Муур зүүдэлдэг үү?

|
Шэйр хийж түгээх

Хамгийн чанартай муурын вакциныг “Баяндэмбэрэл ХХК мал эмнэлэг

   Манай Мал эмнэлэг таны хайртай амьтны эрүүл, саруул амьдралын төлөө ажиллаж байна. Тиймээс олон төрлийн нян бактерийн эсрэг маш сайн чанартай вакцинууд хийгдэж байна.

Эдгээр муурын вакцин нь бүх төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн чанартай америк вакцинууд юм. Үүнд:

  • Гудранга өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин
  • Вируст гипатит болон аденовирусын эсрэг вакцин
  • Парвовирусын эсрэг вакцин
  • Лептоспироз өвчний эсрэг вакцин
  • Галзуу өвчний эсрэг вакцин

Мал эмнэлэгт хандаарай

  • Үзлэг, Вакцин
  • Эмчилгээ, зөвлөгөө
  • Мэс засал, спэй хийх
  • Дуудлагаар гэрт очих үйлчилгээ

Муур зүүдэлдэг үү?

Муур амьдралынхаа ихэнх хугацааг бидний өвөр дээр, эсвэл хамгийн дуртай газартаа нуугдан унтаж өнгөрөөдөг. Тэд хүнээс хоёр дахин их унтдаг бөгөөд өдөрт дунджаар 15 цаг унтдаг бол хэт их ядарсан муурын хувьд энэ хугацаа 24 цаг хүртэл үргэлжилдэг.

Өдрийн ихэнх цагийг унтахад зарцуулдаг тул тэд яг бидэн шиг зүүд зүүдэлдэг байх магадлалтай. Таны муур унтаж байхдаа чичрэх, хүржигнэх зэрэг үйлдэл гаргавал зүүдэлж байна гэж ойлгож болно.

Муур зүүдэлдэг:

1960-аад оны үед Мишель Жоуветийн хэлснээр муурууд хүнтэй адилхан бат бөх, гүн нойронд автдаг тул тэд бидний адил зүүдний ертөнцөөр аялдаг байна. Сонирхолтой нь таны муурын гүн нойрсох хэмжээ нь нас ахих тусам багасдаг тул муужгай нь насанд хүрсэн муураас хамаагүй илүү зүүд зүүдэлдэг гэж үздэг.

Энэ нь муужгай эргэн тойрныхоо ертөнцийн талаар илүү ихийг мэдэж авах чадвартай, түүнийгээ боловсруулах гэж тархиндаа илүү их дохио илгээдэгтэй холбоотой.

Муурууд бас хар дарж зүүдэлдэг гэвэл та итгэх үү? Заримдаа муур тань гэнэт сэрээд нүдээ бүлтийлгэж, айсан мэт харагддаг бол энэ нь таагүй зүйл зүүдэлсний илрэл. Муурууд маш эрх амьтан тул унтаж байхад нь чанга дуу чимээ гаргах, гэнэт хүчээр сэрээх зэрэгт тун дүргүй байдаг.

Муур мөрөөддөг:

Эдгээр эрх амьтад маань мөн л бидэнтэй адил мөрөөддөг. Малын эмч Адриан Моррисоны хэлснээр муурууд гүн нойрсох үедээ ямар нэг зүйлийг дагаж эсвэл харж байгаа мэт толгойгоо хөдөлгөдөг.

Энэ нь таны муурыг тайтай мөрөөдлийн зүүдэнд умбаж байгааг илтгэнэ. АНУ-д хийсэн судалгаагаар муур нь нохойнтой адил алс холын эсвэл ойрын үед тохиолдсон зүйлсийг мөрөөддөг болохыг тогтоожээ. Тэр зүүдэндээ дуртай үслэг бөмбөгөө хөөх эсвэл өөрийгөө “Tom and Jerry” хүүхэлдэйн киноны гол дүр мэтээр мөрөөдөн зүүдэлж байж ч магадгүй. Түүний юу мөрөөдөж байгааг таахын аргагүй.

muur-zuudeldeg-uu

Нэгэнт муурын зүүд, мөрөөдлийн талаар ярьсных муурын унтах мөчлөгийн талаар бяцхан мэдээлэл хүргэж байна.

Муурын унтах мөчлөг:

Муур нь REM болон гүн нойр гэсэн хоёр унтах мөчлөгтэй байдаг.

  • REM нойр
    REM үе шат бол муур ихэвчлэн мөрөөддөг үе юм. Тэд нүд, чих, магадгүй сүүлээ хөдөлгөх, чичрэх зэрэг тодорхой зан үйлийг хийдэг. Энэ бүх хөдөлгөөн зан үйл нь таны муур маш таатайгаар мөрөөдөж байгааг шинж бөгөөд таатай мөрөөдөлд умбахад түүний булчингууд агшиж, сунаж байдаг байна.
  • Гүн нойр
    Таны муур мөрөөдөж дууссаныхаа дараа үлдсэн хугацаанд гүн нойронд автдаг. Энэ бол бие махбодыг нөхөн сэргээх, засах үүрэгтэй тул маш чухал үе шат юм. Таны муур унтаж байх үед түүнийг сэрээхгүй байх нь чухал бөгөөд аль болох сайн амраах хэрэгтэй.

Хайртай муурынхаа зүүд нойрны талаарх мэдээллийг энэ хүртэл уншсанд баярлалаа.
Та муураа тогтмол эмчийн үзлэг хийлгэж вакцинд хамруулж байхыг сануулж байна. Ингэснээр таны хайртай муур төдийгүй гэр бүлийн тань эрүүл мэндэд тустай.

Холбоотой линк

 .

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх