Жавелин хэрэглэх заавар

Шэйр хийж түгээх

Жавелин хэрэглэх заавар

Жавелионы уусмал нь өнгөгүй бөгөөд сулхан хлорын үнэртэй байдаг. Энэ бодис нь маш олон төрлийн бактери, вирус, мөөгөнцөр, сүрьеэгийн савханцар гэх мэт зүйлст идэвхтэй нөлөөлж устгах чадвартай бодис юм.

Жавелин уусмал бэлтгэх

Жавелионыг хана, хаалга, хаалганы бариул, сандлын бариул, гэрлийн унтраалга, гэр ахуйн хэрэгсэл, гал тогооны хэрэгсэл гэх мэт хүний гар байнга хүрдэг эд зүйлсийн гадаргууг ариутгахдаа хэрэглэдэг. Ашиглах заавар: 10л усанд 2ширхгийг хийж арчиж эсвэл шүршиж хэрэглэнэ. Жавелионыг ашиглахдаа амны хаалт болон бээлий заавал хэрэглээрэй.

Ариун цэвэрийн өрөө

Жавелионыг ариун цэврийн өрөө, жорлон, ванн, угаалтуур ариутгахдаа 10л усанд 4 ширхгийг хийж найруулаад арчих эсвэл шүрших хэлбэрээр хэрэглэнэ. Анхаарах зүйлс: уусмалыг бэлдэж найруулснаас хойш 30 минутын дараа хэрэглэх, хүүхэд болон гэрийн тэжээмэл амьтнаас хол байлгах хэрэгтэй.

Цэвэрлэгээний хэрэгсэл

Шалны мод, алчуур, шүүр гэх мэт цэвэрлэгээний хэрэгслүүдээ ариутгах үед жавелионыг 10л усанд 4 ширхгийг хольж 30минут болсны дараа цэвэрлэгээний хэрэгслээ бүгдийг нь савтай бодис дотор далд ортол нь хийж 30 минут орчим байлгана. Дараа нь цэвэр усанд бүх бодис арилах хүртэл зайлж булхана.

ариутгал халдваргүйжүүлэлт

25 жилийн туршлагатай Мал эмнэлэг, Шавж мэрэгч устгал, Ариутгал, халдваргүйжүүлэлтийн компани –

Халдвар өндөр байх

Хэрэв тухайн газар халдварын зэрэглэл маш өндөр байх тохиолдолд: 10л усанд 7 ширхэг жавелионыг хольж найруулаад 60 минут болсны дараа арчих эсвэл шүрших гэх мэт дараах аргуудаар ариутгана. Ариутгал хийгдсэнээс хойш 1 цаг орчмын дараа халуун бүлээн цэвэр усаар бодис бүр мөсөн алга болох хүртэл сайтар зайлж булхах хэрэгтэй.

Ямар ч халдваргүйжүүлэлт  болон ариутгал хийхдээ тусгай ариутгалын компанид хандах нь хамгийн шилдэг сонголт болно. Учир нь мэргэжлийн чадварлаг хамт олон мэргэжлийн өндөр түвшинд түргэн шуурхайгаар танай гэр бүлийг халдвараас хамгаалж өгөх болно.

Ариутгал, Халдваргүйжүүлэлт үйлчилгээ:

Санал болгох компани:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх