Хэт авиан шинжилгээ /ЭХО/ гэж юу вэ?
Хэт авиан шинжилгээ /ЭХО/ гэдэг нь өндөр давтамжтай дуу авиаг хүний биеэр нэвтрүүлэн янз бүрийн нягттай эдийн зааг, гадаргуу дээрээс буцаж ойсон дууны долгионыг тусгай бүртгэгчээр хүлээн авч, хүний биеийн эрүүл ба эмгэг эрхтэний бүтцийн болон голомтот өөрчлөлтийг илрүүлдэг багажийн шинжилгээ юм.
ЭХО нь Дууны долгион буюу аливаа эдээс буцаж ойн, цуурайтах физикийн үзэгдэл дээр тулгуурласан учир бид “ЭХО” буюу “Цуурай” гэж нэрлэдэг. Хэт авиан шинжилгээнд 2.5-16 МГц хүртэлх өндөр давтамжтай дууны долгионыг ашигладаг ба хүний биед ямар нэгэн гаж нөлөө, хоруу чанар үзүүлдэггүй хамгийн аюулгүй шинжилгээ учраас эрүүл мэндийн салбарт өргөн ашигладаг.
✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

- Тусгай бэлтгэл шаардахгүй
- Үйлчлүүлэгчид зовиур шаналгаагүй
- Шинжилгээний хугацаа богино
- Дүрс оношлогооны багажийн шинжилгээн дотроос хамгийн аюулгүй, хор хөнөөлгүй
- Шинжилж буй эрхтний бүтцийн эмгэгийг илрүүлэхийн зэрэгцээ физиологийн хөдөлгөөнийг үнэлэх боломжтой

ЭХО шинжилгээ хийх заалт:
1. Хэвлийн эхо шинжилгээний заалт:
- Хэвлийн хөндийн тодорхой бус өвдөлт
- Хэвлийн хөндийд буглаа байж болзошгүй,
- Хэвлийн хөндийд шингэн хуримтлагдсан (асцит) болон гялтангийн үрэвсэлийн үед
- Гэдэс дүүрч цанхайх
- Гүйлгэх, өтгөн хатах
- Хоолны дуршил муудах
- Хэвлийд үүсгэвэр тэмтрэгдэх
- Хэвлийн гэмтэл
- Шарлалт илрэх
- Шалтгаан тодорхойгүй халуурах, турах, ядрах
- Мухар олгойн үрэвсэл, эсвэл гэдэс чихэгдсэн гэх мэт хэвлийн өвдөлттэй зарим сэжиг бүхий өөрчлөлтийн үед шинжлэх заалт бичигддэг.
✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

2. Бөөр, давсаг, түрүү булчирхайн эхо шинжилгээний заалт:
- Нүүр хавагнаж, сэлхрэх
- Биеийн жин буурах
- Бүсэлхий нуруугаар өвдөх
- Шээсний гарц өөрчлөгдөх /өнгө, үнэр, хэмжээ/
- Шээх үед өвдөх, хорсох
- Нуруугаар болон шээсний сүвээр өвдөх
- Бөөрний хавдар сэжиглэх
- Бөөр, шээсний замын архаг халдвар
- Цусаар шээх
- Гэмтэл
- Шалтгаан тодорхойгүй халуурах

3. Төмсөгний эхо шинжилгээ эхо шинжилгээний заалт:
- Төмсөгөнд үүсгэвэр тэмтрэгдэх
- Төмсөгний арьс улайх
- Төмсөгний гэмтэл
- 2 төмсөг ижил бус болох
4. Бамбай булчирхай эхо шинжилгээний заалт:
- Хүзүүний урд хэсэгт үүсгэвэр тэмтрэгдэх
- Таргалах эсвэл турах
- Байнга нойрмоглох, их хөлрөх
- Шалтгаангүйгээр их ядрах, аливаад сонирхолгүй болох
- Нүд бүлтийх, зүрх дэлсэх
- Цочромтгой, гомдомтгой болох
- Сэтгэлийн хөдөлгөөн ихсэх
- Гар салгалах, хавагнах

5. Хөхний эхо шинжилгээний заалт:
- Хөхөнд үүсгэвэр тэмтрэгдэх
- Хөхний арьс улайх
- Хөхнөөс ялгадас гарах
- Хөхний арьс татагдан хонхойх
- Хөхөндөө суулгацтай
- 2 хөх ижил бус болох гэх мэт шинж тэмдэг илэрч байвал та Хөхний ЭХО-д үзүүлэх хэрэгтэй.
Манай эмнэлэг 2024 онд үйлдвэрлэгдсэн Samsung V6 Ultra sound загварын хэт авиан шинжилгээний аппаратын – 6 MГц давтамжтай гүдгэр дамжуулагчаар хэвлийн цуллаг эрхтэн (элэг, цөсний хүүдий, цөсний цорго, нойр булчирхай, дэлүү, бөөр, шээлүүр, давсаг, түрүү булчирхай, умай, өндгөвч), 12 MГц давтамжтай шугаман дамжуулагчаар бамбай булчирхай, хөх, зөөлөн эд, төмсөгний эхо шинжилгээ хийж байна.
✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг
