Франц

Франц руу аялах 5 шалтгаан

Франц бараг хүн бүрийн мөрөөдлийн газар байх. Яагаад дэлхийд танигдсан гайхалтай олон зүйлс зөвхөн Францад л байдаг. Францын дэлхийд танигдсан зөвхөн түүнийг л зорьж очдог байгалийн үзэсгэлэнт газрууд байдаг. Мөн Франц нь түүх, соёл урлагийн өв, өлгий гэмээр газар орон юм. Эдгээр гоё гоёмсог болон танд хэрэгтэй зүйлийг илүү дэлгэрүүлж бичье.

Мөрөөдлийн аялалыг хамтдаа бүтээе.

Үзэсгэлэнт байгалийн газар

Франц нь байгалийн олон төрлийн сайхан газар нутгийг санал болгодог бөгөөд эдгээр газрууд нь түүхийн өв, урлагтай холилдон аялал жуулчлалын төгс хослолыг бүрдүүлдэг. Францын байгалийн өвөрмөц газар нутгуудад Провансийн наранцэцгийн талбай, Лазурын эрэг, Альпийн уулс, Пик де Миди зэрэг гайхамшигт бүсүүд багтдаг.

Эдгээр газрууд нь байгалийн үзэмж, амрах боломж, мөн адал явдал хайж байгаа хүмүүст төгс аялал болдог. Прованс нь Францын өмнөд хэсэгт байрладаг бөгөөд өвөрмөц наранцэцгийн талбайгаар дэлхий даяар алдартай.

Прованс нь дэлхийн хамгийн сайхан үзэмжтэй газар нутгуудын нэг гэж нэрлэгддэг. Наранцэцгийн талбайд аялах нь зөвхөн үзэсгэлэнт байгалийн сайхныг биш, ургамал, тариалан зэрэг амьдралын энгийн байдлыг ч мэдрэх боломж олгодог.

Альпийн уулс нь Францын хамгийн алдартай уулсын бүс бөгөөд зун болон өвлийн аялалд тохиромжтой хамгийн гайхалтай газар нутгуудын нэг юм. Альпийн уулс нь тэргүүлэгч уулын амралт, цанын аялалтай. Альпийн уулс нь амралт, спорт, байгалийн уур амьсгал, тогтмол ууланд аялж амрах хүсэлтэй хүмүүст төгс аялал санал болгодог.

Түүх, соёл, урлагийн өв

Парис, Францын нийслэл нь урлаг, архитектурын төв гэж хэлж болохуйц газар мөн. Луврын музей нь дэлхийн хамгийн том, хамгийн алдартай музей бөгөөд урлагийн бүтээлүүдийн жинхэнэ эрдэнэ болж байдаг. Энэ музей нь Парижид байрладаг бөгөөд Нойрн болон Сена голын эрэг дээр байрладаг.

Луврын музей нь Давид, Микеланджело, Рембрандт зэрэг олон алдартай уран бүтээлчдийн бүтээлүүдийг үзэх боломжийг олгодог. Мөн, хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болох “Монализа” болон Венера де Милогийн хөшөө энд байрладаг. Луврын музей нь Францын урлагийн амьдралын чухал төв бөгөөд жуулчдын хамгийн их зочилдог газар юм.

Эйфелийн цамхаг нь Парижийн үзэмжийг үзэхэд хамгийн сайн суурь болгож, газар доор болон дээшээ явах амралтын газар болж хувирсан. Та цамхаг дээр гараад Парижийг бүхэлд нь харах боломжтой, түүнд Триумфын хаалга, Нотр-Дам, Сена голын гүүрүүд, мөн Парисийн энгийн замууд нь харагдана.

Мөрөөдлийн аялалыг хамтдаа бүтээе.

Амттай хоол, дарс

Франц нь хоолны соёл болон дарс-ны амттай зүйлсээр дэлхий даяар алдартай. Францын олон төрлийн сир, нарийн хоол, амттан нь бүх дэлхийд шүтэгддэг. Бас Францын амттан буюу кроссант, крем брюле, тарти зэргийн жинхэнэ оригинал амтыг зөвхөн Францаас амтлах боломжтой. Учир нь тухайн амттангуудын өлгий нутаг нь учраас. Мөн дарсны хувьд олон мундаг, алдартай брэнд дарстай. Бордо, Шампань, Прованс зэрэг дарсыг Францад ирсэн л бол заавал амталж үзэх хэрэгтэй.

Загвар, гоо сайхан

Парисын загварын долоо хоног нь дэлхийн хамгийн том, хамгийн алдартай загварын арга хэмжээ бөгөөд энэ нь загварын ертөнцийн хамгийн чухал үйл явдал гэж үздэг. Жил бүр Парис хотод зохион байгуулагддаг энэ арга хэмжээ нь шинэ загварууд, гоо сайхны чиг хандлага, дэлхийн шилдэг загвар зохион бүтээгчид болон брэндүүдийн дэвшилтэт загварын шоуг танилцуулдаг. Парисын загварын долоо хоног нь 1910 оноос эхлэн загварын ертөнцөд томоохон байр суурь эзэлсэн бөгөөд дэлхий даяар загварын шинэ чиг хандлага, инновациудыг танилцуулдаг. Энэ үеэр шинэ коллекциуд, үзэсгэлэнтэй загварууд болон чухал түүхэн дурсгалууд үзэгчдэд танилцуулдаг.

Францын амьдралын хэв маяг:

Франц амьдралын хэв маягтай танилцая гэвэл түүхэн дурсгалт болон алдартай газруудаар нь биш, энгийн гудамжуудаар нь алхвал, өөрөөр хэлбэл жуулчдын хөлөөс хол газраар нь алхвал илүү танин мэдэхүй болон тухайн орны соёлтой жинхэнэ утгаар нь танилцах боломжтой юм. Ер нь бол Франц кофе бол шал өөр амттай байдаг шүү. Франц бол амралт, романтик аялал хийх хамгийн тохиромжтой газар бөгөөд амттай хоол, дарс, түүхэн соёл, урлаг зэрэг олон талын амралтыг санал болгодог. Франц руу аялах аялалын бүртгэл яг одоо явагдаж байгаа шүү. Холбогдоорой

Мөрөөдлийн аялалыг хамтдаа бүтээе.

Бидэнтэй холбоо барих:

Залгах: 99380737 Залгах: 88759095
Шэйр хийж түгээх