэн байна.

Муурны тухай домог, баримт

  1. Эртний Египетчүүд “Басте” нэрт шүтээнтэй байсан агаад тэр нь бүсгүй хүний биетэй боловч мууран толгойтой ажээ. Мөн үхэгсдийн хотын харуул ба зарим тохиолдолд дээд доод египетийн дайны бурхны үүрэг гүйцэтгэж тахилын өргөөнийхөө гол шүтээнч болгож байсан гэх археологийн олдворууд ч олдсон байна. Мөн хэрэв муурын амь хөнөөсөн бол үхэх ял заагддаг байсан гэнэ.
  2. Эртний хятадын үзэл номлол, сургаалд муур нь сөрөг буюу “YIN” энергитэй амьтан учраас эерэг буюу “YAN” инергитэй зүйлд илүү татагддаг ба муур үзэгдэх нь, орон гэрт орж ирэхийг тухайн айлын энерги сайн байна гэж үздэг. Муур амар амгалан төлөв түвшин байалд урваж орж ирдэг ба өөрөөр хэлбэл байгаа орчныхоо муу инергийг хөөн зайлуулж дайжуулдаг гэж үздэг байна.
  3.    Эртний Грекийн соёлд муурнуудын бэлгэдэл нь онцгой байдалтай байсан. Грекчүүд нь муурнуудыг байгалийн эрүүл мэнд, урт наслалт, гэр бүлийн сайн сайхны тэмдэг гэж үздэг байв. Тэдгээрийн зарим нь тодорхой бурхан болон бурхан бүсгүйчүүдтэй холбоотой байсан.

Хестия – Гэр бүлийн гал, гэрэл гэгээний бурхан бүсгүй Хестиа нь мууруудтай холбоотой байж магадгүй юм. Хестия нь гэр бүлийн аз жаргал, амар амгаланг илэрхийлдэг бөгөөд муур нь гэр бүлийн хамгаалагч болон амар амгалангийн тэмдэг болгон үздэг байв.

Муурны зан төлөв, байдал

Муур нь хүрээлэн буй орчин нөхцөлдөө байгалийн дасан зохицох чадвараараа бусад төрлийн амьтадаас хамаагүй илүү чадвартай байдаг ч хэрэв ямарваа нэг тусламж, хэрэгцээ шаардлага гарсан тохиолдолд танихгүй  хүнээс тусламж авахаас татгалзахгүй нэгэн хэмээн эрдэмтэд тодорхойлсон байна. Хэрэв хоол хүнс хомс өлсөх, хэт их ядралт сульдалт болон өвдөж гэмтсэн үедээ хүний туслалцааг авахаас татгалзахгүй амьтан гэнэ.

Муур нь хүнтэй харьцахдаа ижил зиндааны харилцааг ойлгож үнэлж мэддэг учраас хүний өөрт нь гаргаж байгаа зан байдал үйлдлийг нохойноос илүү мэдэрч ойлгон дор нь хариу үйлдэл үзүүлдэг байна.Иймдээ ч муур муу санаатайгаараа дуудуулж явдаг байна. Харин муурыг зохих ёсоор хүндэлж харьцах юм бол гэр бүлд халуун дулаан уур амьсгал авчирч гэр бүлийн нэгэн гишүүн адил та бүхэнтэй тоглож наадан шөнө орой таны орлуу хамт унтах гэж зүтгэхийн яана.

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх