НОХОЙН ПАРВОВИРУСТ ХАЛДВАР ГЭЖ ЮУ ВЭ ?
НОХОЙН ПАРВОВИРУСТ ХАЛДВАР ГЭЖ ЮУ ВЭ ?
Нохойн парвовируст халдвар: Гөлөг болон нас бие гүйцсэн нохой, зэрлэг амьтад /үнэг, чоно, цөөвөр/ын нарийн гэдсэнд цусархаг үрэвсэл, миокардит үүсгэн улмаар үхэлд хүргэдэг хавьтал халдварт өвчин юм.
Мал эмнэлэгт хандаарай
Халдвар тархах зам:
Нохойн парвовирус нь харьцангуй тэсвэртэй бөгөөд халдваргүйжүүлэлт хийгээгүй тохиолдолд удаан хугацааны турш гадаад орчинд хадгалагддаг. Парвовирус агуулсан ялгадасны үл ялиг үлдэгдэл халдварын үүсвэр болж болох ба вирус нохойн үс болон хөл, мөн халдварлагдсан тор, үүр, гутал, бусад эд зүйлсээр дамжин амархан тархдаг. Түүнчлэн бие гүйцсэн ч өмнө нь вакцин хийлгэж байгаагүй болон энэ өвчнөөр өвдөж байгаагүй нохой уг вирусын халдвар авч өвчлөх боломжтой.
Шинж тэмдэг:
Нохойн парвовирусаар өвчлөхөд ноомойрох, хоолны дуршил буурах, халуурах, бөөлжих бөгөөд хүндэрч ихэвчлэн цустай чацга алдсан нарийн гэдэсний цусархаг үрэвсэл болдог. Бөөлжиж гүйлгэснээс богино хугацаанд шингэний дутагдалд орно. Ихэнхдээ эмнэлзүйн шинж тэмдэг илэрснээс хойш 48-72 цагийн дотор үхдэг.
Оношилгоо:
Нохойны парвовирусын халдварыг асуумж, эмнэлзүйн шинж тэмдгийн үзлэг, түргэвчилсэн оношлуураар илрүүлнэ.
Ямар нохой уг өвчнөөр өвчлөх эрсдэлтэй вэ ?
Бүх нохой, гэхдээ 6 сараас бага настай гөлөг болон парвовирусын эсрэг вакцин хийлгээгүй нохой өвдөх өндөр эрсдэлтэй. Зарим үүлдрүүд жишээлбэл Герман хоньч нохой, Ротвейлер, Доберман гэх мэт нохой уг өвчинд илүү мэдрэг байдаг.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ ?
Вакцинжуулалтанд хамрагдах болон ариун цэвэр сахих нь халдварын эсрэг үр дүнтэй арга хэмжээ болно. Шинэ төрсөн гөлөг халдварт амархан өртөмхий байх нь эхийн сүүнд агуулагддаг эсрэгбием гөлөгний өөрийн халдварын эсрэг тэмцэх хангалттай дархлаа боловсрохоос өмнө үгүй болдгоос үүдэлтэй.
Энэ завсрын үед гөлөг нохой парвовируст өртвөл өвдөх магадлалтай. Завсрын энэ үеийг тодорхойлж, парвовируснаас хамгаалах шаталсан вакциныг гөлгөнд хийх шаардлагатай.
Эмчилгээ:
Цаг алдалгүй мал эмнэлэгт хандах.