Ариутгалын бодис хэрэглэх заавар

Шэйр хийж түгээх

Ариутгалын бодис хэрэглэх заавар

Ямарваа нэг химийн орц найрлага бүхий ариутгалын бодисыг ашиглахад маш аюултай байдаг. Учир нь өөрсдөө дур мэдэн 2-3 төрлийн химийн орц найрлагатай бодисыг холивол дундаас нь химийн хорт хий ч үүсэх магадлал бий.

Тиймээс ямарваа нэгэн ариутгагч бодисыг авч хэрэглэх гэж байгаа бол хамгийн түрүүнд зааврыг нь унших хэрэгтэй. Мөн түүнчлэн хамгийн шилдэг арга бол ариутгалын компанид хандах хэрэгтэй. Ариутгалын компанид хандвал мэргэжлийн хүмүүс ирж таны гэрийг өндөр түвшинд ариутгал хийж өгөх болно.

Одоогоор монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэдэн төрлийн ариутгалын бодисыг хэрхэн хэрэглэх зааврыг танилцуулъя.

Хлорамин

Хлорамин бол монголчууд эрт дээр үеэс хэрэглэж ирсэн ариутгалын бодис юм. Энэ бодисыг ашиглахдаа 1л усанд 100 гр хийж маш сайтар сэгсрэн хэрэглэнэ. Анхаарах зүйлс: ашиглахдаа заавал резинэн бээлий өмсөж маск зүүх хэрэгтэй ба хүний нүдэнд орох эсвэл арьсанд хүрэхээс сэргийлэн хэрэгтэй мөн гэрийн тэжээвэр амьтан болон хүүхдээс хол байлгах хэрэгтэй.

АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ КОМПАНИ

Баяндэмбэрэл ХХК Монгол улсын Ууган Мал эмнэлэг, ариутгалын компани

Клорсепт

Бүх төрлийн гадаргуун цэвэрлэгээ болон ариутгал халдваргүйжүүлэх бодис. Энэ бодисыг ашиглахдаа зөвхөн гэр ахуйд бус өөр олон зүйл дээр ашиглах боломжтой. Жишээлбэл: цэцэрлэг, албан байгууллага, оффис, эмнэлгийн багаж хэрэгсэл гэх мэт.

Энэ бодисыг ашиглахдаа 5 л усанд 1ширхгийг хийж сайтар холж хэрэглэнэ. Хэрэглэхдээ бүх төрлийн шүршигч сав ашиглан хэрэглэж болно. Анхаарах зүйлс: хүүхэд болон гэрийн тэжээвэр амьтнаас хол байлгах, энэ бодисыг хэрэглэхдээ маск болон бээлийг заавал ашиглах хэрэгтэй.

Клорклийн

Энэ бодис нь клорсепттэй үйлчилгээний хувьд маш төстэй. Энэ бодисыг ашиглахдаа зөвхөн гэр ахуйд бус өөр олон зүйл дээр ашиглах боломжтой. Энэ бодис нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэдгээрээ давуу талтай.ашиглахдаа бүх төрлийн шүршигч сав ашиглан хэрэглээрэй.

Анхаарах зүйлс энэ бодисыг хэрэглэхдээ амны хаалт болон бээлий ашиглах, мөн хүүхэд болон гэрийн тэжээвэр амьтнаас хол байлгахыг анхааруулж байна.

Ариутгал, Халдваргүйжүүлэлт үйлчилгээ:

Санал болгох компани:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх