“WORKZONE” ПРОГРАММЫН ДАВУУ ТАЛУУД
Энэ цаг бол өөрчлөлт, хөгжил дэвшлийн эрин үе. Ялангуяа техник технологи, дижитал хэлбэрээр дэлхий бүхэлдээ өөрчлөгдөн шинэчлэгдэж байна.
Бүх зүйл ийнхүү шинэчлэгдэн хялбаршуулагдаж байгаа өнөө цагт байгууллагын үйл ажиллагаа ч мөн адилхан, хөгжилтэй хөл нийлүүлэх учиртай.
Байгууллага болгон өөр өөрийн онцлогоос хамааран янз бүрийн байдлаар ажлаа дижитал болон дижитал бусаар явуулдаг. Байгууллагын үйл ажиллагааг хялбаршуулах, системжүүлэх, бүтээмжийг нь илүү дээшлүүлэх олон давуу талыг бий болгох боломжтой системүүд ч мөн гарч байгаа.
Манай улсын хувьд цөөн хэдэн томоохон компаниуд үйл ажиллагаандаа ERP системийг хөгжүүлэн ажилладаг. Гэхдээ ERP системийг бүрэн хөгжүүлж, ашиглаж байгаа компаниуд их цөөхөн.
Учир нь тухайн системийг бүрэн гүйцэд хөгжүүлэхэд олон жилийн судалгаа, туршлага, мөнгө, санхүү, цаг хугацаа их зарцуулдаг учир зах зээлд өндөр үнээр нийлүүлэх шаардлага гардаг. Тиймээс нь энэ нь том, хүчтэй компаниуд л ашиглах боломжийг бүрдүүлж, жижиг дунд бизнест хүрч ажиллахад асуудал үүсдэг.
WORKZONE программын гол зорилго бол үйл ажиллагаа явуулж байгаа л бол том, жижиг, дунд гэлтгүй бүх аж ахуй нэгж байгууллагууд дотоод үйл ажиллагаагаа зөв системтэй, хяналтын зөв тогтолцоотой болох нь чухал гэж үзэж байгаа.
Тиймээс байгууллагын үйл ажиллагаанд доголдол үүсгэж, бүтээмжийг бууруулдаг асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор энэхүү программыг хөгжүүлэн нэвтрүүлэх болсон юм.
WORKZONE программ нь сүүлийн 3 жилийн судалгаагаар байгууллагын дотоод үйл ажиллагаанд үүсдэг үл ойлголцол болон ажлын бүтээмжийг бууруулдаг асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор бүтээгдсэн юм.
Энэхүү программыг хэрэглэснээр байгууллагын ажилтнуудын хоорондын ажлын уялдаа сайжирч, ажлын бүтээмж өндөр болох бөгөөд удирдлагын хяналтын тогтолцоо илүү хялбар болох юм.
Ингээд байгууллагын үйл ажиллагааны явц илүү сайжирч, албан тушаалтан бүрийн хийх ажил, хийгдсэн ажил, хийгдсэн ажлын үр дүн тодорхой болсноор байгууллагын үйл ажиллагаа системжих юм.
Системтэй, бүх хийх зүйл нь тодорхой байгаа байгууллагын зорилго, алсын хараа ч тодорхой болно гэсэн үг. Жишээ нь франчайз бизнесүүд Монголд их орж ирсэн. Тэдгээр бизнесийн гол давуу тал нь зөв систем байдаг.
Зөв системтэй байснаар дэлхийн олон оронд франчайз бизнесүүд цар хүрээгээ тэлж байна. Франчайз бизнес нь дан ганц нэрээ ашиглуулдаггүй бөгөөд нэрийн доорх бүх үйл ажиллагааг уялдуулсан бүтэн системээ зардаг. Тухайн нэрээр бизнес хийж л байгаа бол яг тэр системээр нь ажиллах ёстой гэдэг зарчимтай.
Монголд яагаад ийм их франчайз бизнес орж ирж байгаа вэ?
ERP SYSTEM 🚀
Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?
Манай улсын зах зээлд бизнес эрхлэгчид өөрийн бизнесээ системжүүлж чадахгүй байгаа учраас бэлэн системтэй бизнест хөрөнгө оруулах илүү сонирхолтой байдаг. Тийм учраас бид аж ахуй нэгжийн үйл ажиллагааг системтэйгээр өргөжүүлж, хөгжилд хүрэх замд нь дэм болох зорилготой.
Бүх төрлийн байгууллагын үйл ажиллагаанд нийцэх боломжтой динамик систем бүхий workzone программ нь энэ цаг үеийн гол бүтээгдэхүүн байж чадна гэж үзэж байгаа юм. Хэрэглэхэд маш хялбар. Ямар ч мэргэжлийн хүн ашиглахад хэцүү зүйл байхгүй. Заавал “технологийн хүн л ажиллуулж чадна” гэсэн зүйл байхгүй гэдгээрээ давуу талтай юм.
Workzone программын давуу талууд:
- Модулийн хязгаарлалтгүй
- Хэрэглэгчийн хязгаарлалтгүй
- Хэрэглэхэд маш хялбар
- Энгийн ойлгомжтой
- Модулийн дугаарлалтын давтагдахгүй байдал
- Дугаарлалтыг санхүүгийн программ дах гүйлгээний утга дээр оруулан уялдуулах боломж
- Модулиудын хоорондын уялдаа
- Шаардлагатай модулиудад сэтгэгдэл бичих боломж
- Үйлдэл бүрийн түүх үлдэх
- Хяналтын хялбар шийдэл
- Программын хэрэглэгчийг хүний нөөцийн бүртгэлээс нэмнэ
- Хэрэглэгчийн эрхийн тохиргоо (Ажил үүрэг, албан тушаалын онцлогоос хамааруулж харах, засах, хязгаарлалтын модуль бүрээр тохиргоо хийх боломж)
- Насан туршийн хөгжүүлэлт хийх боломжтой гэх мэт давуу талуудтай юм.
Workzone программын хамгийн гол давуу тал нь модулийн хязгаар гэж байхгүй. Өөрөөр хэлбэл байгууллага болгон өөр өөрийн онцлог, соёл, нөөц, хязгаар гэж бий. Хүн болгон өөр өөр байдаг шиг.
Тэгэхээр тухайн байгууллагын онцлогт нь тохирсон байдлаар буюу байгууллагын үйл ажиллагаанд нийцүүлэн модуль нэмэх боломжтой гэдгээрээ давуу юм. Таны байгууллагад ямар модуль хэрэгтэй байна, тэр байдлаар байгууллага дээр нь судалгаа хийн, шаардлагатай талбараар баяжуулан давтагдашгүй программ хийгдэх юм.
Workzone бусдаас хэрхэн ялгардаг вэ?
Workzone -ы гол ялгарал бол динамик байдал. Динамик систем нь ямар нэгэн хязгаарлалтгүйгээр бүх байгууллагын үйл ажиллагаанд нийцэх боломжтой.
Мөн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах, системжүүлэх, хяналтын тогтолцоог хялбаршуулах гэх мэт зорилго нь ажлын бүтээмжийг дээшлүүлэхэд оршдог. Зах зээл дээрх бүхий л байгууллага, аж ахуй нэгжүүд ажлын бүтээмжийг дээд цэгт нь хүргэхийг хүсэж зорьж явдаг.
Үүнийгээ биелүүлэхийн тулд гуйх, загнах, магтах, урамшуулах гээд удирдлагын зан аашаас хамааран янз бүрийн байдлаар үр дүнд төдийлөн хүрэхээргүй арга хэрэглэдэг. Тэгэхээр Workzone программаар дамжуулан ажлын бүтээмж, гүйцэтгэлд үндэслэн цалин, урамшууллыг нь тогтоож амархан аргаар шийдвэрлэх боломжтой.
Workzone программд байршлын бүс хамаатай юу?
ERP SYSTEM 🚀
Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?
Программын үндсэн хөгжүүлэлт Улаанбаатар хотод боловч ажиллах зарчмын хувьд байршил хамаагүй, хязгааргүй. Хэрэглэхэд ойлгомжтой, хялбар учраас хөдөө орон нутаг болон гадны улсад ч байгууллага удирдаж, бизнес хийж байгаа хүмүүст онлайн хэлбэрээр хурал хийж, программыг нэвтрүүлэх боломжтой юм.
Холбоотой нийтлэлХолбоотой нийтлэл