Дэлхийн хамгийн үнэтэй хауснуудын дотоод заслын шийдлүүд

Шэйр хийж түгээх

Британд байрлах хамгийн үнэтэй буюу 250 сая паундаар үнэлэгдэх хаусаар зочилцгооё.

Phones4U компанийг үүсгэн байгуулагч John Caudwell энэхүү хаусынхаа дотоод засалд 5 жилийн турш 65 сая паундыг зарцуулжээ. Лондонгийн хөрөнгөтнүүд амьдрах дээд зэрэглэлийн хороолол Mayfair-д байрлах тус хаус нь дотроо кино театр, шөнийн клуб, спа, усан сантай ба хоолны өрөөнд нь хиймэл гол урсдаг аж.

Хаусыг орд харш мэт харагдуулах гол дотоод заслын шийдлүүдэд нүсэр болор гэрэлтүүлэг, дахин давтагдашгүй хана болон таазын сийлбэр яах аргагүй орно гэдгийг харж байгаа биз ээ.

Хаусынхаа газар доорхи давхарт шөнийн клубтай байхад шоудаж дуусаад гэр лүүгээ таксидах талаар бодож шаналах хэрэггүй болох нь. Арт Деко стилээр сийлсэн тэйкний хэсэг, толин бүжгийн талбай, лоунж хэлбэрээр зассан буйдан ширээнүүдээр заслыг гүйцэтгэжээ.

Ийм том усан сангийн байгууламжийг мөн газар доорхи давхартаа байгуулсан гэвэл та итгэх үү? Хаусын бүх дотор засал алтлаг шар болон цагаан өнгөөр давамгайлсан ба шил толийг хослуулан гэрэлтүүлэг нэмэн үлгэрийн мэт мэдрэмж төрүүлэхээр шийджээ. Усан сангийн нэг ханыг галт уулыг загварлан засварласан байна.

Хаус нь нийт 110 өрөөтэйгөөс 15 нь унтлагын өрөө байх ба та ердөө нэгийг нь харж байна. Өрөөнүүдийг ажвал цулгуй байх ч заавал нэг өнгөлөг шийдэл оруулсан байх ба унтлаганы өрөөний хувьд уран зургийг сонгожээ.

Кино театраа Холльювуудын алдарт кинонуудын зургаар чимсэн байх ба ханын дуу дусгаарлагчийг дээд зэргийн түвшинд гүйцэтгэжээ.

Зочны өрөө нь нийтдээ 28000 паундын үнэ бүхий алтан навчаар чимэглэгдсэн байна. Жоны хувьд “Харах тусам сэтгэл эзэмдэм сайхан сэтгэгдэл төрдөг учир төлөвлөж байсан төсвөөс маань хэтэрсэн ч энэ бүх тансаг дотоод заслын бүтээн байгуулалтдаа сэтгэл хангалуун байдаг” талаараа дурджээ.

Тайланд улсаас сэдэвлэн энэхүү хоолны өрөөг тохижуулсан ба хиймэл горхид нь 5000 паундтай тэнцэх хэмжээний ховор загаснууд байдаг байна. Байгалийн гэрлийг хангалттай оруулж өгсөн шилэн дээврээс интоор цэцгийн мод суулгажээ.

Харин одоо Америкт байрлах “The one”-Цор ганц хэмээх нэртэй 126 сая ам.долларын үнэтэй хаусыг сонирхоцгооё.

9.7 км2 талбай бүхий тухайн хаус нь 10 жил баригдсан ба 2023 оны 3 сард эцэст нь шинэ эзнийхээ өмч болжээ.

Лос Анжелес хотын уулын оргилд байрлах хаанаас ч харсан харц булааж атаархал төрүүлмээр байрлалтай энэ хаус нь хотыг 360 градус дээрээс нь харах давуу талтай. Rayni Williams хэлэхдээ “Өөрийн улсаа эгц дээрээс нь тольдож буй хаан эзэн нь байна гэж төсөөлмөөр” хэмээжээ. 21 унтлагын өрөөнд ямар ч сонирхлоо хөгжүүлж болохоор байдлаар тохижуулсан ба тусдаа маш том хувцасны өрөө, ажлын өрөө, номын сан зэрэг багтсан байдаг.

Авто машин сонирхдог хүн бол 30 машины багтаамжтай гаражд хувийн цуглуулгаа гайхуулж уйдах завгүй өдрийг өнгөрөөх биз. Дасгал хөдөлгөөнд донтогч нэгэн бол 3 давхарт тусгай дасгалын байгууламж, усан сан, бовлингийн зам, жүүсний тусгай тэйк зэрэгт дурлах нь гарцаагүй.

Унтлагын өрөө нь л гэхэд Америкийн жирийн байрнуудаас хавь илүү том буюу 464 м2 аж.

Зочдод зориулж тусдаа өрөө биш бүхэл бүтэн 380м2 барилга зориулагджээ. Дан ганц дотор хөгжилдөлгүй гадаа талбайдаа ч хүссэнээрээ усан санд сэлж гольф тоглож наранд биеэ шаран тухлах боломжтой.

Хаусыг модерн хэв маягаар тохижуулсан ба голчлон хар, саарал, цагаан өнгөөр дагнажээ. Өрөө бүрт тохирсон хана дүүргэм дуудлага худалдаагаар үнэ цохиж авсан уран зургууд өлгөөстэй.

40 хүний суудалтай кино театр барихаа яаж мартна гэж.

Гэртээ гоо сайхны салон байгуулсан байхад гарах хэрэг олдохгүй л болов уу.

“Энэхүү хаус нь хүн бүрт зориулагдаагүй байж болох ч тохирсон хүнийхээ хувьд бол үүнээс илүүг хүсэшгүй мэт санагдна гэдэгт илгэлтэй байна” хэмээн шинэ эзэн Fashion Nova-н үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Richard Saghian дурджээ.

Түүнчлэн та бүхэндээ өмнөх нийтлэлээр сонирхуулж байсан дэлхийн хамгийн үнэтэй хауснуудын 4т орох Вилла Лес Седрес 450 сая ам долларын үнэтэй хаусын дотоод заслыг танилцуулья.

187 жилийн настай Бельгийн хаан II амьдарч байсан ба тиймдээ ч зочны өрөө нь хааны ордноос ялгаа байхгүй. Дотоод заслыг нарийн ажиглах тусам гайхалтай нарийн ур хийцтэй тавилгууд, дахин давтагдашгүй үнэт сийлбэрүүд байгааг олж харах болно.

Тухайн хаус нь 18,000 м2 бөгөөд 14 унтлагын өрөөтэй.

Тааз болон ханын сийлбэр нь дахин давтагдашгүй 18-р зууны хэв маягийг агуулсан байна.

Он цагийн эрхээр зарим өрөөг илүү орчин үеийн тавилгуудаар сольсон боловч үндсэн хэв маягийг хадгалан үлдээжээ.

Хаусыг өвөрмөц болгох бас нэгэн хэсэг бол яахын аргагүй хувийн цэцэгсийн хүрээлэн юм. Леопард хааныг насан эцэслэсэний дараагаас ургамалд хайртай шинэ эзэн нь ийнхүү тохижуулсан байдаг.

Аливаа хүний гэр нь өөрийнх нь вант улс байдаг, та яаж тохижуулна тэр таны ертөнцийн тусгал болно. Хэрэв та дотоод заслаа шинэчлэхээр шинэ санаа хайж байгаа бол дээрх хаусуудаас санаа авч яагаад болохгүй гэж.

Гачуурт Хилл хаус хотхон

“ГАЧУУРТ ХИЛЛ” төсөл нь УБ хотоос 28 км буюу 40 минутийн зайтай.

Холбоотой линк

 .

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх