Байшин барих зардал : Та юу мэдэх ёстой вэ?

Шэйр хийж түгээх

Байшингаа өөрийн гараар барих нь олон хүний ​​мөрөөдөл байдаг. Өөрийн хүссэн загвар хийцээр өөрийн орон зайг бүтээж үр хүүхдүүддээ үлдээх биет хөрөнгийг өөрийн гараар босгоно гэдэг сэтгэл татам бодол юм.

Гэвч энэ бүтээлч үйл явцад анхаарал хандуулах шаардлагатай олон тооны санхүүгийн асуудлууд гарч ирдэг. Энэ нийтлэлд бид олон төрлийн байшин барих зардалуудыг судалж, юунд анхаарах ёстой, хэрхэн үр дүнтэй төлөвлөх талаар илүү сайн ойлголттой болоход туслах болно.

Байшин барих зардал

Газар:

Барилгаа хэрхэн барих вэ? талаар бодож эхлэхээсээ өмнө та хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол тохиромжтой газрыг худалдаж эсвэл түрээсэлж авах хэрэгтэй. Газрын үнэ нь байршил, хэмжээ, орон нутгийн үл хөдлөх хөрөнгийн чиг хандлагаас хамааран ихээхэн ялгаатай байдаг. Газрын зах зээлийг сайтар судалж, газрын өртгийг нийт төсөвтөө заавал оруулах ёстой.

2023 оны 8-р сарын байдлаар

  • Хотын төвд 300 м2 газар – 400 сая
  • Ар гүнтэл 0,7 га газар – 13 сая
  • Сэлхэд 4 айлын 2300 м2 газар – 180 сая байна.

Дизайн ба архитектур:

Өөрийн хүссэн содон бүтэцтэй барилга барина гэж та бодож байвал танд архитектор, дизайнеруудын ур чадвар заавар шаардлагатай. Тэгж байж та байгалийн элдэв гамшигт тэсвэртэй бат бөх барилгатай байж чадна.

Мэргэжлийн архитектур дизайнеруудын төлбөр бол таны хүсэж буй байшингийн хэмжээ, хэр содон вэ гэдгээс шалтгаалан өөр өөр байх болно. Сайн бодож боловсруулсан загвар нь эцсийн өртөгт ихээхэн нөлөөлдөг тул та энэ процесст анхаарлаа сайн хандуулж, мэргэжлийн найдвартай хүнийг хөлсөлж аваарай.

Барилгын материал

Барилга барихад гарах хамгийн том зардлууд бол хүний хөдөлмөр болон барилгын материал юм. Өндөр чанартай материал нь таны байшингийн бат бөх байдал, гоо зүйн үзэмжид чухал үүрэг гүйцэтгэдэг учраас энэ хэсэгт хэзээ ч мөнгөө харамлаж болохгүй.

Барилгын хэмжээ нь тэнхлэгээрээ 5х7 харьцаатай буюу 35м2 шугаман суурьтай, шувуун нуруун дээвэртэй бетон шалтай, евроблокон хана дүүргэлттэй байшингийн материалын зардал нь одоогийн байдлаар 20 сая болно.

35м2 байшингийн авах зүйлсийн жагсаалт

Хүний хөдөлмөр буюу барилгын ажлын зардал

Материалаа цуглуулаад бид барилгын ажилдаа орцгооно. Мөн л 35м2 ийн байшин барих барилгын ажлын зардал.

Суурийн ажил:

Суурийн уланд хайрган дэвсгэр  үе хийх – 112690₮
Шугаман суурь цутгах – 3.081.960₮
Суурийн босоо гадаргууд ус тусгаарлагч хийх 148.260₮
Нийт – 3.342.910₮

Хана, хамар хананы ажил:

Гадна блокон хана өрөх – 4.553.300₮
Төмөр бетон багана бүс бетон зутгах – 1.803.100₮
Дотор тоосгон хана өрөх – 759.200₮
Гадна  дулаалга – 773.900₮
Гадна фасад – 653.200₮
Нийт – 8.542.600₮

Шалны ажил:

Бетонон шал зутгах – 1.332.600₮
Паркетан шал угсрах – 1.204.000₮
Шалны плита наах – 517.900₮
Нийт – 3.054.500₮

Дээврийн ажил:

Банзан шувуу нуруу – 1.936.000₮
ОСП хавтан хучилт – 371.100₮
Дээврийн дулаалга – 1.374.900₮
Долгионт төмөр дээвэр угсрах – 1.897.600₮
Нийт – 5.579.600₮

Хаалга цонхны ажил:

Цонх угсрах – 3.165.500₮
Цонхны тавцан угсрах – 108.900₮
Гадна бүргэд хаалга – 395.000₮
Нийт – 3.669.400₮

Дотор заслын ажил:

Хаалга цонхны амалгаа хийх – 503.400₮
таазанд гипсэн хавтан хийх – 612.000₮
Плита наах – 533.700₮
Замаска хийх – 223.000₮
Эмульс хийх – 484.400₮
Обой наах – 1.246.500₮
Нийт – 3.602.600₮


Бохир ус, агааржуулалтын хоолой угсралт:

Нийт – 503.300

Халаалтын ажил:

Радиотар угсрах – 1.008.800₮
Цахилгаан халаалтын зуух угсрах – 2.630.000₮
Нийт – 3.638.800₮

Дотор цахилгааны ажил:

Нийт – 1.333.200₮

Урьдчилан тооцоолоогүй зардал:

Ямар ч барилгын төсөл урьдчилан тооцоологдоогүй гэнэтийн зардалд өртдөг. Цаг агаарын байдал муу, дизайны өөрчлөлт хийх шаардлага, урьдчилан тооцоолоогүй бүтцийн бэрхшээлүүд гэх мэт олон төрлийн асуудал багтаж болно. Тийм болохоор та заавал өөртөө төслийн нийт зардлын 10-20%-тай тэнцэх хэмжээний эрсдэлийн санг нөөцлөх нь таны төлөвлөгөөнд саад учруулахгүйгээр эдгээр гэнэтийн зүйлийг даван туулахад тусална.

Өөрийнхөө мөрөөдлийн байшинг барих нь үнэхээр хүн амьдралдаа хийж болох хамгийн том шийдвэрүүдийн нэг бөгөөд энэ үйл явцыг та бодитоор нарийн төлөвлөх нь чухал юм. Газар худалдан авахаас эхлээд дуусгах ажил хүртэлх бүх боломжит зардлуудыг сайтар судалж, тооцоолсноор та санхүүгийн гэнэтийн саад бэрхшээлгүйгээр мөрөөдлийн байшингаа барих замыг туулж чадна.

Гачуурт Хилл хаус хотхон

“ГАЧУУРТ ХИЛЛ” төсөл нь УБ хотоос 28 км буюу 40 минутийн зайтай.

Холбоотой линк

 .

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх