Уламжлалт анагаах эмчилгээг ямар үед хийлгэх вэ?
Уламжлалт анагаах ухаан нь хүний биеийг бүхэл цогц байдлаар авч үзэж, эрүүл болон өвчин эмгэгийн заагийг байгаль ертөнцийн түгээмэл зүй тогтлолуудтай холбон тайлбарладаг. Уламжлалт анагаах ухаанд өвчний шалтгаан нь хүн өөрөө гэж үздэг бөгөөд шалтгаан нөхцөлтэй учирвал өвчин болно гэж тайлбарладаг.
✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Өвчний нөхцөлүүд нь
1. Цаг улиралын нөхцөл
2. Идээ ундны нөхцөл
3. Явдал мөрийн нөхцөл
4. Адын нөхцөл гэсэн 4 нөхцөл байдаг.
Тэгэхээр биднийг өвдөхөд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйлс бол байгаль, цаг уурын өөрчлөлт, хоол хүнсээ тохируулж идэхгүй хэт цадтал идэх, удтал өлсгөлөн явах, цаг улиралын нөхцөлд тохируулан хооллохгүй байх, өдөр тутмын бие, хэл, сэтгэлийн үйлээ зохицуулж чадахгүй байх, ажлын ачаалал их байх, нойргүй явах гэх мэт олон зүйлс байдаг.

Уламжлалт анагаах ухааны онолд тоолшгүй их өвчин байдаг ч тэдгэээрийг эмчлэх эмчилгээний зарчим, аргууд ч олон янз байдаг тухай тайлбарладаг. Эмчилгээний зарчмыг тогтоохдоо өвчний онош, үе шат, шалтгаан нөхцөл, цаг, улирал, өвчин буусан орон, мөн чанар насны онцлог гэх мэт маш олон зүйлийг нарийвчлан үздэг.
Ингэсэнээр хувь хүнд тохирсон эмчилгээг санал болгож, цаашид өвчин дахихаас, хүндэрч архагшихаас сэргийлдэг Анагаах ухааны дөрвөн үндэст өвчилсөн бол өвчнийг анагаах, эрүүл бол өвчнөөс урьдчилан сэргийлж урт наслах аргуудын талаар маш тодорхой тайлбарласан байдаг.

Тэгэхээр өвчилсөн, эрүүл, хүүхэд, хөгшид, эмэгтэй, эрэгтэй гээд хүн бүхэн уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг авах бүрэн боломжтой.
Уламжлалт анагаах ухаан нь өвчний шинж тэмдэг, тухайн эмгэгийг эмчлээд зогсохгүй тухайн хүний мөн чанарыг тодорхойлж хувь хүнд тохирсон эмчилгээг хийж, өвчин хүндэрч архагших, дахилт өгөхөөс сэргийлэх, биеийн өөрийн нөхөн төлжих чадварыг нэмэгдүүлэх, цаг улирал идээ унд, явдал мөрийг тохируулан өвчнөөс урьдчилан сэргийлэх аргуудыг зөвлөдөгөөрөө онцлогтой.
✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Дээрх зөвлөгөө мэдээлэл нийтэлсэн АМАР МЭНД ОРШИХУЙ ЭМНЭЛГИЙН ИХ ЭМЧ А. Цэдэнсодном