Бамбайн ЭХО гэж юу вэ?
Бамбай булчирхай нь хүзүүний урд хэсэгт байрлах, эрвээхэй хэлбэртэй дотоод шүүрлийн булчирхай юм. Бамбай булчирхай нь тироксин (Т4) ба трийодтиронин (Т3) гэсэн хоёр чухал даавар ялгаруулдаг. Энэ хоёр даавар нь бодисын солилцоо, зүрх судасны систем, ходоод гэдэсний зам, сэтгэхүйн ба бэлгийн үйл ажиллагааг зохицуулахад оролцдог.
✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдах, эсвэл хэмжээгээр томрох, зангилаа үүсэх зэрэг бүтцийн өөрчлөлт гарснаас өвчин үүсдэг.
Бамбайн эхо хийх заалт
- Хүзүүний урд хэсэгт үүсгэвэр тодорхойлогдох
- Таргалах эсвэл турах
- Байнга нойрмоглох, их хөлрөх
- Шалтгаангүйгээр их ядрах, аливаад сонирхолгүй болох
- Нүд бүлтийх, зүрх дэлсэх
- Цочромтгой, гомдомтгой болох
- Сэтгэлийн хөдөлгөөн ихсэх
- Гар салганах, хавагнах

Оношлогооны давуу тал
- өвдөлтгүй
- аюулгүй
- хурдан
- найдвартай оношилгоо
- өртөг бага
- жирэмсэн болон бага насны хүүхдэд ч хийж болдог
✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Эхо оношлогоогоор дараах эмгэг өөрчлөлтүүдийг илрүүлнэ:
- Бамбай булчирхайн хэлбэр, бүтэц өөрчлөгдсөн эсэх
- Бамбайн булчирхайн уйланхай
- Бамбай булчирхайн үрэвсэл
- Гипотиреоз буюу бамбайн дуагдал
- Бамбай булчирхайн зангилаа
- Бамбайн хоргүй болон хортой хавдар
Шинжилгээнд ороход ямар нэг бэлтгэл шаардлагагүй.

Дээрх зөвлөгөө мэдээлэл нийтэлсэн АМАР МЭНД ОРШИХУЙ ЭМНЭЛГИЙН ИХ ЭМЧ