Муурны вакцин

|
Шэйр хийж түгээх

Хамгийн чанартай муурны вакцин

Манай Мал эмнэлэг таны хайртай амьтны эрүүл, саруул амьдралын төлөө ажиллаж байна. Тиймээс олон төрлийн нян бактерийн эсрэг маш сайн чанартай вакцинууд хийгдэж байна.

Эдгээр муурны вакцин нь бүх төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн чанартай америк вакцинууд юм. Үүнд:

  • Гудранга өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин
  • Вируст гипатит болон аденовирусын эсрэг вакцин
  • Парвовирусын эсрэг вакцин
  • Лептоспироз өвчний эсрэг вакцин
  • Галзуу өвчний эсрэг вакцин

Мал эмнэлэгт хандаарай

  • Үзлэг, Вакцин
  • Эмчилгээ, зөвлөгөө
  • Мэс засал, спэй хийх
  • Дуудлагаар гэрт очих үйлчилгээ

Вакцинжуулалтын мөчлөг

Гэрийн тэжээвэр амьтан бүр өөрийн үүлдэр, төрөл, шинжээс хамааран вакцинжуулалтад хамрагдах мөчлөг нь өөр өөр байдаг.

Тийм учраас та эхлээд мал эмнэлэгт хандан эмчийн зааврын дагуу хайртай амьтнаа вакцинжуулаарай.

Үндсэн вакцинжуулалтын нийтлэг мөчлөгөөс танилцуулбал, үүнд:

  • 42-56 хоногтой амьтад бүр вакцинд хамрагдах
  • 70-84 хоногтой амьтад бүр вакцинд хамрагдах
  • 112-126 хоногтой амьтад бүр вакцинд хамрагдах
  • наснаас дээш амьтад бүр вакцинд хамрагдах

Муур болон Нохойг үхэлд хүргэж болзошгүй өвчин, болон тухайн өвчинд хийгдэх вакцин юу вэ?

Муур болон Нохойнд аюултай, үхэлд хүргэж болзошгүй вирус, бактерийн өвчнөөс хамгаалахын тулд вакцин хийдэг. Вакцинжуулалт нь муур болон нохойн дархлааны системийг идэвхжүүлж, халдварт бодисуудтай тэмцэх чадвартай эсрэг бие үүсгэдэг.

Муур болон Нохойн нийтлэг вакцин, үүнд:

  • Feline Panleukopenia (FPV) – Энэ вирус нь муур болон нохойн дархлааны системд халдаж, үхэлд хүргэдэг. Тийм учраас вирусийн эсрэг дархлааг дэмжиж сэргээдэг вакцинд хамрагдах шаардлагатай юм .
  • Муур болон нохойн вируст ринотрахейitis (FVR) болон Calicivirus (FCV) – Эдгээр вирусүүд нь амьсгалын замын халдварыг үүсгэдэг. Үүнд: уушгины хатгалгаа маш элбэг тохиолддог өвчин юм.Эдгээр вирусийн эсрэг вакцинжуулалт нь муур болон нохойн өвчнөөс хамгаалахад тусалдаг.
  • Муур болон нохойн лейкемийн вирус (FeLV) – Энэ вирус нь дархлааны системд халдаж, хорт хавдар үүсгэдэг. Тиймээс вакцинжуулалт нь энэ вирусийн эсрэг дархлааг бий болгож өгдөг.
  • Галзуу өвчин – Галзуу өвчин нь муур болон бусад амьтад, тэр дундаа хүмүүст нөлөөлдөг вируст өвчин юм. Галзуу өвчний эсрэг вакцинжуулалтыг олон улс оронд хуулиар шаарддаг. Энэ үхлийн аюултай өвчин учир урьдчилан сэргийлж вакцинд хамрагдах зайлшгүй шаардлагатай байдаг.
  • Муурын дархлал хомсдолын вирус (FIV) – Энэ вирус нь дархлааны системд халдаж, ДОХ-той төстэй шинж тэмдгүүдэд хүргэдэг. Энэ өвчний эсрэг вакцинжуулалт нь бусад вакцин шиг өргөн хэрэглэгддэггүй.
  • Муур болон нохой зулзага байхдаа заавал вакцинд хамрагдах ёстой байдаг. Харин нас биед хүрснээс хойш дархлаагаа хадгалахын тулд насан туршид нь нэмэлт вакцин хийгддэг. Вакцинжуулалт нь амьтныг өвчнөөс урьдчилан сэргийлэх нь эрүүл мэндийн чухал хэсэг бөгөөд таны амьтныг олон жилийн турш эрүүл, аз жаргалтай байлгахад тусална.

Вакцин хийлгэсний дараа таны муур болон нохойны эрүүл мэндэд хяналт тавьж, гаж нөлөө илэрсэн эсэх ямар нэг  шинж тэмдгийг мэдээлэхийн тулд малын эмчтэй нягт хамтран ажиллах нь чухал юм.

Хэрэв таны муур вакцинд ямар нэгэн сөрөг хариу үйлдэл үзүүлбэл малын эмчтэйгээ шууд холбоо бариарай. Баяндэмбэрэл ХХК Мал эмнэлэг нь таны хайртай амьтны эрүүл мэндийн төлөө 24-жил үйл ажиллагаагаа явуулж байгаа тогтвор суурьшилтай эмнэлэг юм.

Мөн түүнчлэн туршлагатай мэргэжлийн эмч, сувилагчид таны хайртай амьтны төлөө чанартай үйлчилгээ, эрүүл мэндийн баталгаатай эм, тариагаар үйлчлэхээс гадна, хамгийн шилдэг сайн чанарын америк вакцинаар хангаж байна, үнэ хямд, дээд зэрэглэлийн чанарын баталгааг танд өгнө

Холбоотой линк

 .

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх