Зовхи татах мэс засал”Сэцэн Мед” Эмнэлэг
“Сэцэн Мед Эмнэлэг” Зовхи Татах Мэс засал
Зовхи татах мэс засал
Зовхи татах мэс засал нь нүдний харагдах байдлыг сэргээж, залуужуулах мөн харах талбай багасахаас сэргийлэх, зовхины буруу эргэлтийг засах зорилгоор гоо сайхан болоод эмчилгээний заалттай хийгддэг мэс засал юм.
Нас ахих тусам нүдний эргэн тойрны булчин, холбоос эдүүд суларч, арьс уян хатан чанараа алдан улмаар зовхи унжин харааны талбай багасах, ялангуяа доод зовхи дотогш болон гадагш эргэх үүнээс шалтгаалан нүд байнга торох аргах, нулимс их гарах зэрэг зовиур илэрнэ.
Цаашлаад нүдний эвэрлэг бүрхүүлийн шарх үүсэх, удаан хугацаанд эмчилгээ хийлгэхгүй явснаар эвэрлэг бүрхүүл цоорох ч хүндрэл гарах эрсдэлтэй байдаг.
Зовхи татах мэс заслын төрлүүд :
Дээд зовхи татах мэс засал нь унжсан сул арьс, үрчлээг арилгах, нүдний бүлцэн багасгах боломжтой бөгөөд давхраа суулгах болон давхраа сууулгахгүй татах, хөмсөг доогуур зүсэлттэй татах зэрэг хэд хэдэн төрөлтэй.
Доод зовхи татах мэс засал нь үрчлээтэж унжсан арьсыг авах, нүдний доорх уутанцар арилгах зэрэг үр дүнтэй бөгөөд мөн зовхины дотогш гадагш буруу эргэлтийг засах гэх мэт төрлүүдтэй мэс засал юм.
Мэс засал хийлгэхийн өмнө:
- Артерийн даралт хянах
- Цусан дахь сахарын хэмжээг хянах
- Цус шингэлэх эмийн хэрэглээг зүрх судасны эмчийн зогсоож болохгүй заалттай биш бол уухаа зогсоох
- Хангалттай нойр авсан байх.
- Аль болох ядрахгүй, хүнд ачаалалтай ажил хийхгүй байх.
- Сэтгэлзүйгээ бэлдэж, тайван байх.
Мэс заслын дараа:
Хавагнах, хөхрөх: Нүдний зовхины мэс заслын дараа нүдний эргэн тойронд хавагнах, хөхрөх нь элбэг байдаг. Эдгээр нь ихэвчлэн нэг эсвэл хоёр долоо хоногийн дотор арилдаг.
Эмийн эмчилгээ: Шархны эдгэрэлт, халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд мэс засалч эмч өвдөлт намдаах эм, антибиотик тос хэрэглэхийг зөвлөж болно.
Оёдол: Мэс заслын дараа долоо хоногт мэс заслын оёдол авахуулна.
Бусад зөвлөгөө барих гам дэглэмийг мэс засал хийсэн эмчийн зөвлөсний дагуу хэрэгжүүлэх нь зүйтэй байдаг.
Зовхи татах мэс заслын ашиг тус
Зовхи татах мэс засал нь нүдний эргэн тойрон дахь хөгшрөлтийн шинж тэмдгийг эрс багасгаж, тухайн хүнийг илүү залуу, сэргэг харагдуулдаг.
Дээд зовхи унжсан хүмүүсийн хувьд уг мэс засал нь харах талбайг сайжруулдаг.
Өөртөө итгэх итгэл нэмэгддэг. Олон өвчтөн зовхины хагалгааны дараа гадаад төрхдөө сэтгэл хангалуун байдаг тул өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгддэг.
Ахлах Зэргийн Эмч:
Эмэгтэйчүүдийн Ахлах Эмч: Х.Энх-Дэлгэр
Эмэгтэйчүүдийн эмч:
Эмэгтэйчүүдийн Эмч: Ж.Уранбилэг