Дэлхийн хамгийн гайхалтай харууцтай тансаг 3 хаус

Шэйр хийж түгээх

Дэлхий дээр маш олон төрлийн үзэсгэлэнтэй газрууд байдаг ч хажууд нь амьдрахад төвөгтэй билээ. Тэгвэл та өглөө орноосоо босоод цонхоороо үзэсгэлэнт байгалийг харж нүд, сэтгэлээ баясгаж болно гэвэл яах вэ?

Ихэнх хүмүүс ийм амьдралыг төсөөлөхдөө онгон байгальд боловч хоёр өрөөтэй модон байшинд өөрсдийгөө төсөөлдөг. Гэхдээ одоо үеийн хөгжил дэвшил дэлгэрсэн үед та байгальд ээлтэй, ухаалаг, тансаг хаусынхаа цонхоор үзэсгэлэнт уулс, тунгалаг гол, сүрлэг моддыг харах боломжтой болжээ. Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй харууцтай тансаг хаусуудыг танилцуулъя.

Та эндээс өглөө болгон дэлхийн хамгийн үзэсгэлэнт нар мандалтыг харж болно. Халеакала бол Мауи-ийн нарны гэр гэж нутагтаа нэрлэгддэг арлын ихэнх хэсгийг бүрдүүлдэг асар том бамбай галт уул юм. Далайн төвшнөөс 600м ийн дээр орших Халеакала уулын хажуу хэсэгт баригдсан “Урлагийн ферм” гэж нэрлэгддэг хаус нь тансаг амьдралын дээд зэрэг юм.

Тансаг байдлаас гадна, байгальд ээлтэй байхаар зохион байгуулагдсан энэ тансаг хаусад 48 нарны энерги цуглуулах хавтан, цэвэр ус цуглуулах боловсронгуй систем, пропанаар ажилладаг нөөц үүсгүүр гээд бүх хэрэгтэй зүйлс тоноглогдсон бөгөөд хаашаа ч урлаг мэт үзэсгэлэн гоо байгалиар хүрээлэгдсэн учраас Урлагийн ферм гэж нэрлэгдсэн байдаг.

Техасын цөл дэх минималистуудын мөрөөдөл

Хойд Америкийн хамгийн том эко бүс болох Чихуахуагийн цөл бол Монголын “Бага газрын чулуу”-тай дүйцхүүц гайхамшигт үзэсгэлэнт газар юм. Хэдийгээр энэ цөлийн ихэнх хэсэг нь хүний ​​үйл ажиллагаанаас болж өөрчлөгдсөн боловч 800,000 га талбай бүхий сэтгэл хөдөлгөм хавцал, гуу жалга анхны байдлаараа хадгалагдан үлдэж чадсан.

Биг Бендээс холгүй орших Марфа хэмээх тайван хот нь Чихуахуаний цөлийн нэгэн хэсэг бөгөөд алдартай минималист зураач Дональд Жуддын зүрх сэтгэлийг эзэмдсэн гайхалтай сайхан харууцтай хот юм. Тийм ч учраас тэр энэ байшиндаа цөлийн задгай байдлыг энгийнээр тусгаж өгч чадсан бөгөөд хананаас тааз хүрэх өндөр цонхнууд нь танд ямар ч үед гаднах орчныг харахад тусална.

Ютагийн нарсан ойд байрлах хувийн амралт

Та усанд орохоор банндаа хэвтэхдээ утас, компьютероо биш цонхоороо уулс моддыг ширтэнэ гээд төсөөлдөө энэ мөрөөдлийг тань Ютагийн нарсан ойд байрлах энэ тансаг харш бэлэглэж чадна. 7250 футын өндөрт байрлах энэхүү тансаг зэрэглэлийн орон сууц нь хувийн цанын баазын үүрэг гүйцэтгэдэг бөгөөд гадаах талбай нь тус нутгийн гайхалтай оргилууд, нүд гялбам байгалийн нуурууд олон байдаг.

Монголын онгон байгал дах тансаг хаус: “Гачуурт Хилл

хаус

Рашаан, моддоор хүрээлэгдсэн, Гачууртын Их аманд байрлах энэхүү гоёмсог хаус нь дэгжин байдал, орчин үеийн тав тухыг хослуулж чадсан шинэлэг бүтээл юм. Та гэрээсээ өглөө гараад байгаль дэлхийгээсээ энергиэ авч 40 минут л машинаар яван ажил руугаа очих боломжтой бөгөөд орой гэртээ ирээд цонхоороо харахад л таны өдрийн ядаргаа тайлагдах болно.

Гачуурт Хилл нь уулын энгэрт, далайн түвшнээс дээш 1660м буюу УБ хотоос 360м өндөрт налуу газрыг тэгшилж байгуулсан учир үер усны аюулаас хол, “БОГД ХАН УУЛ”, “ЦЭЦЭЭ ГҮН”-ий оргилыг тольдох сайхан харууцтай, ходоод, чихрийн шижингийн рашаантай, модны захад, байгалийн үзэсгэлэн цогцолсон гайхалтай өгөгдөлтэй.

Бусад Хаусуудаас ялгарах хамгийн том шалтгаан нь үер уснаас хол аюулгүй сайн байрлалд бөгөөд нас насны хүүхдүүдэд тохирсон олон төрлийн тоглоомын талбай (Европийн Hags брэндийн хүүхдийн тоглоомын талбай, элсний волейбол, 3v3 сагс, гүйлтийн зам, 4 улирлын хүлэмжтэй) болон эрчим хүчинд хэмнэлттэй ногоон технологиор хийгдсэн нь юм.

Гачуурт Хилл хаус хотхон

“ГАЧУУРТ ХИЛЛ” төсөл нь УБ хотоос 28 км буюу 40 минутийн зайтай.

Холбоотой линк

 .

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх