хөхний эхо

Хөхний ЭХО гэж юу вэ?

| |

Хөхний эхо буюу хэт авиан шинжилгээ нь өндөр давтамжит дууны долгион ашиглан хөхний дотоод бүтэц, түүнд гарсан өөрчлөлтийг илрүүлэх зорилготой шинжилгээ юм.

Хөхний эхо буюу хэт авиа нь аюулгүй, цацраг туяа хэрэглэдэггүй бөгөөд арьс болон салст бүрхүүлийг гэмтээдэггүй, өвдөлт зовиур мэдрэгдэхгүй шинжилгээ юм.

✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Хөхний эхо нь маммографи буюу хөхний рентген шинжилгээнд тодорхойлоход төвөгтэй байдаг шингэн агуулсан уйланхай болон хатуу масс хоорондын ялгааг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

Хөхний эхо хийх заалт

  • Урьдчилан сэргийлэх зорилгоор
  • Хөх хавдах, улайх, өвдөх
  • Хөхөнд бэрсүү тэмтрэгдэх
  • Хөхний хэлбэр хэмжээ өөрчлөгдөх
  • Хөхний арьс дотогш татагдаж, хонхойх
  • Хөхний толгойноос эмгэг шингэн зүйл гарах
  • Хөхний товч татагдаж хонхойх
  • Хөхний товч шархлах
  • Хөхний хавдрын удамшлын өгүүлэмжтэй
  • Суганд үүсгэвэр тэмтрэгдэх
  • Суганы булчирхай томрох
  • Суулгацыг шалгах
  • Хөхний булчирхайлаг эд ихтэй залуу эмэгтэйчүүд /төрөөгүй/
  • Маммографи хийлгэх боломжгүй жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд

Хөхний эхоны давуу тал

  • Нас харгалзахгүй
  • Хүйс харгалзахгүй
  • Туяаны ачаалалгүй
  • Хөхүүл, жирэмсэн
  • Өвдөлтгүй
  • Богино хугацаанд давтамжтай олон
  • Өртөг бага
  • Түгээмэл боломжтой ашиглагдах
  • Шинжилгээнд ороход ямар нэг бэлтгэл шаардлагагүй.

✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Дээрх зөвлөгөө мэдээлэл нийтэлсэн АМАР МЭНД ОРШИХУЙ ЭМНЭЛГИЙН ИХ ЭМЧ

Шэйр хийж түгээх