SPAY заслага хагалгааны өмнө болон дараа анхаарах зүйлс

SPAY заслага хагалгааны өмнө болон дараа анхаарах зүйлс

| |
Шэйр хийж түгээх

SPAY Заслага хагалгааны өмнө болон дараа анхаарах зүйлс: Муур болон нохойн spay, заслага хагалгаа нь (эр, эм амьтны үржил хязгаарлах) нь тэдний эрүүл мэндэд олон талын ач тустай байдаг бөгөөд хагалгааны өмнө болон дараа хэд хэдэн зүйлсийг анхаарах шаардлагатай. Үүнд:

Хагалгааны өмнөх анхаарах зүйлс:

  • Хагалгаа хийхээс 8-12 цагийн өмнө амьтны хоол, ус өгөхгүй.
  • Хагалгааны өмнө тухайн амьтныг эмчийн үзлэгт хамруулан. Өвчтэй байвал хагалгааг хойшлуулна.
  • Мөн эрүүл мэндийн ямар нэг асуудал байгаа бол заавал малын эмчид урьдчилан мэдэгдээрэй.

Хагалгааны дараах анхаарах зүйлс:

Унтуулгаас сэрэх:

Хагалгааны дараа тус амьтан хэсэг хугацаанд унтаа байдалтай байдаг тул дулаан, тав тухтай орчинд байлгаж, сэрэх хүртэл хяналтад байлгах хэрэгтэй. Амьтан сэрсний дараа толгой эргэх, тэнцвэргүй байдал ажиглагдаж болно. Энэ нь унтуулгын нөлөө гарах хүртэл хэвийн үзэгдэл юм.

Мал эмнэлэгт хандаарай

  • Үзлэг, Вакцин
  • Эмчилгээ, зөвлөгөө
  • Мэс засал, спэй хийх
  • Дуудлагаар гэрт очих үйлчилгээ

Шархны арчилгаа:

Мэс заслын шархыг цэвэр, хуурай байлгах бөгөөд тус амьтан шархыг долоох, маажихгүй байх шаардлагатай тул тусгаарлагч хүзүүвч/ e-collar/ зүүлгэнэ. Шархыг өдөр бүр шалгаж, хавдах, улайх, шингэн гоожих зэрэг шинж тэмдэг илэрвэл малын эмчид хандаарай.

Спэй засал гэж юу вэ?

Хөдөлгөөнийг хязгаарлах:

Амьтныг хагалгааны дараах 7-14 хоногийн турш хэт их гүйх, үсрэх, тоглох зэргээс хязгаарлах шаардлагатай. Хэт их хөдөлгөөн нь шархны эдгэрэлтийг саатуулж, оёдол задарч болзошгүй.

Спэй засал гэж юу вэ?

Хооллолт:

Амьтан сэрсний дараа хоол, ус бага хэмжээгээр өгөх нь зүйтэй. Хэрэв амьтан бөөлжих эсвэл хоолонд дургүй байх шинж ажиглагдвал түр хүлээгээд бага багаар хооллоорой. Мөн хатуу зажлахад төвөгтэй хоол өгч болохгүйг анхаараарай.

Мал эмнэлэгт хандаарай

  • Үзлэг, Вакцин
  • Эмчилгээ, зөвлөгөө
  • Мэс засал, спэй хийх
  • Дуудлагаар гэрт очих үйлчилгээ

Эмчилгээ, зааврыг дагах:

Малын эмчийн бичиж өгсөн эмийг (антибиотик, өвчин намдаах эм гэх мэт) эмийг хугацаанд нь уулгах шаардлагатай. Мөн эмчийн зааврыг сайтар дагаж, дараагийн хяналтын үзлэгт цагтаа очих нь чухал юм.

Спэй засал гэж юу вэ?

Арчилгаа:

Тухайн амьтныг хагалгаанд орсноос хойш 7-14 хонгийн турш усанд оруулж болохгүй. Мөн хагалгааны шархыг цэвэр хуурай байлгах нь шархны эдгэрэлтийг хурдасгадаг.

Муурын гэдэс өвдөх 6 шалтгаан

Холбоотой линк

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх