ERP систем гэж юу вэ?

ERP СИСТЕМ ГЭЖ ЮУ ВЭ?

| |
Шэйр хийж түгээх

 ERP нь  Enterprise Resource Planning гэсэн үгийн товчлол бөгөөд байгууллагын нөөцийн удирдлага гэсэн утгыг илэрхийдэг. Байгууллагын бүх хэсэгтэй холбоотой  үйл ажиллагааг нэг дороос удирдах, холбох, үйл ажиллагааг хариуцдаг бөгөөд салбар, нэгж, хэлтэс бүрийг зэрэгцүүлэх, хөрөнгө санхүүгийн удирдлагыг дэмжих, ажилтнуудын үйл ажиллагааг холбох, мэдээлэл авах, өгөх боломжийг олгодог нэг төрлийн хэрэгсэл юм. 

ERP SYSTEM 🚀

Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?

  • Санхүү
  • Хүний нөөц
  • Маркетинг
  • Тайлан

Байгууллага доторх алба хэлтэс болгоны ажил өөр өөрийн онцлогтой боловч НЭГ БАЙГУУЛЛАГА доторх мэдээллийн урсгал нэг байх ёстой. Өөрөөр хэлбэл санхүүгийн ажлыг маркетингийн газар мэдэхгүй. Нягтлангийн ажлыг удирдлага мэдэхгүй, хянаж чадахгүй байх нь том сул тал юм.

Тиймээс ямар ч мэргэжлийн хэн ч байсан байгууллага доторх үйл ажиллагааг мэддэг, хянадаг байлгаж чадах систем бол ERP юм. Тэгэхээр удирдлага ажлуудаа алба хэлтэс болгонд хуваарилан өгсөн ч гэсэн тухайн ажил бүрийг өөрөө хянах, таны бизнес ямар явцтай, ямар сул талтай, ямар давуу талтай явж байна гэх мэт бүх мэдээллийг ойлгох боломж бүрдэх юм. 

 Гэхдээ байгууллага болгон өөр өөрийн онцлогтой, соёлтой. Тиймээс тухайн байгууллага болгонд таарч тохирсон, зориулагдсан систем байх учиртай юм. 

ERP системийг том компаниуд хэрхэн ашигладаг вэ?

Үйл ажиллагаатай нэгдсэн харилцаа: ERP нь байгууллагын бүх хэсгүүдийг нэг дор холбоотой болгодог. Алба, хэлтэс, нэгж болгон харилцаатай байснаар харьцуулалт, төлөвлөгөө, үр дүн гээд бүх зүйлийг тодорхой болгож өгдөгөөрөө ажлын бүтээмж нэмэгдүүлж, ойлгомжгүй тодорхойгүй байдал зэргийг бүрэн арилгаж өгдөг. 

Бодит хөрөнгө, үйлчилгээг удирдах: ERP систем нь компаний бодит хөрөнгө, үйлчилгээг удирдах боломжийг олгодог. Энэ нь үйлдвэрлэл, үйл ажиллагааны зохицуулалтыг автоматжуулах, хүчин чадлыг хангаж, ажлуудаа хянахад бүх боломжийг бүрдүүлж өгдөг. 

Өгөгдлийн бүртгэл: ERP систем нь өгөгдлийн бүртгэлийг нэг дороос автоматжуулах, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжийг олгодог. Энэ нь байгууллагын өгөгдлийн явц ямар байна, алдаа гарах магадлал хэр байна, ажилчдын үйл ажиллагаа ямар байна гэх мэт мэдээлэл цуглуулах зэргийг дэмждэг. 

Өгөгдлийн үйл явцыг стандартчлах: ERP систем нь өгөгдлийн үйл явцыг стандартчилж, түүнд харилцан үйл ажиллагаагаа батлах боломжийг олгодог. Энэ нь байгууллагын бүх хэсэгтэй гар нийлж, үйл ажиллагаагаа нэг дор хянаж, харилцахад дөхөм болдог. 

Мэдээллийг хянах: ERP систем нь байгууллагын бүх мэдээллийг нэг дороос хянах, мэдээллийг баталгаажуулах, хадгалах боломжийг олгодог. Энэ нь байгууллагын стратегийг хэрэгжүүлэхэд мэдээллийн нэгдсэн системийг олгодог. 

Тэгэхээр том компаниудын хувьд ERP системийг ашиглаж, бизнесийн үйл ажиллагааг илүү хурдтай болгох, мэргэжлийн шийдвэрүүдийг дор дор нь гаргаж, цаг хугацааг хөнгөвчилж, ажлыг амархнаар шийдэх боломж, үр дүнг өгдөг. 

Жижиг дунд бизнесүүд ERP системийг хэрхэн ашиглах вэ?

Байгууллага болгоны хүчин чадал, хүний нөөц, соёл харилцан адилгүй. ERP системийн гол давуу тал бол байгууллага хэдэн ажилтантай байх, хэдэн салбар нэгж, хэлтэс, албатай байх, хэр их хэрэглэгч, үйлчлүүлэгчтэй байх эсэх хамаардаггүй. Тооны хувьд хязгааргүй гэсэн үг.

Тэгэхээр дунд болон жижиг компаниуд ERP системийг ашиглах нь том компаниудад ашиглагдаж байгаа зүйлсийг дагаж , автоматжуулах, бизнесийн үйл ажиллагааг илүү хурдацтай хөгжүүлэх хөшүүрэг болох юм.

Үүнд мөн ажилтнуудын үйл ажиллагааг хянаж, ажилтны туршлага, орлого, хөрөнгийн удирдлага, бараа бүтээгдэхүүн гэх мэт томоос жижиг рүү хүртэл нэг бүрчлэн оролцон хянах боломжтой. 

 Дунд болон жижиг компаниудад ERP системийг ашиглахад доорх зүйлсийг ашиглах боломжууд байдаг: 

Гар утас, веб аппликейшнууд:  Одоо байгаа ERP системүүд нь вэб болон гар утасны аппликейшнүүдийг дэмждэг. Энэ нь дунд болон жижиг компаниудад ERP системийг илүү амархан ашиглах боломжийг бүрдүүлдэг. Гар утасны аппликейшнийг ашиглан өөрийн бизнесийн үйл ажиллагаагаа цаг үргэлж харж, удирдах боломжийг олгоно гэдэг маш том давуу тал юм.  

Хөтөлбөртэй ERP системүүд: Дунд болон жижиг компаниудын хэмжээ нь том компаниудаас илүү олон хөтөлбөртэй байж болдог. Ямар ямар хөтөлбөртэй байхыг хүсэж байна, түүгээрээ үүсгэж болно гэсэн үг. 

Байгууллагын үйл ажиллагаа хянах ба удирдах: ERP систем нь байгууллагын үйл ажиллагаагаа нэг дор хянах, тухайн үеийн өгөгдөл, бүртгэл, санхүү, борлуулалт гээд бизнесийн үйл ажиллагаагаа удирдах хянах боломжийг олгоно. Дунд болон жижиг бизнесиүүдийн хувьд ERP системийг ашиглах нь үйл ажиллагаагаа өргөжүүлж, алдагдлыг багасгах боломжийг олгодог. 

Бодит өргөдлийн бүртгэл: ERP систем нь дунд болон жижиг комданиудын өгөгдлийн бүртгэлийг автоматжуулж, үйл ажиллагааг харилцан уялдаатай болгох боломжийг олгодог. 

ERP SYSTEM 🚀

Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?

  • Санхүү
  • Хүний нөөц
  • Маркетинг
  • Тайлан

ERP систем нэвтрүүлэлгүй ажлаа үргэлжлүүлэн явуулбал ямар үр дүнтэй байх вэ?

Бүрэн удирдлага: ERP системийг ашиглахгүй байхад байгууллагын үйл ажиллагааны бүх хэсгийг бүрэн удирдах боломжгүй болно. Ерөнхий байдлаар удирдаж байгаа боловч алба хэлтэс нэгжийн ажил хэрхэн явагдаж байгаа болон санхүүгийн хувьд хэр их ашигтай, алдагдалтай байгаа зэргийг мэдэх ямар ч боломжгүй байх юм.

Энэ нь ажлын үйл явц, хэмжээ, бүтээгдэхүүний бүртгэл, үйлчилгээ зэргийг нэг дороос удирдах боломжийг  хязгаарлаж байгаа учраас юм.

Мэдээллийн холбоогүй байдал: Байгууллага доторх нэгдсэн харилцаа мэдээлэл, үйлчлүүлэгч, хэрэглэгчийн мэдээлэл, маркетингийн үйл ажиллагаа, үйлчилгээний чанар зэргийг сайжруулахад учир дутагдалтай болно. 

Үйл ажиллагааны өргөтгөл: ERP системийг ашиглахгүй байх үед байгууллагын үйл ажиллагааны өргөтгөл хязгаарлагдана. Үйл ажиллагааны өргөтгөл гэдэг зүйл нь байгаа зүйлээ зөв хянаж, давуу болон сул тал байгаа эсэхээ тодорхойлж, үйл ажиллагаагаа нэмэгдүүлэх талаар яригдах учиртай.

Гэтэл анализ зөв хийж чадахгүйн улмаас энэхүү үйл ажиллагааны өргөтгөл хязгаарлагдах боломжтой. 

Харилцааг нэмэгдүүлэх: Байгууллагын тогтвортой байдлын хамгийн гол нэгэн хүчин зүйл бол харилцаа. Энэхүү харилцаанд ажилтан, хэрэглэгч, үйлчлүүлэгч гээд хүнтэй харилцах бүх харилцаа орно. Ойлголт нэг байж үйл ажиллагаа зөв, тогтвортой явагдах учиртай.

Тэгэхээр хэрвээ таны байгууллагад ERP систем байхгүй бол алба хэлтэс нэгж, хэрэглэгч гээд бүхий л хэсэг дэх харилцаа холбоогоо сайжруулах шаардлагатай болно. Энэ нь маш их цаг шаардах зүйл байдаг. 

Тэгэхээр ERP систем нь байгууллагын бүх үйл ажиллагааг тусгай зарчмаар удирдах, бүртгэлтэй холбоотой мэдээллийг автоматаар бүртгэж хадгалах, үйл ажиллагаанд холбоотой бүх мэдээллүүдийг цуглуулах зорилгоор хөгжүүлэгддэг.

ERP систем нь үйлдвэрлэх, борлуулах, худалдаа, маркетинг, хөрөнгийн удирдлага, байгаль орчин, байгууллагын хэсэгт хамаарах бүх үйл ажиллагааг удирдахад зориулагдсан технологийн хэрэгсэл юм.

Холбоотой нийтлэлүүд


Шэйр хийж түгээх