Нойр булчирхай өвдөх шалтгаан, шинж тэмдэг болон хэрхэн хоолны дэглэм барих вэ?
Сүүлийн үед хүмүүсийн архины хэт их хэрэглээ, буруу хооллолт, сэтгэл санааны тогтворгүй байдал, стресс зэргээс шалтгаалан нойр булчирхайн үрэвсэлт өвчнөөр өвчлөгчдийн тоо эрс нэмэгдэх болжээ. Нойр булчирхай гэдэг нь ходоодны доор байрлах нэгэн цул мах юм. Нойр булчирхай нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоо болон энергийн тогтмол солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Тодруулбал, нойр булчирхайн шүүрэл нь гэдсэнд уураг, өөх, нүүрс усыг боловсруулахад тусалдаг бол даавар нь цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг байна.
Панкреатит буюу Нойр булчирхайн үрэвслийн шалтгаан:
Нойр булчирхайн үрэвслийн хамгийн гол шалтгаан нь архи хэтрүүлэн хэрэглэх зуршил болон цөсний чулуутай болсноос болдог.
Бусад шалтгаанууд
- Ходоод 12 нугалаа гэдэсний шархлаа
- Элэг цөсний өвчин
- Хэт хурц, өөх тостой хоол хэрэглэх
- Нэг дор хэт идэх
Нойр булчирхайн үрэвслийн үед хоолыг зөв сонгон хэрэглэх нь маш чухал юм.Үүнд:
Мах, загас, ээдэм зэргийг бага хэрэглэж, уургийн хэрэглээг нэмэгдүүлж болно. Амархан шингэдэг нүүрс ус болох элсэн чихэр, зөгийн бал, чихэрлэг зүйлийг бага хэрэглэнэ. Ходоодны шүүсний ялгаралтыг ихэсгэдэг төрөл бүрийн мах, загас, ногооны шөл хандыг хэрэглэхгүй байх
Ходоодны салст бүрхэвчийг цочроохгүй бантан, зутан, нухаш байдлаар хоолыг бэлтгэнэ. Нэг дор хэт их идэхээс зайлсхий. Өвчин олон дахисан, өвчний хурцдалын үед хооллох тоог багасгах ба зарим үед 1-2 хоног хоолыг бүрэн хорино.
Нойр булчирхайн үрэвслийн шинж тэмдэг:
Хоол идсэний дараагаар аюулхай орчимд өвдөлт ихээр мэдрэгдэнэ. Мөн баруун зүүн хавирга доогуур өвдөж, нуруу руу өвдөлт өгдөг. Зарим тохиолдолд зүрхний орчимд зүрх дэлсэж буй мэт өвдөлт өгдөг байна. Үүнээс гадна өвдөлт урагш бага зэрэг тонгойж бөгтийх болон суух үед багасдаг байна. Харин гэдрэг харж хэвтэхэд өвдөлт улам нэмэгдэнэ.
Өвдөлтөөс гадна биед илрэх шинж тэмдэг нь гүйлгэх, гэдэс дүүрэх, хэхрэх, дотор муухайрах, үе үе бөөлжих, хоолонд дургүй болох болон өтгөний хэмжээ ихсэж, эвгүй үнэртэй болдог.
Нойр булчирхайн үрэвслийн хор хөнөөл:
Панкреатит буюу нойр булчирхайн үрэвсэл нь хурц /хурдан идэвхтэй/ ба архаг /удаан сул/ хэлбэрээр явагддаг. Хүндэрвэл нойр булчирхай хагарч үхлийн аюултай хэвлийн гялтангийн үрэвсэл болдог бол архаг үрэвсэл нь чихрийн шижин үүсэх шалтгаан болдог байна.
Хэрэв таны биед дээр дурдсанчлан шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй бөгөөд үнэхээр нойр булчирхайн үрэвслээр өвчилсөн эсэхээ оношлуулахын тулд ходоод гэдэсний эмчид лабораторийн болон тусгай багаж төхөөрөмжийн шинжилгээнүүд өгч мэдэх боломжтой юм. Үүний дараагаар танд тохирсон эмчилгээг хийх болно.
Нойр булчирхайн үрэвслийн эмчилгээ:
- Өвдөлт намдаах
- Сэтгэл зүйн болон нийгмийн дэмжлэг
- Архи хорих
- Нойр булчирхайн шүүрэл дарангуйлах эмчилгээг эмнэлзүйн шинжийг харгалзан тохируулж хийнэ.
- Фермент нөхөх /ферментүүдийн үйлчилгээ ходоодны давсны хүчилд сулардаг, ходоодны хүчил бууруулах эмүүдтэй хавсарч хэрэглэнэ. Ферментүүд нь хоол тэжээлийг нарийн гэдсэнд хоол боловсруулалтад оролцоход бэлэн жижиглэсэн байдалтай байх ёстой. Энэ дагуу хооллохоос 15-20 минутын өмнө уух хэрэгтэй/
- Дурангаар нойр булчирхай сувгийн нарийслын үед сэтгүүрдэх
- Дотоод шүүрлийн үйл ажиллагаа нөхөх, сахар бууруулах эмчилгээг дотоод шүүрлийн эмчийн хяналтад хийдэг.
- Тэжээлийн дутагдлыг нөхөх.
- Уураг амин хүчил, судсаар тэжээл, гэдэсний бичил нянгийн орчинг засах эмчилгээг хийнэ.
Нойр булчирхайн үрэвслийн үед дагах хоолны дэглэм:
Нойр булчирхайн үрэвслийн үед дараах хоолны дэглэмийг баримтална. Үүнд:
- Шарсан, хуурсан, хайрсан хоол идэхгүй чанасан, жигнэсэн хоол идэх
- Өдөрт бага багаар 5-6 удаа хооллох
- Давс багатай хоол идэх
- Хурц амттай, өөх тос ихтэй хоолноос татгалзах
- Хэт халуун, хэт хүйтэн, хоносон хоол хэрэглэхгүй байх
- Орой унтахаас 2 цагийн өмнө хоол идсэн байх
Нойр булчирхайн үрэвслийн үед хүнсэндээ хэрэглэх болон хязгаарлах бүтээгдэхүүнүүд:Махны төрөл
- Хэрэглэх: Өөхгүй үхрийн мах, өөхгүй хонины мах, загасны мах, хальсгүй тахианы мах, өндөг
- Хязгаарлах: Өөх ихтэй малын мах, дотор мах (элэг, бөөр..г.м), хиам, зайдас, гахайн мах, утсан давсалсан бүтээгдэхүүн
Гурил будааны төрөл
- Хэрэглэх: Улаан буудайн 1, 2-р гурил, цагаан талх, содгүй нарийн боов, жигнэмэг, цагаан будаа,
- Хязгаарлах: Тослог ихтэй нарийн боов, шинэ талх, содтой хөөлгөж, исгэсэн давстай гурилан бүтээгдэхүүн
Өөх тосны төрөл
- Хэрэглэх: Ургамлын тос, оливын тос, цөцгийн тос
- Хязгаарлах: Малын өөх, майонез, өөхөн тос, цагаан тос, шар тос
Ногооны төрөл
- Хэрэглэх: Бүх төрлийн хүнсний ногоо, Төмс, шар лууван, улаан манжин, цэцэгт байцаа, огурцы, улаан лооль
- Хязгаарлах: Дарсан даршилсан ногоо, түүхий ногоо, шар манжин
Жимсний төрөл
- Хэрэглэх: Бүх төрлийн жимсний нухаш, (алим нухаш хэлбэрээр)
- Хязгаарлах: Лаазалсан жимснүүд, шинэ жимс
Сүүний төрөл
- Хэрэглэх: Тослог багатай сүү цагаан идээ, шинэ тараг, сүү, шинэхэн ээдэм,
- Хязгаарлах: Тос ихтэй сүүн бүтээгдэхүүн, хуршсан өрөм, хайлмаг, исгэлэн сүүн бүтээгдэхүүн
Бусад
- Хэрэглэх: Шингэн хар цай
- Хориглох: Шоколад, кофе, какао, хийжүүлсэн ундаа, согтууруулах ундаа, хоол амтлагч
Нойр булчирхайн үрэвслийг эмчлэх ардын эмчилгээний арга:
Нойр булчирхайн өвчнийг \панкреатит\ хонины салбант сархинагаар бүрмөсөн эмчилдэг.
Материал: Хонины салбант сархинаг 7 ширхэг \ заавал хониных\
Бэлдэх ажиллагаа: Баасыг жирийн аргаар цэвэрлэнэ. \зумлахгүй\ Нэг сархинагийг уртааш нь тэнцүү гурав хуваана. Нэг удаа хэрэглэхдээ 1\3 хэсэг сархинагийг 250гр усанд хийж 200гр болтол буцалгаж болгоно.
Хэрэглэх: Болгосон сархинагийн шөлөө унтахын өмнө орондоо орж байгаад сархинагаа шөлтэй нь хамт халуунаар нь хүртээд унтана. Долоо хоног ингэж хэрэглэнэ. Дараа нь Долоо хоног завсарлана. Дараа нь 2 долоо хоног үлдсэн сархинагаа дээрх аргаар 14 хоног алгасахгүй хэрэглэнэ.
Дэг: Эмчилгээний хугацаанд усанд орж болохгүй. Норж даарч болохгүй. Эмчилгээний хугацаа дууссанаас хойш 2 долоо хоногт энэ дэгээ үргэлжлүүлнэ. Зөвхөн нойтон алчуураар хөлөө арчиж болно.
Үр дүн: Энэ эмчилгээгээр нойр булчирхайн өвчний асуудал бүрэн шийдэгдэнэ. Юуг яаж идэх, ууж байсан, тэрийгээ айлгүй идэж ууж байж болно. Тэгэхдээ мэдээжийн хэрэг жор дэгээ яг баримталсан тохиолдолд шүү дээ.
Эх сурвалж: Худалдааны техникумийн багш агсан өндөр настан М.Норов энэ жорыг өгч буян болсон юм. Жорыг тэмдэглэж авсан Л.Базаррагчаа 2007-09-17
Орос ардын эмчилгээний гайхамшигт жорууд
-Тараг, ургамлын тосоор ходоодны шарх эмчлэх: Тараг 1 аяга, ургамлын тос 1 хоолны халбага хольж найруулаад өдөр бүр ууж хэвших юм бол ходоодны шарх түргэн аньдаг.
-Шар шавраар ходоодоо 3 хоногт эмчилсэн туршлага: Зангидсан гараас арай жижгэвтэр шар шаврыг 1л саванд ус хийгээд буцалгана. Хөрснийх нь дараа халбагаар хутгаж байгаад цайны аягаар ууна. Ходоод хорсох дороо л намдана. Өдөрт 3 удаа хоолны өмнө цайны аягаар ууна. 7 хоног уухад шарх гүйцэд эмчлэгдэнэ.
-Ходоодны хүчил ихэдсэнийг өндөгний хальсаар эмчлэх хятад жор: 1ш өндөгний хальс, ус 140мл Бэлдэх арга: Угааж нунтаглана. Уух журам: Өдөрт 1 удаа буцалсан усаар даруулж ууна. Курс эмчилгээ нь 14 хоног.
- Д витамины талаарх бүх мэдээллийг нэг дороос
- Гараа зөв угаах энгийн 5 дараалал
- Цистит гэж юу вэ? Хэрхэн эмчлэх вэ?