Хүний нөөцийн ERP программ
Хүний нөөцийн ERP программ гэдэг нь байгууллагын хүний нөөцийн удирдлагыг дэмжих зориулалттай цогц программ хангамж юм.
Хүний нөөцийн ERP программ
Хүний нөөцийн ERP программ гэдэг нь байгууллагын хүний нөөцийн удирдлагыг дэмжих зориулалттай цогц программ хангамж юм.
Энэ нь ажилтнуудын мэдээллийг удирдах, цагийн бүртгэл, цалин хөлс, боловсрол, сургалт, ажилтны хөгжил, ажлын байрны бүтцийн зохион байгуулалт зэрэг олон төрлийн үйл ажиллагааг хялбаршуулан, автоматжуулдаг систем юм.
ERP SYSTEM 🚀
Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?
ERP (Enterprise Resource Planning) системүүдийн өргөн хүрээний хэрэгжилтэд хүний нөөцийн удирдлага зөвхөн нэг хэсэг байдаг бөгөөд бусад бизнесийн бүрэлдэхүүн хэсэгтэй интеграцидсан ажиллагаа юм. Жишээ нь: санхүүгийн удирдлага, үйлдвэрлэлийн төлөвлөлт, нийлүүлэлтийн сүлжээний удирдлага гэх мэт хүрээг хамардаг.
Ийм системүүдийг ашиглах ач холбогдол нь дараах байдлаар илэрхийлэгддэг. Үүнд:
- Ажилтнуудын мэдээллийг нэгтгэн харах боломж.
- Ажилтнуудын хөгжлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломж.
- Хөдөлмөрийн зардал болон бусад холбогдох зардлыг хянах.
- Ажилтнуудын хүчин чадлыг сайжруулах боломжтой болгох.
ERP системүүд
ERP (Enterprise Resource Planning) программыг ямар ямар салбаруудад ашиглах боломжтойг дараах жишээнүүдээр тайлбарлаж болно. Үүнд:
ERP SYSTEM 🚀
Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?
Үйлдвэрлэл: ERP системүүд нь үйлдвэрлэлийн процессыг төлөвлөх, удирдах ба хянахад туслах бөгөөд бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн хугацаа, материалын захиалга болон нөөц хадгалалтыг удирдахад чиглэгддэг.
Бөөний худалдаа: Худалдааны салбарууд ERP системүүдийг ашиглан борлуулалтын процесс, бараа материалын удирдлага, харилцагчийн харилцааг зохицуулж, нийлүүлэлтийн сүлжээг удирдах боломжтой.
Санхүүгийн байгууллага: Санхүүгийн институтүүд ERP системүүдийг мөнгөний урсгал, төсвийн удирдлага, дансны мэдээлэл болон санхүүгийн тайланг удирдахад ашигладаг.
Төрийн байгууллага: Төрийн байгууллага нь ERP системүүдийг иргэний үйлчилгээ, татварын удирдлага, нийгмийн хамгаалал, боловсролын программ хангамжид ашиглаж болно.
Эрүүл мэндийн салбар: Эрүүл мэндийн байгууллагууд ERP системийг эмнэлгийн тоног төхөөрөмжийн удирдлага, өвчтөний мэдээлэл, эмийн нөөцийн удирдлага зэрэгт ашигладаг.
Логистик ба тээвэр: Тээврийн компаниуд ERP системүүдийг ачаа тээврийн процессыг удирдах, бараа материалын урсгалыг хянах, болон тээврийн хэрэгслийн удирдлагад ашигладаг.
Мөн Workzone.mn компани нь Монгол байгууллага, компаниудад ERP системийг амжилттай нэвтрүүлж, байгууллагын дотоод бүртгэл, бизнесийн төлөвлөгөө, байгууллагын дотоод үйл ажиллагаа, алсын хараа, худалдаа үйлдвэрлэл, хүний нөөц, санхүү, тайлан, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, ажлын анализ зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дор шийдвэрлэж өгдөг компани юм.
Link дээр дарж тус компанитай холбогдон өөрт болон өөрийн компанид хэрэгцээтэй үйлчилгээг түргэн шуурхай авч зорилгоо амжилттай хэрэгжүүлээрэй. Танд шинэ эрин үетэйгээ хөл нийлүүлэн амжилтыг гартаа атгах боломж ойрхон байна, Яараарай…