Суулгац гэж юу вэ?
Жирэмснээс хамгаалах бугалганы суулгац
Суулгац гэж юу вэ ?
Суулгац гэдэг нь өндгөвчнөөс ялгардаг шар биеийн даавар агуулсан шүдэнзний модны хэмжээтэй 2 ширхэг уян зөөлөн эдээр хийгдсэн жирэмслэлтээс хамгаалах хэрэглэл юм. Суулгацыг эмэгтэйн бугалганы арьсан дор тавина.
Шар биений даавар нь өндгөвчөөс өндгөн эс ялгарах явцыг саатуулж, умайн хүзүүний салиаг өтгөрүүлж эр бэлгийн эс умайд орохыг саатуулах замаар жирэмслэхээс хамгаалдаг.
Үйлчлэх хугацаа
- Леволпант суулгац нь 3жил жирэмслэхээс хамгаалдаг.
- Цэвэршилтийн нас хүртэл хэрэглэж болно.
Давуу талууд
- Аюулгүй
- Өндөр үр дүнтэй
- Удаан хугацааны үйлчилгээтэй
- Бэлгийн харилцаанд саад болохгүй
- Суулгац авсны дараа дахин жирэмслэх боломжтой
- Биений юмны аль ч үед тавиулж болох ч биений юмны 1-5 дах хоног тавиулбал илүү тохиромжтой
- Нөхөн үржихүйн насны урт хугацааны арга хэрэглэхийг хүссэн бүх насны эмэгтэйчүүд хэрэглэж болно
Сул талууд
- БЗДХ, ХДХВ/Дох-ын халдвараас сэргийлж чадахгүй учир эрсдэлтэй үед бэлгэвч хэрэглэх шаардлагатай
- Сүрьеэ болон уналт таталтын эсрэг бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхэд Бэлдмэлийн үйлчлэл сулардаг
Гаж нөлөө
- Биений юмны мөчлөгт өөрчлөлт орох
- Биений юм ирэхгүй байх
- Зарим тохиолдолд толгой өвдөх, эргэх, дотор муухайрах гэх мэт шинж тэмдгүүд илрэх
Гаж нөлөө илрэх нь суулгацын үйлчилгээнд нөлөөлөхгүй.
Хэзээ хэрэглэж болох вэ ?
- Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч өөрт тохирох эсэхийг заавал нягтална
- Мэргэжлийн эмчид үзүүлэн жирэмсэн биш гэдэг нь баталгаатай үед биений юмны аль ч үед тавиулж болно
- Төрсний дараа хөхүүл биш бол 6 долоо хоногийн дараа, хөхүүл бол 6 сарын дараа тавиулж болно
- Үр хөндөлт болон зулбалтын дараа шууд тавиулж болно
Ямар эмэгтэйчүүдэд тохиромжтой сонголт вэ ?
- Удаан хугацаагаар жирэмслэхээс хамгаалах аргыг хэрэглэхийг хүссэн эмэгтэйчүүд
- Мөн 35-с дээш насны тамхи татдаг, ХДХВ/Дох-ын халдвартай, умайн гадуур жирэмсэлж байсан эмэгтэйчүүд тавиулж болно.
Суулгацыг хэрхэн тавих вэ ?
Сургагдсан мэргэжлийн эмч суулгацыг бугалганы арьсан дор, хэсгийн мэдээ алдуулах тариа хийсний дараа багахан зүслэг хийж тавина
Суулгацыг хэрхэн авахуулах вэ ?
- Та хүссэн цагтаа авахуулж болно.
- Суулгацыг мэргэжлийн эмч жижиг мэс ажилбараар авна
Ахлах Зэргийн Эмч:
Эмэгтэйчүүдийн Ахлах Эмч: Х.Энх-Дэлгэр
Эмэгтэйчүүдийн эмч:
Эмэгтэйчүүдийн Эмч: Ж.Уранбилэг