“Байшингийн дээвэр”-ээ хэрхэн тохижуулах вэ?

Шэйр хийж түгээх

Та хэрэв хувийн хаустай, өөрийн гэсэн тохижуулах дээврийн талбайтай бол өөрийгөө азтай нэгэнд тооцоорой. Өөрт таалагдсан хэв маягаар тав тухтай, ухаалгаар тохижуултыг гүйцэтгэвээс байгалийн сайхныг мэдрэнгээ хүссэн зүйлээ хийж, бүр жижиг арга хэмжээ тэмдэглэлт өдрүүдийг ч олуулаа тэмдэглэх талбайтай болох боломжтой.

Тухтай буйдан

Буйданг сонгохдоо мэдээж дээврийнхээ хэмжээнд тохируулан хэрэгтэй. Жижгэвтэр бол цулгуй өнгөтэй булангийн буйдан хамгийн тохиромжтой. Сонгодог загвараар тохижуулахыг хүсвэл чамин хийцтэй хоёр жижиг хос буйдан сонгон, сэтгүүлийн ширээг голд нь байрлуулаарай. Энгийн орчноос залхаж байвал тод өнгөтэй зөөлөн “beanbag” ууд тавьж болно.

Огт зай гарахгүй санагдаж байвал эвхэгддэг загваруудаас сонголт хийх боломжтой. Харин олон зочид ирнэ гэж төлөвлөж байгаа бол U хэлбэрийн том буйдан таны хэрэгцээг хангана гэдэгт итгэлтэй байна. Үйсэн эсвэл модон дүүжин сандал өөртөө зориулан авахаа бүү мартаарай.

Хивс

Дээвэртээ өнгө болон тав тухыг нэмэхэд хивс ихээхэн ач холбогдолтой байдаг. Цэвэрлэж арчлахад төвөгтэй байж болох тул хэт том хэмжээтэй байх шаардлагагүй шүү. Хивсээ сонгохдоо та бүрдүүлж буй загвартаа болон буйдантайгаа зохицуулах хэрэгтэй.

Буйдан тань цулгуй өнгөтэй бол илүү тодыг гэх зэргээр эсрэгцүүлж тавьбал илүү зохимжтой. Энгийн хэрнээ харц татам хивс хайж байвал гар хийцийн дахин давтагдашгүй загвар сонгоорой. Хөвсгөр үстэй зөөлөн байсан ч яагаад болохгүй гэж, орчин үеийн чиг хандлага шүүдээ!

Ширээ

Хүссэн тохижилтоо бүрэн бүрдүүлэхэд мэдээж танд ширээ хэрэг болно. Хэт олон мэдээж хэрэггүй, ихдээ л гэхэд 2 эсвэл 3 байхад хангалттай. Буйдангуудтайгаа хослуулан нэг ширээ, салхи мэдэрч тухлан хоол идэхэд зориулсан нэг том ширээ, хэрэв та хүсвэл зах хэсэгт уух зүйлс, амттангуудаа байрлуулах бас нэг ширээ тавьж болно.

Том U хэлбэрийн буйдан байрлуулсан бол та бөөрөнхий эсвэл тэгш өнцөгт хэлбэртэй ширээг голд нь байрлуулан ваартай цэцэг эсвэл лаа тавьж өгч болно. Зай талбай хэмнэх эвхэгддэг ширээнүүд бас байгаа гэдгийг бүү мартаарай. Хоёр давхар ширээ аваад доод хэсэгт нь залгуур, удирдлага гэх зүйлсээ багтааж ч мөн болно шүү дээ.

gachuurt hill

Ногоон ургамал болон цэцэгс

Дээврийн тань тохижилтод өнгө нэмж сайхан үнэрт нь сэтгэл санаагаа тайвшруулах ид шидтэй нэг шийдэл бол ногоон ургамлууд болно.  Хайрт цэцэгсээ агаар, салхи наранд үзэсгэлэн гоогоо тодотгон дэлбээлж байхыг харах танд таалагдах нь гарцаагүй. Та хүсвэл дээвэртээ жижиг хүлэмж үүсгэн цэцэгсээс гадна хүнсний ногоо ч тариалах боломжтой юм.

Гэрэлтүүлэг

Шөнө оройн цагаар таньд хань болох чийдэнг та дээврийнхээ загварт нийцүүлэн модерн, сонгодог гээд хүссэн загвараараа сонгох боломжтой. Утастай гэрлийг дээврээ бүрхүүлэн чимэглэж үлгэрийн мэт үзэмжтэй харагдуулаарай.

байшингийн дээвэр

Байгалийн эрс тэс уур амьсгалтай манайх шиг улсад заавал дээврийн талбайг биш дээврийн өрөөг мөн тохижуулж болно. Танд тус болох хэдэн санааг бэлтгэн хүргүүлж байна.

Дээврийн өрөөний өндөр, өргөн бүр тодорхой стандартгүй өвөрмөц хэлбэрээр баригдсан байдаг тул та тавилгаа зохицуулан захиалгаар хийлгэвэл тохиромжтой. Интерьерийн өнгөний шийдлийн хувьд байгалийн модон эсвэл маш гэгээлэг цайвар өнгөөр сонгох нь зүйтэй байдаг.

Мөн өрөөний цонхыг аль болох том байлгавал цэлгэр уужуу, тухтай мэдрэмжийг өгөх болно. Харин намхан тавилгууд сонгож байрлуулвал өрөөг илүү өндөр харагдуулах боломж өгнө. Тод өнгөөр дагнаж бүх тавилгуудаа хийлгэвэл өрөөг уужим санагдуулна.

Та аюулгүй байдлаа харгалзан үзэж дээврийн өрөө лүүгээ орох шатыг аль болох том бөгөөд хальтрах магадлалыг тооцон засварлаарай. Өрөө тань хагас давхар бол унтлаганы өрөө болон хүүхдүүдийнхээ тоглоомын өрөө болгон ашиглавал зүйтэй.

Харин нэг давхраас ч өндөр бол ажлын өрөө, номын сан эсвэл зочны өрөө шиг ч тохижуулж болох юм. Ажлын ширээгээ байгалийн гэрэл хамгийн сайн тусах хэсэгт байрлуулвал тохиромжтой. Дээврийн өрөө өндөр байх тусам гаднаасаа бусад хаусуудаас илүү нүд булааж цаашид зах зээлийн үнээс өндөр үнэтэй худалдаалах давуу талтай байдаг.

Хүсвэл та хувийн студи, урлагийн булан, хувцасны өрөө, зочдын өрөө, нэмэлт угаалгын өрөө, хүүхдүүддээ хичээл хийх өрөө гээд олон төрлөөр ашиглах санааг мөн танд нэмж сонирхуулья.

Өнцөг булан бүр нь дахин давтагдашгүй орон зай догол мөртэй байж болох тул та өөрийн төсөөллийг ашиглан хүссэнээрээ тохижуулах боломж танд бий.

Үл хөдлөх хөрөнгө зуучлал

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын шилдэг 5 компани жагсаалт үзэх үү?

Холбоотой линк

 .

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх