Утсан давхраа”Сэцэн Мед” Эмнэлэг

Шэйр хийж түгээх

“Сэцэн Мед Эмнэлэг” Утсан Давхраа Мэс засал

  • Зүсэлтгүй төрөлхийн мэт
  • Эдгэрэх хугацаа богино
  • Мэргэжлийн эмч нар гүйцэтгэнэ

Утсан давхраа хэнд зориулагдсан бэ?

Зүслэггүй давхраа буюу утсан давхраа нь нимгэн зовхитой, өөрийн мэт натурал том биш давхраа хийлгэхийг хүссэн 30-аас доош насны хүмүүст тохиромжтой юм.

Давуу тал:

  • Мэс заслын дараах эдгэрэлт хурдан.
  • Зүслэггүй учир эдийн гэмтэл, хөхрөлт бага.
  • Хэрэглэгдэх мэс заслын утас нь эдийн үрэвсэл бага үүсгэдэг.
  • Мэс заслын дараа оёдол авах шаардлагагүй.
  • Төрөлхийн натурал харагдана.
  • Сорви бага үүсгэдэг.
  • Манай эмнэлгийн санал болгож буй утсан давхраа нь буцаж гарах эрсдэл бага гэдгээрээ давуу талтай.

Сул тал:

  • Зовхины өөхөн эд буюу бүлцэн багасгах боломжгүй.
  • Өндөр том давхраа хийлгэх сонирхолтой хүмүүст тохиромжгүй.
  • Зузаан бүлцэн нүдэнд тохиромжгүй.
  • Тодорхой хугацааны дараа зарим онцлогоос шалтгаалж давхраа өнгөц болох.

Нүдний даралт ихсэх өвчин буюу Глауком

Нүдний дотоод даралт өндөр болсноор харааны мэдрэлийг гэмтээж улмаар сэргэшгүй сохролд хүргэдэг бүлэг өвчнийг нүдний даралт ихсэх өвчин буюу глауком гэдэг.

Өвчин ихэнхдээ архаг хэлбэрээр буюу шинж тэмдэггүй явагддаг тул ард иргэд  хожуу шатанд оношлогдох нь элбэг бөгөөд харин хурц хэлбэрийн үед зовиур хүчтэй илэрдэг тул шинж тэмдэг илэрсэн дариуд эмнэлэгт хандаж чаддаг байна.

Танд дараах эрсдэлт хүчин зүйлсүүд байгаа бол манай эмнэлэгт хандаж эрт оношлуулан хяналтанд хамрагдаарай.

  • Нүдний даралт ихсэх өвчний удамтай. (Аав ээж, ах дүү цусан төрлийн хүмүүс)
  • Удам байхгүй ч 40-өөс дээш насны хүмүүс.
  • Удаан хугацаагаар дааврын эм хэрэглэсэн хүмүүс.
  • Эвэрлэг бүрхүүлийн төв хэсэг нимгэн байх.
  • Өндөр хасах шил зүүдэг эсвэл холын хараандаа нэмэх шил зүүдэг хүмүүс.
  • Нүдний гэмтэл авч байсан хүмүүс.
  • Нүдний дотоод даралт өндөр хэмжигдэж байсан өгүүлэмж танд байгаа бол.
  • Чихрийн шижин, Мигрень, цусны даралт бага байх зэрэг эмгэг танд бий бол.

Хараагаа хамгаалж Хорвоог илүү удаан тольдъё.

Ахлах Зэргийн Эмч:

Эмэгтэйчүүдийн Ахлах Эмч: Х.Энх-Дэлгэр

  • Эмэгтэйчүүдийн эмчээр 16 жил ажиллаж буй туршлагатай.
  • 2000-2006 ЭМШУИС Хүний Их Эмч
  • 2016 Япон Осака хот мэргэжил дээшлүүлсэн
  • 2018 АШУҮИС Анагаах ухааны Магистр
  • 2021 хүртэл Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж байсан
  • Эмэгтэйчүүдийн эх барих ахлах зэрэгтэй

Эмэгтэйчүүдийн эмч:

захирал Ө.Эрдэнэчулуун

Эмэгтэйчүүдийн Эмч: Ж.Уранбилэг

  • 2013-2019 он- “Ач” АУИС Хүний их эмч
  • 2019-2021 он- ЭХЭМҮТ-ЭБЭЭ- д эх барих, эмэгтэйчүүдийн эмч

Нийтлэл:


Шэйр хийж түгээх