Гадаад аялалд авч явах зүйлсийн 5 жагсаалт
Гадаадад аялалд авч явах зүйлс
Хэрэв та гадаадад ялах гэж байгаа бол гадаадад аялалд авч явах зүйлс ба аяны цүнхэнд чухам ямар эд зүйл байх нь зөв талаар зөвлөж аяны жагсаалт гаргаж танилцуулъя. Үүнийг баримталснаар дараа нь нисэх дээр орхихоос өөр аргагүй болох хэрэггүй зүйлүүдийг анхнаасаа авахгүй байх ба мөн та гар тээш ачаагаа зөв хуваарилах болно.
1. Бичиг баримт ба банкны картууд
Бичиг баримт болон банкны карт нь гар тээшинд байж, хэрэгтэй үед гаргаж авах боломжтой, биед ойрхон байх ба гадаад паспорт, банкны карт, ойр зуурын хэрэглээний бэлэн мөнгө. Хэт их бэлэн мөнгө авч явахаас та аль болох татгалзаарай.Мөн таны үнэт эдлэл, гоёмсог цагаа гэртээ орхисон нь дээр ч байж мэднэ.
Хэрвээ машин түрээслэж авах гэж байгаа бол жолооны үнэмлэхээ мартаж болохгүй. Сэтгэл амар байхын тулд онгоц/галт тэрэгний билетээ хэвлэж аваад зочид буудлын захиалгатай хуудастай цуг авч явах хэрэгтэй.
Мөн бичиг баримтаа ус нэвтэрдэггүй хамгаалалттай пасканд авч яваарай. Өнгө цулгай байвал зүгээр учир нь байнга бичиг баримтаа гаргаж ирж үзүүлэхгүй гаднаас ч үзүүлээд байж болдо
2. Яаралтай үед хэрэглэх эм, аялалын даатгал
Та аливаа хууч өвчтэй эсвэл аялалд явах хугцаанд болзошгүй зүйлээс сэргийлж хэрэгтэй эм тариаг мөн гар тээшинд хийнэ. Гэхдээ авч яваа бүх л эм нь зөвхөн үйлдвэрийн савлагаатай байх мөн эмчийн заавраа цуг авч явах ёстой гэдгээ битгий мартаарай.
Аяллын даатгал заавал хийлгэж явах нь өөрт тань тулгарах эрсдэлээс сэргийлж, таны аяллын баталгаа болж өгөх болно. Магадгүй аяллын явцад танд санаандгүй саад бэрхшээл тулгарахад аяллын даатгал таны хохирлыг барагдуулж өгнө гэдгийг санаарай
3. Нарны тос, жижиг гоо сайхны хэрэглэл
Халуунд ч дулаанд ч нарны тос таны арьсыг хамгаалж чадах ба та үүнд дээр өөрт хэрэгтэй жижиг мини гоо сайхны хэрэглэл, өөрийн хамгийн дуртай үнэртэй усаа авч явах аа мартуузай.
4. Хувцас болон гутал
Аялах гэж байгаа газрынхаа улирал, цаг агаарыг урьдчилан судлах, янз бүрийн нөхцөлд сольж өмсөх боломжтой хөнгөн хувцаснууд. Гутлын хувьд пүүз, задгай гутал, наран шарлагын шаахай зэргийг сонгоно. Хувцасны хувьд өдөр тутмын хоёр гурван даашинз, 3-4 майк, богино өмд, жинс, банзал, дотуур хувцас, сэрүүвтэр орой өмсөх ханцуйтай цамц.
5. Аялах гэж буй улсынхаа газрын зураг, соёл ёс заншилыг судалж мэдсэн байх
Шинээр очих гэж буй газрын цаг агаар, аялах замын нөхцөл, чиг баримжаа, сүлжээтэй эсэх талаар зайлшгүй мэдэж байх шаардлагатай. Мөн аяллаар очоод байршуулах хэрэгсэл буюу зочид буудал, жуулчны баазын хүрэлцээ зэргийг баталгаат эх сурвалжаас судлах нь зүйтэй.
Замын нөхцөл байдлаас аяллын үргэлжлэх хугацаа ихээхэн хамаардаг учир мэргэжлийн аяллын компанид хандан аяллын хөтөлбөр хийлгүүлж авах нь хамгийн өртөг багатай тусдаг байна. Мэдээж аялал бүхэнд тодорхой хэмжээний өртөг гаргаж байгаа учир үргүй зардалд мөнгө үрэхийг хэн ч хүсэхгүй шүү дээ. Сайн төлөвлөсөн аялал таныг учирч болох 1000 эрсдэлээс сэргийлдэг.