Нохойны үс унах 5 шалтгаан
НОХОЙНЫ ҮС УНАХ ТҮГЭЭМЭЛ ШАЛТГААНУУД
Нохойн үс унах нь ямар нэг тааламжгүй байдал үүссэний нотолгоо юм. Тоомжиргүй харахад үс уналт нь арьсны эмгэг юм шиг байвч яг ямар шалтгаанаас болж үс унаж байгааг мэдсэнээр эмчилгээний төлөвлөгөөг зөв бичиж төгс үр дүнд хүрэх боломжтой болно гэсэн үг юм.
Доорх 5 шалтгааны улмаас үс унах , биеэ маажих зэрэг шинж тэмдэг илэрдэг тул таны нохойд дээрх шинж тэмдэг ажиглагдвал малын эмчид яаралтай хандаж зөвлөгөө аваарай.
Мал эмнэлэгт хандаарай
Харшил:
Харшил нь үс унах бас нэгэн томоохон шалтгаан болдог. Харшил үүсгэгч хүчин зүйлс нь хүрээлэн буй орчны тоос, шороо, хачиг, бөөс, хамуу, тоосны хачиг зэрэг олон хүчин зүйлс байдаг. Хоолны харшил нь бас нэгэн үс унах шалтгаан болдог.
Харшлын үед биеэ их хэмжээгээр маажих, хазлах, үс унах, арьсан дээр улайлт тууралт үүсэх, нохой тайван бус байх, чихээ байнга сэгсрэх гэх мэт шинж тэмдгүүд ажиглагддаг. Харшил үүсэхээс сэргийлэх нэгэн том зүйл нь нохой мууранд хачиг бөөснөөс хамгаалах арьсны дусаалгыг сар бүр тогтмол дусааж хэвших юм.
Арьсны үрэвсэл халдвар:
Арьсны паразитууд болох хачиг, бөөс, хамуу зэрэг болон бусад халдваруудаас болж нохойн үс унадаг. Үс уналт нь нүд, чихний эргэн тойрон, хэвлий, цээж, суга цавь хэсгийн арьсаар эхэлдэг ба цаашлаад арьс улайх, үрэвсэх, хавдах гэх мэт шинж тэмдгүүд илэрч эхэлдэг. Бактерийн болон мөөгөндцрийн халдвар, нойтон үрэвсэл үэрэг нь үс унах бас нэгэн шалтгаан болдог.
Бөөрний дээд булчирхайн дааврын илүүдэл:
Кушины өвчин буюу бөөрний дээд булчирхайн дааврын илүүдэлийн үед кортизолын тэнцвэртэй бус байдал удаан хугацаанд үүссэнээс үс унах шалтгаан болдог. Уг өвчний үед үс унах, арьсны фигмент харлах, хэвлий хэсгээр томрох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Кушины өвчин нь ихэвчлэн дунд насны нохойд тохиолддог бөгөөд дааврын гаралтай эм бэлдмэл удаан хугацаагаар хэрэглэснээс бие махбодийн кортиколын хэмжээ ихэссэнээс үүсэх тохиолдол байдаг.
Удамшлын гаралтай үс уналт:
Зарим үүлдрийн нохдод удамшлын гаралтай үс унах , халцрах тохиолдол байдаг. There are some breeds of dog that are more genetically prone to baldness than others. Chinese Crested, Mexican Hairless (Xolo), and American Hairless Terrier зэрэг үүлдэр нь удамшлын гаралтай үс унадаг. Мөн бусад үүлрийн нохдод: добэрмэн пинчер, дачхоунд, чихуахуа, итали грейхоунд, зэрэг нохдын чихний эргэн тойрон, цээж, хэвлий цавь зэргээр үс багатай байдаг.
Эвэрших:
Нохойн үе тохой зэргийн үс нь нохой удаан хугацаанд хатуу гадарга дээр дарж хэвтснээс тухайн хэсгийн үе унаж, тавшин, арьс хатууран улмаар эвэршдэг. Зарим тохиолдолд эвэршиж хатуурсан арьс хэт хуурайшсанаас хагарах, цус гарах зэргээс өөр юмар нэг зовиур байдаггүй. Энэ нь ихэвчлэн хөгшин нохой, жин ихтэй нохойд ажиглагддаг.