Түрүү булчирхай гэж юу вэ?
Түрүү булчирхайн хэт авиан шинжилгээний талаар
Түрүү булчирхай буюу эр бэлгийн булчирхай нь бага аарцагт шулуун гэдэсний урд, давсагны дор байрлалтай, шээсний сүвийг ороож байрласан хушга самар шиг хэлбэртэй булчирхайлаг эрхтэн юм. Үндсэн үүрэг нь тестостерон /эр даавар/ ялгаруулах үүрэгтэй юм.
✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Түрүү булчирхай нь 70% нь булчирхайлаг эдээс, 30% нь стромын эдээс бүрддэг. Мөн түрүү булчирхай нь үрийн шингэний эзэлхүүний ойролцоогоор 30%-ийг бүрдүүлдэг ба эр бэлгийн эсийн амьдрах нөхцөл, хөдөлгөөнийг идэвхжүүлдэг. Насанд хүрсэн эр хүний түрүү булчирхай нь 3 см урттай, 4 см өргөн, 2 см зузаантай, ойролцоогоор 30 мл эзэлхүүнтэй байдаг.
Түрүү булчирхайн хэмжээ нь 40 нас хүртэл бараг өөрчлөгддөггүй. Ойролцоогоор 40 наснаас эхлэн түрүү булчирхайн хоргүй томрол, үрэвсэл, хортой хавдар үүсэх эрсдэл нэмэгддэг. Түгээмэл тохиолдох түрүү булчирхайн хоргүй томрол (benign prostatic hyperplasia) үүсвэл, булчирхайн хэмжээ анхны хэмжээнээс 4–5 дахин нэмэгдэх боломжтой. Түрүү булчирхайн томролт нь 40 настай эрчүүдийн 20%, 60 насанд 70% ба 80 насанд 90% тохиолддог.

Түрүү булчирхайн хэт авиан шинжилгээний заалт:
- Шээс тасалдах, шээсний хүч сул байх, давсганд шээс үлдсэн мэт санагдах
- Бие засахад өвдөлт өгөх
- Шөнөдөө шээх,ойр ойрхон бие засах, дүлж шээх, цустай шээс
- Хэвлий, цавь, нурууны доод хэсгээр өвдөлт өгөх
- Шодой төмсөг болон хошного хавиар өвдөх
- Дур тавихад өвдөх, хөвчрөл сул байх, хурдан дур тавих
- Халуурах
Түрүү булчирхайн эмгэгүүдээс дурьдвал:
- Түрүү булчирхайн аденом /түрүү булчирхайн хоргүй томрол/
- Түрүү булчирхайн шохойжилт
- Түрүү булчирхайн үрэвсэл, буглаа
- Түрүү булчирхайн хавдар
- Түрүү булчирхайн уйланхайт эмгэг
✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Түрүү булчирхайн эмгэгийн оношилгоо:
- Түрүү булчирхайн шүүрлийн шинжилгээ
- Түрүү булчирхайн хэт авиан шинжилгээ
- Цусны болон шээсний шинжилгээ
Түрүү булчирхайн хэт авиан шинжилгээ
(testicular ultrasound) нь өндөр давтамжит дууны долгион ашиглан тусламжтайгаар түрүү булчирхайн хэмжээ болон голомтот өөрчлөлтийг илрүүлэхэд чухал ач холбогдолтой оношилгооны арга юм. Хэт авиа нь аюулгүй, цацраг туяа хэрэглэдэггүй бөгөөд арьс болон салст бүрхүүлийг гэмтээдэггүй, өвдөлт зовиур мэдрэгдэхгүй шинжилгээ юм.
Дээрх зөвлөгөө мэдээлэл нийтэлсэн АМАР МЭНД ОРШИХУЙ ЭМНЭЛГИЙН Дүрс оношилгооны эмч Г.Уянга