Дэлхийн хамгийн үнэтэй муур

|
Шэйр хийж түгээх

Ашера муур:

Дэлхийн хамгийн үнэтэй муурын үүлдэр бол Ашера бөгөөд 2007 онд Lifestyle Pets байгууллага энэхүү үүлдрийн олон нийтэд зарласан. Энэ үүлдрийг Африкийн Сервал, Азийн ирвэс муур болон гэрийн тэжээвэр муурыг холих замаар бий болгосон нэн ховор үүлдэр бөгөөд ердийн гэрийн тэжээвэр муураас хамаагүй том ба нэг метр хагас хүртэл өндөр, 12-15 кг жинтэй байдаг.

Ашера нь жижигхэн ирвэстэй төстэй чамин төрхөөрөө маш алдартай бөгөөд 125,000-150,000 долларын үнэтэй байдаг. 2006 оноос хойш зөвхөн 100 Ашера муур зарагдсан нь гэх мэдээлэл байдаг. Дэлхийн баячууд ховор үнэтэй машин, хувийн арал дээрх байшин зэргээс гадна Ашера гэх мэт ховор үүлдрийн амьтдаар бэл бэнчнээ гайхуулдаг байна.

hamgiin-unetei-muur

Ашера нь бие томтой, харшил үүсгэдэггүй, маш ухаалаг үүлдрийн муур. Гэвч зарим эрдэмтэн, судлаачид Ашера-г шинэ үүлдэр гэж үздэггүй Бенгал, Саванна мууруудын холимог гэсэн таамаглал дэвшүүлдэг ч одоог хүртэл үүнийгээ нотолж чадаагүй. Тиймээс Ашера нь одоог хүртэл хамгийн үнэтэй муур гэсэн цол тэмдгээ хамгаалсаар л байна.

Хамгийн чанартай муурын вакциныг “Баяндэмбэрэл ХХК мал эмнэлэг. Манай Мал эмнэлэг таны хайртай амьтны эрүүл, саруул амьдралын төлөө ажиллаж байна. Тиймээс олон төрлийн нян бактерийн эсрэг маш сайн чанартай вакцинууд хийгдэж байна.

Эдгээр муурын вакцин нь бүх төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн чанартай америк вакцинууд юм. Үүнд:

  • Гудранга өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин
  • Вируст гипатит болон аденовирусын эсрэг вакцин
  • Парвовирусын эсрэг вакцин
  • Лептоспироз өвчний эсрэг вакцин
  • Галзуу өвчний эсрэг вакцин

Мал эмнэлэгт хандаарай

  • Үзлэг, Вакцин
  • Эмчилгээ, зөвлөгөө
  • Мэс засал, спэй хийх
  • Дуудлагаар гэрт очих үйлчилгээ

Харин одоо та бүхэндээ өндөр үнээр худалдаалагддаг бусад муурны үүлдрийн талаар сонирхуулъя.

Бенгал муур:

Бенгал муурууд Ашера муурын адил зэрлэг ирвэстэй төстэй байдаг тул маш их эрэлттэй байдаг. Булчинлаг бие, том дугуй нүд, бор, мөнгөлөг саарал, хар, цагаан гэх мэт олон төрлийн өнгөтэй хээ бүхий өвөрмөц үсээрээ бусад үүлдрээс ялгардаг. Бенгал муур нь маш их эрч хүчтэй, бусад муураас ялгаатай нь усанд дуртай байдаг. Мөн хөгжилтэй зан чанартай байдаг. Бенгал зулзагын үнэ удам угсаа, ерөнхий чанар зэрэг хүчин зүйлээс хамааран 10,000-25,000 доллар хүртэл хэлбэлздэг. Бенгал муурыг Нью-Йорк, Сиэтл, Хавай мужуудад өмчлөх нь хууль бусд тооцогддог.

Саванна муур:

Саванна муур бол гэрийн тэжээвэр муур болон Африкийн зэрлэг муур хоёрын нэгдэл юм. Тэд өндөр нарийхан бие, том чихээрээ алдартай. Дэлхийн хамгийн өндөр муур бөгөөд Гиннесийн амжилтын номд бичигдсэн байдаг. Мөн тэд нохойтой дасан зохицож хамт амьдарч чаддаг цөөн үүлдрийн нэг юм. Хоол тэжээлийн хувьд ихэвчлэн түүхий махаар хооллодог байна. Тиймээс АНУ-ын зарим мужид түүнийг гэрийн тэжээвэр амьтан гэж үздэггүй бөгөөд тэжээхийг хориглосон байдаг. Саванна муурын үнэ ихэвчлэн 10,000-50,000 доллар хүртэл хэлбэлздэг.

Спинкс муур:

Спинкс бол бараг л үсгүй мэт тачирхан үстэй байдаг бөгөөд маш алдартай ч харьцангуй ховор бөгөөд өвөрмөц үүлдэр юм. Канадаас гаралтай эдгээр муурууд 1960-аад оны үед үсгүй муур ашиглан сонгомол үржлийн аргаар бүтээгдсэн. Эдгээр муурууд нь дэгжин дүр төрхтэй бөгөөд нөхөрсөг, нийтэч зангаараа хүмүүсийн хайрыг татдаг. Тэд бараг л үсгүй учир амархан даардаг төдийгүй тэдний тачирхан үсэнд зориулсан тусгай шампунь хүртэл байдаг. Спинк муурын үнэ удам угсаа, үсний байдал зэрэг хүчин зүйлээс 5,000-10,000 доллар хүртэл үнээр худалдаалагддаг.

Перс муур:

Перс муур нь урт тансаг үслэг, нүүрний онцлог шинж чанараараа алдартай. Перс муур бол XVII зууны үеэс үүссэн дэлхийн хамгийн эртний муурын нэг юм. Перс муурууд бусад үүлдрийн мууртай харьцуулахад илүү тайван байдаг. Тэд өдөрт 20 цаг хүртэл унтаж чаддаг.
Чанартай, цэвэр цусны Перс муурууд нэлээд үнэтэй байдаг бөгөөд ихэвчлэн 4,000-6,000 доллар хүрдэг ч түүнээс дээш үнэтэй байдаг.

Холбоотой линк

 .

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх