Luxury Хаус

Улаанбаатарт 2023 онд баригдаж дуусах Топ 5 Luxury Хаус

Шэйр хийж түгээх

Өнөө цагт ажил, хувийн амьдралаа сайтар зохицуулан, өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэнд, аз жаргалын төлөө зөв сонголтуудыг хийж эрүүл, идэвхтэй амьдрах нь маш чухал байна. Ялангуяа орчин үед олон судалгаагаар дасгал хөдөлгөөнтэй идэвхтэй амьдрах нь бидний стрессийг бууруулж, аз жаргалын гормоныг идэвхжүүлж, өөртөө итгэлтэй байдлыг дэмжиж эрч хүчийг олгодог гэдэг нь батлагдсан.

Гэхдээ өдөр тутмын завгүй амьдралдаа өөртөө цаг гаргаж агаарт салхинд гарч, идэвхтэй дасгал хөдөлгөөн эсвэл үр дүнтэй амралт авна гэдэг зарим хүний хувьд төсөөлшгүй бэрх зүйл юм. Тэгвэл энэ асуудлыг хамгийн хөнгөхнөөр шийдсэн зүйл бол хотоос зайдах Luxury Хаусууд юм.

Luxury Хаустай байснаар та цэвэр агаар, тайван байдлыг хүсэж хол явахгүй өөрийн гэрээсээ л мэдрэх боломжтой болж байна гэсэн үг юм. Та гэртээ хотын элдэв дуу чимээнээс холдон, гадагшаа харахад таны хүүхдүүд эрүүл чийрэг гайхалтай үзэсгэлэнтэй байгалийг тольдон гадаах тоглоомын талбайндаа тоглож байна гээд төсөөлөөд үзээрэй.

Гайхалтай биш гэж үү? Та цаг гаргаж эрүүл мэндийг хөөх шаардлагагүй эрүүл амьдралын хэв маягт та байнгын амьдарч байна. Танд энэ бүгдийг өгч чадах 2023 онд ашиглалтад орох эсвэл орсон топ 5 Luxury Хаусыг бид танд танилцуулж байна.

1. Гачуурт Хилл

  • Ашиглалтанд орох хугацаа: 2023.02 сард
  • Байршил: УБ хотоос 28 км буюу 40 минутийн зайтай Гачууртын Их аманд (өндөрлөг)
  • Нийт айлын тоо: 20 (сүүлийн 1 байршил үлдсэн)
Luxury Хаус

Рашаан, моддоор хүрээлэгдсэн, Гачууртын Их аманд байрлах энэхүү гоёмсог хаус нь дэгжин байдал, орчин үеийн тав тухыг хослуулж чадсан шинэлэг бүтээл юм..

Гачуурт Хилл нь уулын энгэрт, далайн түвшнээс дээш 1660м буюу УБ хотоос 360м өндөрт налуу газрыг тэгшилж байгуулсан учир үер усны аюулаас хол, “БОГД ХАН УУЛ”, “ЦЭЦЭЭ ГҮН”-ий оргилыг тольдох сайхан харууцтай, ходоод, чихрийн шижингийн рашаантай, модны захад, байгалийн үзэсгэлэн цогцолсон гайхалтай өгөгдөлтэй.

Бусад Хаусуудаас ялгарах хамгийн том шалтгаан нь үер уснаас хол аюулгүй сайн байрлалд бөгөөд нас насны хүүхдүүдэд тохирсон олон төрлийн тоглоомын талбай (Европийн Hags брэндийн хүүхдийн тоглоомын талбай, элсний волейбол, 3v3 сагс, гүйлтийн зам, 4 улирлын хүлэмжтэй) болон эрчим хүчинд хэмнэлттэй ногоон технологиор хийгдсэн нь юм.

2. Хадат вилла

  • Ашиглалтанд орох хугацаа: 2023.07 сард
  • Байршил: Хадатын хөндий
  • Нийт айлын тоо: 202

Итали загварын Канад технологиор барьсан энэхүү төслийн алсад харагдах гайхалтай харц, өндөр уулсыг гэр дотроосоо та өглөө бүр хараа бэлчээх боломжийг олгосон нь төслийн гол үнэ цэнэ юм.

Улаанбаатар хотоос 19 км-ын зайтай, гайхамшигт онгон байгальд ой мод бүхий байгалийн цогцолборт газарлуу 15 мин, Улиастайн голоос 10 мин зайтай энэхүү байршил нь Бэлхийн Хадатын зуслангийн хажууханд 1 км-ийн зайд байрлаж байна.

3. Хан Төгөл Хотхон

  • Ашиглалтанд орох хугацаа: 2023.06 сард
  • Байршил: ХУД, 4-р хороо, Нүхт,Арцатын задгай
  • Нийт айлын тоо: 40

Хан төгөл хотхон нь ХУД-ийн 4-р хорооны нутаг дэвсгэрт, Улаанбаатар хотын төв цэгээс 12-14км зайд буюу Нүхтийн аманд байрлалтай хаус, орон сууц хосолсон төсөл юм.

Уг хотхон нь одоо 90% гүйцэтгэлтэй явж байгаа ба Сингли хаус А,Б, Таунхаус А,Б,В, Твин хаус болон доороо үйлчилгээний төвтэй 16 айлын орон сууцны төслөөс бүрдсэн хотхон юм.

4. Бумбат Вилла – 2 хотхон 

  • Ашиглалтанд орох хугацаа: 2023.09 сард
  • Байршил: Богд Хан уулын Бумбатын аманд 
  • Нийт айлын тоо: 43

Бумбат вилла нь нийт 100 гаруй айлын 3 ээлжийн төсөл юм. Эхний ээлжинд 50 гаруй айл орон амьдарч байгаа. 2-р ээлжийн төсөл нь 20-иод айлын АОСны төсөл байгаа бөгөөд 3-р ээлж нь 30 гаруй айлын орон сууцууд баригдах юм.

Хотын төвөөс 20 гаруй км зайд, өвөл утаа очдоггүй, зун үер усны аюулаас хол, ойр орчимд горхи, ой модтой, хүн машины хөл хөдөлгөөнөөс хол.

5. SANTO SKY resort & villa

  • Ашиглалтанд орох хугацаа: 2023.08 сард
  • Байршил: Sky Resort – оос 1км-ийн зайд
  • Нийт айлын тоо: 59

Богдхан уулын энгэр Хүрэлтогоотын аманд байрлалтай хотын төвөөс 13км зайд цэвэр агаарт ногоон бүсээр хүрээлэгдсэн 4 улирлын зориулалттай амины орон сууц төсөл юм.

Хотхоны клабхаус дотор иога, фитнесс, хүүхэд асрах өдөр өнжүүлэх, байкэри, супермаркетуудыг таны тав тухад зориулан цогцлоосноороо давуу талтайгаас гадна ашиглалтын зардлыг хэмнэх нэмэлт орлого олох боломжийг танд бүрдүүлж өгөхөөрөө онцлогтой.

Холбоотой линк

 .

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх