Америк Хаус болон Канад Хаусын ялгаа

Шэйр хийж түгээх

Хаусаараа алдартай улс орнуудын хамгийн түрүүнд Америк болон Канад ордог билээ. Гэвч эдгээр хоёр төрлийн хаус нь газар зүйн байрлал, түүх соёлоосоо хамаарч хаусын бүтэц зохион байгуулалт, хэмжээгээрээ хүртэл өөр байдаг. Тэгвэл бүгдээрээ энэ нийтлэлээс Америк хаус болон Канадын ялгааг суралцаж аль нь илүү Монгол улсад тохирохыг мэдэцгээе.

канад хаус

1. Архитектур дизайн

Америк Хаус

АНУ бол Монгол орны адил өргөн уудам газар нутагтай, баялаг түүх соёлтой, нэг улсдаа олон янзын угсаатан иргэдтэй учраас хаусууд нь хүртэл олон төрлийн загвар архитектуртай байдаг.

Америкийн хаусуудын ерөнхий нэг онцлог шинж чанар нь тэдний хэмжээ бөгөөд ихэвчлэн бусад орнуудтай харьцуулахад том, бат бөх удаан эдэлгээтэй байдаг. Тийм ч учраас барих явц удаан байдаг.

Канад Хаус

Канадад хаусуудын архитектур нь нэгдмэл ерөнхий загвартай байдаг бөгөөд гол анхаарлаа эко байх тал дээр хандуулдаг.

Канадын хаусууд нь Франц, Британи, Европын архитектуруудын загваруудын нийлмэл байдаг бөгөөд барихад хурдан, байгальд ээлтэй гэвч хурдан элэгдэх хандлагатай.

2. Барилгын материал ба угсралт:

Америк Хаус

АНУ хаусууд голдуу төмөр бетоноор хийгддэг бөгөөд түүнийгээ дагаад өртөг өндөр эдэлгээ удаан байдаг.

Гол сул тал гэвэл удаан халдаг боловч дулаанаа маш удаан хадгалж чаддаг. Энэ нь халаалтын зардлыг удаан хугацаандаа бууруулж чаддаг.

Канад Хаус

Канадын хаусууд нь эрчим хүчний хэмнэлт, байгальд ээлтэй байхыг чухалчилж модоор ихэнх хаусуудаа хийдэг бөгөөд сүүлийн үед дэвшилтэт барилгын материалыг ашиглах сонирхол нэмэгдэж байна.

Гол сул тал гэвэл хурдан халж, хурдан дулаанаа алддаг.

3. Дотор засал болон зохион байгуулалт

Америк Хаус

Америк хаусууд нь том талбай зайг илүүд үздэг бөгөөд бусад хаусыг бодвол олон унтлагын өрөөтэй, квадрат талбайн хувьд илүү том байдаг.

Дотор засал дээрээ бол нээлттэй зохион байгуулалтыг дэмжиж гэр доторх агаарын урсгал, өрөөнүүдийн харилцан уялдаа холбоог нэгт тавьдаг.

Том хувцасны шүүгээ, машины гараж, нэмэлт агуулах зайтай байх нь их чухал байдаг.

Канад Хаус

Канадын хаусууд нь яг эсрэгээрээ илүү авсаархан бөгөөд орон зайг үр ашигтай ашиглахыг чухалчилдаг.

Энэ амьдралын хэв маяг нь илүү прагматик, тогтвортой амьдрал руу чиглүүлдэг бөгөөд функциональ орон зайг илүү их байдаг.

4. Гадаад засал болон зай талбайн хэрэглээ

Америк Хаус

Америкийн хот төлөвлөлтийн үр дүнд хотын захын дүүргүүдэд том хаус, өргөн зүлэг ихээхэн дэлгэрсэн бөгөөд .
Энэ нь гадаа талбай том, машин тавих байршил элбэг хотхоны төлөвлөлтийг дэмжиж өгсөн.

Канад Хаус

Канадад хот төлөвлөлт нь холимог буюу байр, хаус хосолсон хорооллуудыг чухалчилж өгдөг бөгөөд энэ арга нь явган явах болон нийтийн тээврийн хэрэглээг дэмжинэ.

Монгол дах Америк загвараар хийгдсэн 2 тансаг хаус хотхон

1. Гачуурт Хилл

“ГАЧУУРТ ХИЛЛ” төсөл нь тансаг зэрэглэлийн 15 айлын Сингл хаус, Клаб хаусаас бүрдэх бөгөөд байгалийн үзэсгэлэн цогцолсон өндөрлөг газар, модны захад байрлаж, “БОГД ХАН УУЛ“, “ЦЭЦЭЭ ГҮН”-ий оргилыг тольдох гайхалтай сайхан харууцтай .

2. Америк Таун Хаус Хотхон

Америк Таун Хаус Хотхон нь Бэлхэд цэвэр агаартай зуслангуудын эхэнд байрладаг бөгөөд Хотын төв 0.0 цэгээс 12 км зайд байршдаг.

Холбоотой линк

 .

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх