Хүүхдийн тоглоомын талбай

Хүүхдийн тоглоомын талбайн тохижилт, оновчтой төлөвлөлт гэж юу вэ?

Шэйр хийж түгээх

Хүүхдүүд бага, балчир байхаасаа эхлэн эргэн тойрныхоо зүйлсийг тоглоомоор дамжуулан ойлгон хүлээн авч, өөрийн мэдлэг туршлагыг гадаад ертөнцөд тоглоомын аргаар дахин бүтээж, өөрийгөө илэрхийлэх аргад суралцдаг.

Тийм ч учраас хүүхдийн тоглоомын талбай нь хүүхдийн оюун ухаан, бие махбод болон сэтгэл санааны хөгжлийг бүтээлч байдлаар хөгжүүлэхэд тусалдаг хүүхэд хөгжлийн нэгэн чухал хэсэг юм.

Хүүхдийн тоглоомын талбайн 6 ашиг тус

Төсөөлөх

Төсөөлөн бодох чадвар хөгжүүлж, тархины үйл ажиллагааг дэмжиж өгдөг

Хөдлөх

Бие бялдрын хөгжил сайжирч идэвхтэй байдал нэмэгддэг

Харилцах

Бусадтай харилцах, хамтран ажиллах чадварыг суулгадаг

Санах

Дэлгэцийн хараат байдлаас холдож цэвэр агаарт дархлаа сайжирна.

Сэтгэх

Өөртөө итгэх итгэл нэмэгдэж, бүтээлч сэтгэлгээ хөгждөг

Ойлгох

Сорилт, эрсдэлтэй нүүр тулгарч, айдсаа даван туулах чадвартай болно

Хүүхдийн тоглоомын талбайн оновчтой төлөвлөлт

Иймээс хүүхдийн тань хөгжлийн чухал хэсэг болох эрх дураараа тоглож наадах тоглоомын талбай нь

  • хүүхдүүдийн нас, насанд тохирсон онцлогтой
  • эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ харж хандах боломжтой
  • хүүхэд болгонд хүртээмжтэй
  • аюулгүйн санамж, ашиглах заавар мэдээлэлтэй
  • хүүхдийн эмзэг арьсанд тохирсон материалаар хийгдсэн
  • стандартын шаардлага хангасан байх ёстой

Эдгээр шаардлагуудыг хангасан тоглоомын талбайн алдартай брэнд бол “Hags” брэнд юм. Европийн “Hags” бренд нь 1948 оноос хойш 75 жил Швед, Англи, Денмарк, Герман, Франц гэх мэт дэлхийн олон орнуудад хүүхдийн тоглоом нийлүүлж чанарыг урдаа барьсан байгууллага бөгөөд одоогоор Монголд томоохон тансаг зэрэглэлийн апартментуудад суурилуулсан нэг нь “Гачуурт Хилл” Luxury House юм.

Гачуурт Хилл Хүүхдийн тоглоомын талбай видео

Хүүхдийн тоглоомын талбай

Hags брэндийн онцлог

Эдгээр тоглоомууд 10-25 жилийн баталгаат хугацаатай. Бат бөх, удаан эдэлгээтэй гангаар хийгдсэн бөгөөд байгальд ээлтэй, эрүүл мэндэд хоргүй будгаар буддаг.

Тоглоом бүр хүүхдийн нас насанд тохирсон хэмжээ, стандарттай.

“Гачуурт Хилл” – д одоогоор

  • 1-2 настай хүүхдүүдэд зориулсан доёгнуур тоглоом
  • 2-5 настай хүүхдүүдэд зориулсан савлуур
  • 5-10 хүүхдүүдийн хувьд гулсуур, байгууламж
  • Насанд хүрэгчид болон өсвөр насныханд зориулсан Сross fit дасгалын төхөөрөмжүүд

Үүнээс гадна өсвөр насныхандаа зориулж Zipline хэмээх тросоор гулгаж буудаг тоглоомыг суурилуулж байгаа бөгөөд 150 кг-ын даацтай, 40 метр урт замтай таны зүрхийг догдлуулсан тоглоом байх болно.

Эрүүл агаарт гадаа орчинд тоглож наадах нь хүүхэд багачуудын сэтгэл санаа, өсөлт хөгжилд хэчнээн сайнаар нөлөөлөхийг хэлэхийн эцэсгүй юм.

Тоглох явцдаа хүүхдүүд хоорондоо найзалж нөхөрлөж, хожим үнэлж баршгүй тус хүргэх Soft Skill чадваруудад байнга суралцаж, эзэмшиж байдаг билээ.

Хүүхдийнхээ төлөө та зөв сонголтыг хийгээрэй.

Санал болгох Luxury Хаус:

Gachuurt Hill – Twin House

Нийтлэл:


Шэйр хийж түгээх