Тансаг хаус: Хамгийн ашигтай хөрөнгө оруулалт

Шэйр хийж түгээх

Хөрөнгө оруулалт гэдэг нь ашиг олох, хөрөнгөө өсгөх зорилгоор тодорхой нэг хөрөнгөд мөнгөө байршуулахыг хэлдэг. Хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгө, банкны хадгаламж зэргээр ашигтай хөрөнгө оруулалтын олон хувилбар бий.

Тансаг хаус: Хамгийн ашигтай хөрөнгө оруулалт

Орчин үед хамгийн найдвартай, харьцангуй аюулгүй хөрөнгө оруулалтыг үл хөдлөх хөрөнгө гэж тооцдог. Хэрэв танд хөрөнгө оруулах мөнгө байгаа бол тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл рүү харцаа шилжүүлээрэй.

Тансаг хаус гэж юу вэ?

Зөвхөн өндөр үнэтэй байснаар үл хөдлөх хөрөнгийг тансаг зэрэглэлийн ангилалд оруулдаггүй. Лас Вегас дахь Char Luxury үл хөдлөх хөрөнгийн ерөнхийлөгч, брокер Рэнди Чар хэлэхдээ:

“Таны үл хөдлөх хөрөнгө тансаг зэрэглэлд багтахын тулд өвөрмөц бөгөөд онцгой байх ёстой.”

Чинээлэг худалдан авагчид бусдын хардаг зүйлсийг болон түүнээс илүүг хүсдэг. Энэ нь тухайн газрын байршил, түүх, технологи, хөршүүдээс хүртэл хамаарч болдог. Зарим хөрөнгө оруулагчид бол гол, далай, нуурын үзэмжийг эрэлхийлдэг бол бусад нь хөдөө, уулын бэлд цөөхүүлээ байхыг илүүд үздэг.

Тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө нь мэдээж худалдан авагчдын эрэлхийлдэг бүтэц, тохижолт, үзэмж, технологитой ирдэг. Дээвэр дээрх жакузи, мэргэжлийн гал тогоо, өндөр тааз, үзэсгэлэнт харууц, ухаалаг технологи гээд орчин үеийн шинэлэг содон зохиомжийг өөртөө агуулсан байх ёстой.

Тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө хэр үнэтэй вэ?

Тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн үнэ тухайн улсын зах зээлээс хамааран ихээхэн ялгаатай байдаг. Жишээлбэл, та Монголд 591 сая төгрөг буюу 170,000 доллараар тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийг Гачууртад худалдаж авах боломжтой. Харин бусад улсад тансаг зэрэглэлийн байшингууд хэдэн сая доллароор ч зарагдах боломжтой.

Одоогоор дэлхийн хамгийн үнэтэй хаусаар  Букингемийн ордон ордог бөгөөд энэ ордон нь 2.9 тэрбум доллароор үнэлэлдэгддэг.

Тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгөд хэрхэн хөрөнгө оруулах вэ?

Хэрэв та тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулахыг хүсэж байвал хэд хэдэн арга замыг сонгож болно.

Худалдаж авах

Үд хөдлөх хөрөнгөний хамгийн энгийн бөгөөд алтан дүрэм бол “Байршил, байршил, байршил”. Таны үл хөдлөх хөрөнгө ирээдүйд танд үр ашгаа өгөх үү, эсвэл танд алдагдал авчрах уу гэдгийг хамгийн том шийддэг зүйл бол БАЙРШИЛ юм. Тийм ч учраас та тансаг хаус сонгохдоо үзэгдэх орчин, ойр тойрны хөрш зэргэлдээх хаусууд болон ирээдүйд хөгжиж болох боломжийг нь сайн судлах хэрэгтэй.

Хэрвээ та үнэхээр ашиг ихтэй хөрөнгө оруулалт хиймээр байвал аль хэдийн нэр хүндээ олсон газар хаус худалдаж авахаас илүүтэй, ирээдүйд нэр хүнд нь өсөх байршилд тансаг хаус худалдан авснаар та бага зардлаар өндөр ашиг унагааж чадна. Мэдээж ингэхийн тулд та судалгаагаа сайн хийх ёстой.

Дараагийн анхаарах ёстой зүйл бол таны худалдан авахаар судалж байгаа хаус нь ямар онцгой үйлчилгээ, технологийн шийдлийг агуулж чадсан вэ? юм. 24 цагийн харуул, хамгаалалт, сөх, ухаалаг технологи, энергийн шийдэл байгаа юу? Гаднах доторх үзэмж ямар вэ? Өндөр тааз, таазны цонх гээд тансаг хаусын өвөрмөц онцлогууд нь ирээдүйд таны нүүх цаг ирэхэд хаусын үнийг нэмэгдүүлэх гол чанарууд болдог.

Эцэст нь хэлэхэд тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө худалдаж авахдаа та зөвхөн байшин биш амьдралын хэв маягийг худалдаж авч байгаа гэдгээ байнга санаарай. Дээврийн веранда хэсэг, усан сан эсвэл жакузи, хүүхдийн тоглоомын талбай, сөх үйлчилгээ, клабхаус зэрэг нь тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийг бусдаас ялгаж өгдөг.

Дахин сэргээх

Өндөр үр өгөөжтэй өөр нэгэн сонголт бол одоо байгаа тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийг засварлаж өөрөө ашиглах юм уу бусдад зарах юм. Тансаг хаус нь бусад хаусыг бодвол арчилгаа сайн байдаг бөгөөд засвар хийхэд зардал бага гарах хандлагатай байдаг.

Гэхдээ л та буцаад зарахад ашиг олох боломжтой төгс тансаг хаусыг олно гээд хэцүү. Олоод тансаг зэрэглэлд буцааж аваачих архитектур болон инженерийн мэдлэг танд хэрэг болно. Тэгэхээр үнэхээр та өөртөө итгэлтэй л байгаа бол энэ аргыг сонгоорой.

Өөрөө барь

Олон сар зах зээл судлаад өөрийн хүссэн тансаг хаусаа олж чадахгүй байгаа бол эцэст сүүлд нь өөрөө барих сонголт л үлдэж байна. Мэдээж энэ сонголт нь танд хамгийн их ашиг олох боломжийг өгөх боловч хамгийн их хугацаа шаардагддаг.

Та тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгөө өөрөө барьж байгаа тохиолдолд газар зүйн байршил, зохион байгуулалт, тав тухтай байдал, өнгөлгөө, аюулгүй байдал гээд олон зүйлийг та анхаарах ёстой. Таны хаус ямар нэгэн онцгой өвөрмөц бусдыг татахуйц шинэлэг зүйлийг өөртөө агуулсан байх ёстой боловч хамгийн түрүүнд та ЧАНАРыг баримтлах ёстой.

Танд биднээс өгөх товч зөвлөмжүүд

Зорилгоо тодорхойл

Урт хугацаандаа үр өгөөжөө авах сонирхолтой байна уу эсвэл хурдан ашгаа авах сонирхолтой байна уу гэх мэт өөрийн зорилгыг тодорхойл. Урт хугацаандаа өөрийн үр хүүхдүүддээ үлдээх сонирхолтой байгаа бол та сайхан байгальд хэзээ ч чанараа алдахгүй хаус сонирхож болно.

Санхүүжилтээ тодорхойл

Таны гарт бэлэн мөнгө байсан байгаагүй, үргэлж өөр боломжийг эрэлхийлж зээл, бартерын ямар боломж байгаагаа судал.

Зах зээлээ судал

Үнэтэй үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулахаасаа өмнө зах зээл таны шийдвэрийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаарай. Хөдөлмөрийн зах зээл, амьжиргааны өртөг, өрхийн дундаж орлого, тухайн бүс нутгийн эдийн засгийн төлөв байдлыг заавал анхаарч үзээрэй.

Монголын онгон байгал дах ухаалаг хаус: “Гачуурт Хилл

хаус

Рашаан, моддоор хүрээлэгдсэн, Гачууртын Их аманд байрлах энэхүү гоёмсог хаус нь дэгжин байдал, орчин үеийн тав тухыг хослуулж чадсан шинэлэг бүтээл юм. Та гэрээсээ өглөө гараад байгаль дэлхийгээсээ энергиэ авч 40 минут л машинаар яван ажил руугаа очих боломжтой бөгөөд орой гэртээ ирээд цонхоороо харахад л таны өдрийн ядаргаа тайлагдах болно.

Гачуурт Хилл-ийн хаусууд нь ухаалаг системээр тоноглогдсон бөгөөд та өөрийн гэрийн хөшиг, гэрэл, цоож, цахилгаан хэрэгсэл, видео домофон, гал усны дохиолол, халаалт, хөдөлгөөн болон газ хий мэдрэгчээ өөрийн утаснаас эсвэл гэрт байгаа Alexa-ийн тусламжтайгаар удирдах боломжтой.

Бусад Хаусуудаас ялгарах хамгийн том шалтгаан нь үер уснаас хол аюулгүй сайн байрлалд бөгөөд нас насны хүүхдүүдэд тохирсон олон төрлийн тоглоомын талбай (Европийн Hags брэндийн хүүхдийн тоглоомын талбай, элсний волейбол, 3v3 сагс, гүйлтийн зам, 4 улирлын хүлэмжтэй) болон эрчим хүчинд хэмнэлттэй ногоон технологиор хийгдсэн нь юм.

Үл хөдлөх хөрөнгө зуучлал

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын шилдэг 5 компани жагсаалт үзэх үү?

Холбоотой линк

 .

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх