10 өдөр – 9 шөнийн аялал

Говийн аялал

  • Бага газрын чулуу
  • Хархорин
  • Ёлын ам
  • Хонгорын элс
  • Найман нуур
  • Улаан цутгалан
УБ-Бага газрын чулуу-Онгийн хийд-Ёлын ам-Хонгорын элс-Найман нуур-Улаан цутгалан-Хархорин-Уб 

Говийн аялал – 10 өдөр 9 шөнө

Үзэсгэлэнт Монголынхоо говиор аялж Монголын нууцлаг гоо үзэсгэлэнг биширцгээе. Энэ аялал таныг говийн байгалийн үзэсгэлэнт газрууд болох Цагаан суварга, Ёлын ам, Хонгорын элс зэрэг үзэсгэлэнт бөгөөд түүхийн дурсгалт газрууд руу хөтөлнө.

Аялалын урт

1500+км

Хэзээ:

7,8,9 сард

Үнэ:

₮995’000/хү ₮695,000

Гайхамшигт Говийн аялалд урьж байна

Ажиллах цагийн хуваарь

Да – Ба 09:00 & 20:00 /бямба, ням амрана/


ӨДӨР 1: УБ- Бага газрын чулуу

Улаанбаатараас Бага газрын чулууг зорино. Бага газрын чулуунд та 1751 метрт орших өндөр уулыг үзнэ мөн энэ газарт эртний хийдүүд бий. Шөнөдөө гэр баазад хононо.

 Хоол: өдөр, орой

ӨДӨР 2:  Бага газрын чулуу – Онгийн хийд

Өглөө эрт Бага газрын чулуунаас Онгийн хийдийг зорино. Онгийн хийдийг үзэж сонирхоно. Шөнөдөө майханд хононо.

Хоол: өглөө, өдөр, орой 

ӨДӨР 3: Онгийн хийд – Ёлын ам

Өглөө эрт Онгийн хийдээс Ёлын амруу аялалаа цааш үргэлжлүүлнэ. Ёлын ам нь Монголын хамгийн үзэсгэлэнт газруудын нэг бөгөөд говь 3-сайханд оршдог бөгөөд онгон зэрлэг байгальтай үзэсгэнт тогтоцтой газар юм. Шөнөдөө гэр баазад хононо.

Хоол: өглөө, өдөр, орой 

ӨДӨР 4: Ёлын ам

Энэ өдөр Говь 3-н сайханы Ёлын ам үзэсгэлэнт газарт цагийг мартагдашгүй сайхан өнгөрүүлнэ. Шөндөө майханд хононо.

Хоол: өглөө, өдөр, орой 

ӨДӨР 4: Ёлын ам – Хонгорын элс

Өглөө эрт Ёлын амаас Хонгорын элс рүү аялалаа цааш үргэлжлүүлнэ. Замдаа үдийн хоолоо иднэ. Шөнөдөө Хонгорын элсэнд малчин айлд хононо.

Хоол: өглөө, өдөр, орой 

ӨДӨР 6: Хонгорын элс

Энэ өдөр морь унаж байгалийн сайханд цагийг хөгжилтөй сайхан өнгөрүүлнэ. Шөнөдөө майханд хононо.

Хоол: өглөө, өдөр, орой 

ӨДӨР 7:  Хонгорын элс – Найман нуур

Өглөөдөө Хонгорын элснээс Найман нуурыг зорино. Замдаа үдийн хоолоо иднэ. Хонгорын элсэнд цагийг дурсгалтай сайхан өнгөрөөж нийтээрээ тоглоом зохион байгуулна. Шөнөдөө малчин айлд хононо.

Хоол: өглөө, өдөр, орой 

ӨДӨР 8: Найман нуур – Улаан цутгалан

Өглөөдөө Найман нуураас Улаан цутгалан руу аялалаа үргэлжлүүлнэ. Замдаа үдийн цайгаа ууна. Улаанцутгаланд байгалийн сайханд цагийг зугаатай сайхан өнгөрүүлж хүсвэл явган аялал хийж болно.Шөнөдөө гэр баазад хононо.

Хоол: өглөө

ӨДӨР 9: Улаан цутгалан-Хархорин

Өглөө эрт Улаанцутгалангаас Эртний нийслэл Хархориныг зорино. Замдаа үдийн цайгаа ууна. Хархорины Эрдэнэ зуу хийдийг үзэж сонирхоно. Шөнөдөө майханд хононо.

Хоол: өглөө, өдөр, орой 

ӨДӨР 9: Хархорин-УБ

Хархориноос Улаанбаатарыг зорино. Замдаа өдөрийн хоолоо иднэ. Улаанбаатар хотод ирсэнээр бидний аялал дуусна.

Хоол: өглөө

Говийн аялал

Аялалд багтах зүйлс

  • Хөтөлбөр заасан унаа
  • Хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, хоол
  • Гэр баазын төлбөр
  • Хонгорын элс дээр 1 цагийн Тэмээн аялал
  • Аяллын 4х4 тээврийн хэрэгсэл + бензин, тос.
    Нэг машинд 4-5 хүн сууж явна

Багтахгүй зүйлс

  • Хувийн эд зүйлс
  • Замын хүнс
  • Хөтөлбөрт тусгагдсанаас бусад зардал

Аялалд хэрхэн бүртгүүлэх вэ?

Аяллын хөтөлбөртэй сайтар уншиж танилцах,
Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлайнаар болон утсаар холбогдож тодруулах.
Аялал захиалгын онлайн хуудсыг бөглөж, аяллын гэрээтэй танилцаад, аяллын урьдчилгаа төлбөрийг төлснөөр таны аялал баталгаажна

Аялалын бэлтгэл хэрхэн хангах вэ?

Иргэний үнэмлэх, аяллын даатгалын бичиг баримт
Аялалд тохиромжтой аяллын чемодан, аяны үүргэвч
Аяллын улирал, тухайн аялах бүс, нутгийн цаг агаарт тохирсон гутал, хувцас
Цаг агаарын урьдчилсан 30 хоногийн мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, цэвэр усны сав
Хувийн ариун цэврийн хэрэгсэл
Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
Зургийн камер, аппарат
Гар утасны зөөврийн цэнэглэгч (power bank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув, усны гутал
Жижиг хэмжээтэй хармааны гар чийдэн
Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал

Говийн аялал зургийн цомог

Зургийн цомог

Энэхүү аялалд бидэнтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Хайртай шүү.

  
10 өдөр – 9 шөнийн аялал

Говийн аялал

Бид 2012 оноос хойш тасралтгүй 10 жил гадаадын аялалыг зохион байгуулж байна.

  • Бага газрын чулуу
  • Хархорин
  • Ёлын ам
  • Хонгорын элс
  • Найман нуур
  • Улаан цутгалан

₮995,000