Орог зусаг тэжээх зөвлөгөө
Орог зусаг тэжээх гэж байгаа бидний бэлтгэсэн нийтлэл танд хэрэгтэй мэдээллийг тань өгөх болно. Орог зусаг бол гэрийн тэжээвэр амьтан болгон тэжээдэг жижиг, үслэг мэрэгч амьтан юм. Тэд эгдүүтэй хөөрхөн дүр төрх, хөгжилтэй зангаараа хүмүүсийн анхаарлыг ихээр татдаг.
Мал эмнэлэгт хандаарай
Орог зусаг тэжээх 7 зөвлөгөө:
Төрөл:
Сирийн орог зусаг (алтан орог зусаг гэгддэг), одой орог зусаг, хятад зэрэг хэд хэдэн төрлийг нь ихэвчлэн тэжээвэр амьтан болгон тэжээдэг. Төрөл бүр өөрийн гэсэн онцлог шинж чанартай, асаргаа арчилгаа нь хоорондоо ялгаатай байдаг.
Орон байр:
Орог зусгийг хөдлөх, тоглоход тохиромжтой тор эсвэл амьдрах орчноор хангах хэрэгтэй. Тор нь зугтахаас сэргийлсэн, агааржуулалт сайтай, хатуу ёроолтой байх ёстой. Амрах нөхцөл бүхий хэвтэр, нуугдах газар, дасгалын дугуй, хөгжүүлэх тоглоомтой байвал түүнд илүү тухтай байх болно.
Хооллолт:
Орог зусаг нь бүх төрлийн идэшт бөгөөд тэнцвэртэй, зөв хооллолтыг шаарддаг. Орог зусагт зориулсан амьтны хоол байдаг бөгөөд энэ нь түүнд хэрэгтэй эрдэс бодисыг агуулсан байдаг. Мөн орог зусаг нь жимс, хүнсний ногоонд дуртай, заримдаа түүнд амттан өгч хэрхэн амтархан идэж байгааг нь харж болно. Торонд нь усны сав бэхлэх бөгөөд байнга цэвэр усаар дүүргэж байгаарай.
Харилцаа, нийгэмшүүлэх:
Орог зусан нь шинэ орчинд дасан зохицож, эзэдтэйгээ ойлголцоход цаг хугацаа шаардагддаг. Түүнтэй харьцахдаа аяархан ойртож, гараараа зөөлхөн илээрэй. Тэд маш эмзэг амьтад тул огцом хөдөлгөөн хийх, чанга барихаас зайлсхийгээрэй.
Дасгал, хөдөлгөөн:
Орог зусаг бол идэвхтэй амьтад бөгөөд дасгал хийн гүйхэд тохирсон хэмжээтэй дасгалын дугуйг бэлдэж өгөөрэй. Мөн зориулалтын тоглоомын талбай байгуулж болно. Тоглоомын талбайд аюултай хурц үзүүр, ирмэгтэй зүйл хийж болохгүй.
Эрүүл мэнд:
Түүний эрүүл мэнд, зан байдлыг тогтмол хянаж байгаарай. Хэрэв хоолны дуршил буурах, нойрмоглох, гадаад төрх өөрчлөгдөх зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн бол малын эмчээс зөвлөгөө аваарай. Мөн үе үе хумсыг нь авч, шүдний арчилгаа хийлгэж байгаарай.
Амьдралын хугацаа:
Орог зусгийн нас нь төрөл зүйлээс хамаарч өөр өөр байдаг. Сирийн орог зусаг нь ихэвчлэн 2-3 жил амьдардаг бол одой орог зусаг нь 1.5-2 жил амьдардаг. Зөв хооллолт, ариун цэвэр, тав тухтай орчин, малын эмчийн байнгын хяналт, тусламж үйлчилгээ нь таны хайртай бяцхан найзыг эрүүл, урт удааг амьдрахад тусална.
Орог зусаг тэжээх талаар бодож байгаа бол эдгээр мэдээлэл танд тус болно гэдэгт итгэж байна. Хэрэв таны хүүхэд бяцхан найзтай болохыг танаас гуйж байгаа бол та эргэлзэлгүй түүнд орог зусаг авч өгөөрэй. Амьтан тэжээх нь хүүхдийг илүү хариуцлагатай, амьтдыг ойлгож хайрладаг зөв хүн болон төлөвшихөд тусална.
Холбоотой линк
- Муур төрөхөд анхаарах зүйлс
- Муур тавилга маажихыг хэрхэн зогсоох вэ?
- Муурны насыг хэрхэн тодорхойлох вэ
- Нохой тэжээх зөвлөгөө
- Муур тэжээх зөвлөгөө
.