erp системийн нэмэлт модуль

ERP СИСТЕМИЙН НЭМЭЛТ МОДУЛЬ ГЭЖ ЮУ ВЭ?

| | | | | | |
Шэйр хийж түгээх

ERP систем нь бизнесийн үйл ажиллагааг цогцоор нь удирдах, автоматжуулах программ юм. Өөрөөр хэлбэл байгууллагын бүх удирдлагыг гартаа авч, удирдах боломжтой буюу байгууллагын материал, нөөц, бүтээгдэхүүн, борлуулалтын орлого зарлагын талаарх мэдээлэл болон бусад алба хэлтсийн үйл ажиллагааг нэг дор автоматаар удирдах боломжтой систем юм. 

ERP SYSTEM 🚀

Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?

  • Санхүү
  • Хүний нөөц
  • Маркетинг
  • Тайлан

ERP системийн нэмэлт модуль нь тухайн байгууллага өөрийн онцлогоос хамааран ямар ч модуль нэмэх боломжтой. 

ERP системийн үндсэн модульд :

  • Үндсэн хөрөнгийн бүртгэл
  • Хүний нөөцийн бүртгэл
  • Бичиг баримтын бүртгэл
  • Захиалга, худалдан авалтын бүртгэл
  • Ажлын тайлан, Удирдлагын үүрэг даалгавар
  • Бараа материалын бүртгэл
  • Харилцагчийн бүртгэл
  • Дотоод компаний бүртгэл гэх мэт модулиуд багтдаг. Харин тухайн байгууллага өөр ямар модуль нэмэгдүүлэх хүсэлтэй байна, тэр дагуу нь цоо шинэ модуль угсран гаргах боломжтойгоороо workzone.mn-ий ERP систем давуу талтай юм. 

ERP системийн нэмэлт модуль нь дээрх үндсэн модулиудаас гадна нэмэлтээр орж ирэх ёстой цэс байх юм. Тухайн байгууллагад нэмэлт үйлчилгээ, бүтээгдэхүүн гэх мэт олон зүйлүүдийг шинээр нэмэгдүүлэн оруулах боломжтой. 

Энэ нь ERP системдээ нэмэлт байгууллагын зорилго, үйл ажиллагааг хангах, үйлчилгээг нэмэгдүүлэх зэрэг байх боломжтой. Нэмэлт модуль нь тухайн байгууллагадаа маш их үнэ цэнийг өгдөг

Та үйлчлүүлэгч, хэрэглэгчээ ямар байдлаар “care” хийхийг хүсэж байна, түүнийг онцгойлон хийлгэх боломжтой учраас нэмэлт модуль нь маш их давуу талтай. Workzone программын хувьд нэмэлт модулиудын тухай судалгаа тогтмол явагдаж байгаа бөгөөд зайлшгүй шаардлагатай модулиуд хөгжүүлэгдсэн байгаа. 

ERP SYSTEM 🚀

Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?

  • Санхүү
  • Хүний нөөц
  • Маркетинг
  • Тайлан

Wоrkzone программын нэмэлт модулийн давуу тал нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд нийцүүлэн модуль нэмэх боломжтойгоороо бусдаас илүү юм. Өөрөөр хэлбэл модулийн хязгаар гэж огт байхгүй. 

Нэмэлт модуль бол Workzone программын бусдаас ялгарах том ЯЛГАРАЛ юм.

Манай улсын хувьд цөөн хэдэн том компаниуд өөрийн үйл ажиллагаанд нийцүүлэн ERP систем хөгжүүлэн ашигладаг. 

Харин зах зээл дээр ERP системийг бүрэн хөгжүүлж, нийлүүлж байгаа цөөхөн компани байгаа.

Workzone.mn программын давуу талууд: 

  • Модулийн хязгаарлалтгүй
  • Хэрэглэгчийн хязгаарлалтгүй
  • Хэрэглэхэд маш хялбар
  • Энгийн ойлгомжтой
  • Модулийн дугаарлалтын давтагдахгүй байдал /Дугаарлалтыг санхүүгийн программ дах гүйлгээний утга дээр оруулан уялдуулах боломж/
  • Модул хоорондын уялдаа
  • Шаардлагатай модулиудад тэмдэглэл бичих боломж
  • Үйлдэл бүрийн түүх үлдэх, хяналтын хялбар шийдэл
  • Программын хэрэглэгчийг хүний нөөцийн бүртгэлээс нэмнэ
  • Хэрэглэгчийн эрхийн тохиргоо /Ажил үүрэг, албан тушаалын онцлогоос хамааруулж харах, засах, хязгаарлах модуль бүрээр тохиргоо хийх боломж/
  • Үл зогсох хөгжүүлэлт

ERP системийн талаарх хүмүүсийн буруу ойлголт

  • ERP системтэй болчихвол бичгийн цаас бараг ашиглахгүй болно
  • ERP системтэй болчихвол байгууллагын бүх ажлыг маань программ хийчихнэ
  • ERP системтэй болчихвол “мөнгө зүгээр өөрөө орж ирнэ”

Хэрвээ танай байгууллага ERP системтэй болбол дээрх үр дүнгүүд гарна. Гэхдээ ажилтан удирдлага, хамт олны оролцоотойгоор. ERP системтэй болж байгаа байгууллага нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. 
ERP систем нь ажлын үйл явцын дунд бүртгэл бий болгох, датаг universal байдлаар ашигахын тулд нэг баазад байлгах, ажлын явцад дата бэлэн байх, ажлын явцаа датад суурилж хянах, хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх автоматжуулалт, live датаг ашиглаад удирдлага шийдвэр гаргах зориулалт бүхий программ юм. 

Холбоотой нийтлэл


Шэйр хийж түгээх