ажлын бүртгэлийг erp системтэй уялдуулах нь

АЖЛЫН БҮРТГЭЛИЙГ ERP СИСТЕМТЭЙ УЯЛДУУЛАХ НЬ

| | | |
Шэйр хийж түгээх

Ажлын бүртгэл гэж юу вэ?

Ажлын бүртгэл гэдэг нь ажилтнуудын мэдээллийг цуглуулах, удирдах, хянах, хадгалах болон ажилтны үүх түүхийг архивлах, хайж олоход ашиглагддаг систем юм. 

Энэ нь ажилтны хэрхэн ажилласан талаарх түүх, мэргэжлийн мэдээлэл, ажлын үр дүнгийн бүртгэл, тухайн ажилтны ажилласан хугацаа, ажлын хөдөлгөөний мэдээлэл гэх мэт мэдээллүүдийг цуглуулахад зориулагддаг.

ERP SYSTEM 🚀

Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?

  • Санхүү
  • Хүний нөөц
  • Маркетинг
  • Тайлан

Ажлыг хүн буюу ажилтан хөдөлгөж байдаг. Гэхдээ ажилтны гол харилцах нэгэн обьект бол харилцагч, хэрэглэгч, үйлчлүүлэгч. Ажилтан, үйлчлүүлэгчийн талаарх бүхий л сайн муу, эерэг сөрөг гээд  ажилтны ажилласан бүхий л байдал хадгалагдаж байх учиртай. Энэ мэдээллийн тухайн байгууллагын хувьд жижиг гэлтгүй маш чухал үүрэгтэй байдаг. 

“Ажилтны бүртгэл” гэх зүйл байхгүй бол тухайн байгууллагын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа нь эргэлзээтэй. Тиймээс ажлын бүртгэл нь байгууллагын үйл ажиллагаанд зориулагдсан бөгөөд эдгээрийг нэг дороос удирдах, мэдээллийг автоматжуулах, зориулалттай. 

 Байгууллагад ажлын бүртгэл маш чухал үүрэгтэй бөгөөд үйл ажиллагааны бүх хэсгүүдэд холбогдох ач холбогдлоо үзүүлдэг. Энэ нь байгууллагын ажлын үйл ажиллагааг цаашид зөв удирдах, хянах, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой учраас салбар нэгж бүрт тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Тэр нь: 

Хүний нөөцийн систем: Хүний нөөцийн систем нь ажлын бүртгэлийг ажилтан, ажилчдын хувийн мэдээлэл, цалин, ажилласан цаг, ажилтанд хэрэглэгддэг бусад мэдээллийг хэрэгжүүлэг. 

Борлуулалтын бүртгэл (CRM) систем: CRM систем нь байгууллагын харилцаа, харилцагч, үйлчлүүлэгчтэй холбоотой мэдээллийг удирдах, хадгалах, анализ хийхэд зориулагддаг. 

Тайлангийн систем: Тайлангийн систем нь байгууллагын үйл ажиллагааны мэдээлэлд  анализ хийх, тайлан бэлтгэх, удирдах зэргээр хэрэглэгддэг. Ажлын бүртгэлийг хэрэгжүүлэхэд тайлангийн систем нь мэдээллийг ашиглан тайлан боловсруулах боломж олгодог. Эдгээр систем нь ажлын бүртгэлтэй нягт холбоотой. 

Ажлын бүртгэлийг ERP системтэй яаж уялдуулах вэ?

ERP систем нь ажлын бүртгэлийн удирдах, хянах, боловсруулах, үйл ажиллагааг хариуцсан бүх хэрэгслийг энэхүү системтэй нэгтгэх ажлын систем юм. ERP системийн гол хийх ажил бол ажлын бүртгэлийг нэг дор удирдах, ажлын процессуудыг автоматжуулах, үйл ажиллагааг хянах зэргээр хэрэгжүүлэгддэг бөгөөд бусад системүүдтэй холбоотой мэдээллийг автоматжуулах үүргийг гүйцэтгэдэг. 

 ERP систем нь байгууллагын бүх үйл ажиллагааг нэг дороос удирдах, ажлын үйл явцыг нэг системд багтаах, удирдлага болон ажилтанд туслах зориулалт бүхий систем юм. 

ERP систем бол үйл ажиллагааг өргөжүүлэхэд зориулагдсан, ажилтан, харилчагчдыг удирдах, борлуулалын зорилго, үйл ажиллагааны ерөнхий бодлого, ажилчдын байдлыг зохицуулах зэргээр хэрэгждэг юм.Тэгэхээр аливаа систем болгон өөрийн үүрэгтэй. 

Хэрвээ байгууллага “ажлын бүртгэл” хөтлөхгүй бол яах вэ? 

  Байгууллага ажлын бүртгэл хөтлөхгүй бол дараах үр дагавар гарах боломжтой. 

Мэдээллийг холбох: Ажилтан, түүний мэргэжил, хувийн мэдээлэл, цалингийн бүртгэл, цагийн болон гүйцэтгэлийн бүртгэл гэх мэт мэдээллийг зөвхөн ажилтны төлөө биш, байгууллагын зардал болон орлоготой холбоотой учраас зайлшгүй хөтлөн бүртгэх шаардлагатай. Хэрвээ бүртэл, хөтлөлт байхгүй бол ажилтан байгууллагад ямар ч хохирол учруулаад, гараад явах бүрэн боломж үүсэх юм. 

Ер нь программ ашиглан мэдээллийг удирдах, хадгалах, тайлан гаргах гэх мэт ажлын үйл ажиллагааг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэрвээ байгууллага ERP систем ашиглахыг шийдэхгүй бол, тухайн байгууллагын бүх харилцагчид, ажилтнууд, харилцагчтай холбоотой мэдээлэлд нууцлал гэж байхгүй, хэнд ч хаана ч алдах бүрэн боломж үүсэх юм. 

ERP SYSTEM 🚀

Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?

  • Санхүү
  • Хүний нөөц
  • Маркетинг
  • Тайлан

Байгууллагын үйл ажиллагаанд нууцлал гэдэг зүйл маш чухал. Гэтэл нууцлалын мэдээлэл алдагдагдахад байгууллага их хэмжээний алдагдал хүлээх боломжтой юм. 

Тэгэхээр ERP систем бол бүхнийг нэг дороос зохицуулж байгууллагын удирдлага, ажилтан бүрийн итгэлтэй түнш болж чаддаг гэдгээрээ давуу талтай. 

Холбоотой нийтлэл


Шэйр хийж түгээх