Дэлхийн хамгийн үнэтэй хауснууд

Шэйр хийж түгээх

Дэлхийн хамгийн үнэтэй хауснууд хаана, хэдэн төгрөг байдаг вэ?

Яг энэ асуултад бид нар танд хариулж өгье. Гэхдээ энэ жагсаалтад орсон хаусыг худалдаж авахын тулд танд дор хаяж 390 сая доллар хэрэгтэй шүү. За ингээд элдэв зүйл нуршилгүйгээр дэлхийн хамгийн үнэтэй 5 байшингийн жагсаалтыг танилцуулъя.

5. Лес Пале Буллес – $390 Million

Тавдугаарт 390 сая доллараар Лес Пале Буллес/ Les Palais Bulles орж байна. “Хөөсний ордон” хэмээн нэрлэгдсэн энэ ордонг Унгарын архитектор Антти Ловаг зохион бүтээсэн бөгөөд 1975-1989 оны хооронд баригдсан. Энэ хоч нь ордон дотор байрлах Газар дундын тэнгис рүү харсан хэд хэдэн дугуй өрөөнөөс үүдэлтэй.

Энэ үл хөдлөх хөрөнгө нь гурван усан сан, олон тооны цэцэрлэгт хүрээлэн, уулын бэлд барьсан 500 хүний суудалтай театртай бөгөөд Францад байршдаг. Хөөсний ордныг одоогоор Итали гаралтай Францын загвар зохион бүтээгч Пьер Кардин эзэмшдэг.

4. Вилла Лес Седрес– $450 Million

Дөрөв дүгээр байранд Францын Сен-Жан-Кап-Феррат хотод байрлах Вилла Лес Седрес/Villa Les Cèdres эзэлж байна.

450 сая доллараар үнэлэгдсэн энэ байшин анх 1830 онд баригдсан бөгөөд 1904 онд Бельгийн хаан II Леопольд худалдан авчээ. Энэхүү хаус нь ойролцоогоор 18,000 м2 бөгөөд 14 унтлагын өрөөтэй. Мөн Олимпийн хэмжээний усан бассейн, 30 морины багтаамжтай том жүчээтэй. Та дотор нь орж чадах юм бол болор лааны суурь, алтадмал модон эдлэл, 19-р зууны тосон зураг, 3000 номын багтаамжтай номын санг олох болно.

3. Вилла Леопольда – $750 Million

Вилла/Villa Leopolda нь Францын Альп-Далайн хэсэгт байрладаг бөгөөд ойролцоогоор 50 акр талбайг эзэлдэг.

Дотроо 11 унтлагын өрөө, 14 угаалгын өрөө, худалдааны хүлэмж, нисдэг тэрэгний зогсоол, гадаа гал тогоо, хамгийн үзэсгэлэнтэйд тооцогдох усан бассейнтай бөгөөд 1955 онд Альфред Хичкокийн “Хулгайчийг барихын тулд” киноны үйл явдал энэ хаусанд гардгаараа их алдартай болсон.

Байшингийн нэр нь анхны эзэн болох Бельгийн хаан II Леопольдийн нэрээр нэрлэгдсэн.

2. Антилла – $1 Billion

Дэлхийн хамгийн үнэтэй хоёр дахь хаус болох Антилла/Antilla нь Энэтхэгийн Мумбай хотод байрладаг бөгөөд нэг тэрбум долларын үнэтэй байшин юм.

Энэхүү үл хөдлөх хөрөнгийг Fortune Global 500 жагсаалтад багтдаг Reliance Industries Limited-ийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал, Энэтхэгийн хамгийн баян хүн Мукеш Амбанид зориулан барьсан бөгөөд энэ 400,000 м2 талбай бүхий барилга нь 27 давхар өндөртэй архитектурын суут бүтээл юм.

Энэхүү барилга нь аюулгүй байдлаараа алдартай бөгөөд 8 баллын газар хөдлөлтийг тэсвэрлэхийн тулд баригдсан. Хаус дотор зөвхөн автомашин хадгалах зориулалттай зургаан давхар, автомашины үйлчилгээний газар, сүм, 50 хүний суудалтай кино театр, есөн цахилгаан шат, эрүүл мэндийн рашаан сувилал, гурван нисдэг тэрэгний зогсоол, салон, йогийн студи, зайрмагны өрөө гэх мэт өрөөнүүдтэй бөгөөд Антилла хэвийн ажиллахын тулд дор хаяж 600 ажилтан шаарддаг байна.

1. Buckingham Palace – $2.9 Billion 

Жагсаалтын нэгдүгээрт бичигдэж, дэлхийн хамгийн үнэтэй байшингаар нэрлэгдэж байгаа ордон бол Букингемийн ордон/Buckingham Palace юм. Энэхүү ордон нь Их Британийн хааны гэр бүлийн нэр дор байдаг олон үл хөдлөхийн зөвхөн нэг нь л бөгөөд 775 өрөө, 78 угаалгын өрөө, 92 оффис, 19 төрийн өрөөнөөс бүрдэнэ.

Энэ тансаг хаус ордон нь Лондонгийн Вестминстер хотод байрладаг бөгөөд 1873 оноос хойш Их Британийн хааны гэр бүлийн албан ёсны оршин суух газар юм. Хэрэв энэ ордныг зах зээлд худалдаанд гаргах юм бол 2.9 тэрбум доллароор үнэлэгдэх бөгөөд, мэдээж ийм зүйл тохиолдох магадлал маш бага юм. Тэгэхээр та энэхүү ордныг хүлээгээд хэрэггүй л болов уу. Харин оронд нь Монголд 2023 онд ашиглалтад орох топ 5 Luxury Хаус сонирхоорой.

Холбоотой линк

 .

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх