Төөнүүр засал гэж юу вэ?
ТӨӨНҮҮР ЭМЧИЛГЭЭ / ЗАСАЛ / ГЭЖ ЮУ ВЭ?
Төөнүүр нь уламжлалт анагаах ухааны таван заслын нэг юм. Биеийн гадаргуу дээрх биологийн идэвхт бэлчрээр дулааны болон эмт бодисын үйлдлийг бие махбодод дамжуулан дархлааны системийг идэвхжүүлж, цус тунгалагийн бичил эргэлтийг сэргээж, илчийг үүсгэх, хий цусны гүйдлийг тэгшитгэж өвдөлт намдаадаг. Төөнүүр нь дам болон шууд гэж хоёр янзаар хийгддэг.
✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Төөнүүрийг яаж хийдэг вэ?
- Дам төөнүүр – Төөнөх бэлчир дээр эмт бодис тавиад төөнүүрээ хийдэг.
- Шууд төөнүүр – Төөнөх бэлчир дээр шууд нааж төөнөх эсвэл тодорхой хэмжээний зайнаас төөнүүр болон төөнүүрийн зориулалттай багажаар халааж зохих тунгаар төөнөдөг арга юм. Төөнүүр засал нь хий өвчнийг дарахын дээд гэгддэг.
Төөнүүр хийх заалт буюу ямар үед төөнүүр хийх вэ?
- Эс шингэсэн өвчин
- Хоол боловсруулах тогтолцооны хүйтнээс үүссэн шингээлтийн эмгэг, суулгалт
- Хаван өвчнүүд
- Бэтэг
- Хүйтэн шар ус
- Үе мөчний / шар усны / өвчин, яс ургалт
- Хий арвидах
- Биеийн тамир доройтох
- Эмэгтэйчүүдийн хий бүрэлдсэн өвчин
- Зүрх долгисох
- Мартамхай болох
- Бөөрний хүйтэн өвчнүүд
- Бэлгийн сулрал
- Толгойн хий
- Чих шуугих
- Нойргүйдэх
- Бадган хийн гэмээр үүсгэгдсэн өвчин гэх мэт маш олон өвчний үед төөнүүрийг заалтаар хийдэг.

Сүүлийн үеийн судалгаануудаар хөгшрөлтийн эсрэг нөлөө үзүүлж байгааг тогтоосон бөгөөд гоо сайхны эмчилгээний практикт хэрэглэдэг.
- Цус шарын халуун давамгайлсан халуун өвчин
- Цусны өвчин
- Халдварт өвчин
- Гэмтсэн, хямарсан халуун өвчний үед төөнүүр эмчилгээг хийж болохгүйгээс гадна төөнөж болохгүй бэлчир орон гэж байдаг.
Төөнүүрийн төрлүүд - Эмт төөнө
- Янжууран төөнө
- Нүүрсэн төөнө
- Шовгон төөнө гэх мэт олон төрөл байдаг.
✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Төөнүүрийг тухайн хүний өвөрмөц мөн чанар, нас, биеийн онцлог, өвчний үе шат, цаг улиралтай уялдуулан хийдэг бөгөөд төөнүүрийн төрөл, төөнүүр хийх хугацаа зэрэг нь хүн бүрд харилцан адилгүй өөр өөр байдаг.
Төөнүүр хийлгэсний дараа
- Хэт их даарах болон халууцахгүй байх
- Сэрүүн чанартай идээ унд, хүйтэн ус уухгүй байх нь зохистой

Дээрх зөвлөгөө мэдээлэл нийтэлсэн АМАР МЭНД ОРШИХУЙ ЭМНЭЛГИЙН Уламжлалт анагаах ухааны их эмч А. Цэдэнсодном