ЭРҮҮЛ МЭНДИЙН БҮСНИЙ АЧ ТУС

Шэйр хийж түгээх

Урт хугацаанд суугаа ажил хийдэг, хүнд зүйл өргөдөг бол танд эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх бүсийг тогтмол ашиглахыг санал болгож байна.

Эрүүл мэндийн бүсийг ямар хүмүүс хэрэглэх вэ?

  • Нуруу болон бөөрний өвдөлт үүссэн бүх насныхан
  • Нурууны гэмтэл авсан хүн
  • Нуруу нугалам, үе хоорондын гэмтэл авсан гам барих шаардлагатай хүмүүс
  • Тогтмол суугаа ажил хийдэг хүмүүс
  • Хүнд зүйл өргөдөг ажил хийдэг хүмүүс
  • Өндөр настан болон спортоор хичээлэлдэг бага насныхан
  • Спортын бэлтгэл сургуулалт хийдэг тамирчид

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар 5 хүн тутмын 4 нь нурууны өвдөлттэй байдаг байна. Хэдэн өдрөөс хэдэн сар ч үргэлжилдэг энэхүү өвдөлтийн цаана нурууны нурууны өвчтэй болох маш том эрсдэл нуугдаж байдаг.

Тиймээс нуруугаа хайрлах таван арга хэлж өгье.

1. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх

2. Зөв сууж хэвших

3. Жингээ хэвийн хэмжээнд барих

4. Юм зөөх, өргөхдөө зөв техникээр өргөх

5. Корсет буюу нурууны хамгаалах эрүүл мэндийн бүс зүүх нь бас нэгэн гэмтлээс сэргийлэх үр дүнтэй арга юм.

Мөн хурцаар илэрсэн тохиолдолд нурууны зураг авхуулж цаг тухайд нь эмнэлэгт хандахыг анхааруулж байна.

Идэвхтэй байгаарай

Нуруугаа дэмжих булчинг бэхжүүлэхийн тулд тогтмол биеийн тамирын дасгал хий. Алхах, усанд сэлэх, иог зэрэг дасгалууд нь уян хатан байдал, байрлалыг сайжруулахад тусалдаг. Мөн дээрх үйлдлүүдийг хийхдээ бүсээ тогтмол хэрэглэх нь гэнэтийн гэмтлээс таныг хамгаалах болно.

Зөв сууж хэвших

Суух, зогсох, алхаж байхдаа зөв байрлалыг дадлага хий. Нуруугаа шулуун, мөрийг хойш тавьж, толгойгоо нуруундаа байрлуул.

Жингээ хэвийн хэмжээнд барих

Илүүдэл жин нь нурууны булчинд ачаалал өгч, нурууны өвдөлтийг үүсгэдэг. Жингээ хадгалахын тулд тэнцвэртэй хооллож, тогтмол дасгал хий.

Зөв өргөх

Хүнд зүйлийг өргөхдөө өвдгөө нугалж, нуруугаа шулуун байлга. Нурууны булчингаа чангалахын оронд хөлөө ашиглан ачаагаа өргө. Зарим тохиолдолд нуруугаа хамгаалж хамгаалалтын бүс зүү. Энэ нь таныг нурууны гэмтлийн эрсдэлээс хамгаалах бөгөөд эрүүл мэндэд эерэг нөлөөтэй.

Эрүүл мэндийн бүс хэрэглэх


Их хэмжээний ус уух нь нугасны дискийг чийгшүүлж, нурууны булчингийн уян хатан чанарыг хадгалж, гэмтэх эрсдэлийг бууруулдаг. Мөн тогтмол нуруу хамгаалах бүсийг зүүж хэвших.

Сонирхолтой нийтлэл


Шэйр хийж түгээх