Гурил, будааны хорхой, шавж гэж юу вэ?

Шэйр хийж түгээх

Танай гэрийн хуурай хүнс хадгалах хэсэгт буюу гурил, будаа, гоймон зэрэгт үе үе жижиг хорхой, шавж үзэгдэх болсон бол энэ нийтлэлд анхаарлаа хандуулна уу.

Сүүлийн жилүүдэд гурил, будааны шавж буюу албан ёсны нэршил нь гурил, будааны цох гэх амьтан айл өрхийн агуулах саванд ихээр үзэгдэх болсон. Энэхүү шавж нь

  • Гурил
  • Будаа
  • Буурцаг
  • Самар
  • Арвай будаа болон эдгээрийн хольцтой бүтээгдэхүүнээр хооллож үүрээ засан үрждэг. Мөн гэрийн тэжээвэр амьтны хоолонд хүртэл харагддаг.
guril-budaanii-khorkhoi-shavj

Энэхүү шавж нь хүнсний бүтээгдэхүүний буруу хадгалалтаас үүсдэг. Агуулахад байгаа 1 л бүтээгдэхүүнд гурил, будааны цох байх аваас бусад бүх бүтээгдэхүүнд халдварладаг.

Тиймээс гурил будааны төрлийн хүнсний бүтээгдэхүүн авахдаа та маш сайн шалгаж авч байхыг зөвлөж байна.

МЭРГЭЖЛИЙН ШАВЖ УСТГАЛ

Мэргэжлийн шавж устгалын газарт хандан хортон шавжнаас түргэн салаарай.

Гурил, будааны цохны тухай:

Насанд хүрсэн нь ихэвчлэн 3-аас 4.6 мм-ийн урттай, урт хоншоортой байдаг. Биеийн өнгө нь бор/хар мэт боловч сайтар ажиглавал далавчны бүрхэвч дээр загалмай хэлбэрээр дөрвөн улбар шар/улаан толбо байрладаг. Насанд хүрсэн будааны цох хоёр жил хүртэл амьдрах чадвартай.

Эмэгчин нь өдөрт 2-6 өндөг, амьдралынхаа туршид 300 хүртэл өндөглөдөг. Эмэгчин үр тарианы цөмд нүх гаргахын тулд хүчтэй доод эрүүгээ ашигладаг бөгөөд үүний дараа тэр нүхэнд ганц өндөг хийж, өндгөвчний шүүрлээр битүүмжилдэг. Авгалдай үр тарианы дотор хөгжиж, хооллож байх үед нь хөндийрүүлдэг. Дараа нь үр тарианы цөм дотор хүүхэлдэй болж, хагарснаас хойш 2-4 хоногийн дараа гарч ирдэг.

МЭРГЭЖЛИЙН ШАВЖ УСТГАЛ

Мэргэжлийн шавж устгалын газарт хандан хортон шавжнаас түргэн салаарай.

Үржих нөхцөл:

Гурил, будааны цох нь мөлхөгч бөгөөд таны гэрийн бүхий л шкаф, шүүгээнд хүрэх чадвартай. Түүнээс юу ч нууж чадахгүй. Энэхүү амьтан нь харанхуй, дулаан, чийглэг орчинд маш хурдан үрждэг бөгөөд шөнийн амьдралтай хортон шавж юм.

Урьдчилан сэргийлэх, устгах:

Гурилын цох хорхойн халдвараас сэргийлэхийн тулд хоол хүнс хадгалах хэсгийн ариун цэврийг сайтар сахих нь чухал. Үр тариа, хүнсний бүтээгдэхүүнийг шил, металл эсвэл хүнд даацын хуванцраар хийсэн агааргүй саванд хадгална. Хүнсний бүтээгдэхүүнд шавж байгаа эсэхийг тогтмол шалгаж байх. Гурил, будааны цох үржсэн бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэж болохгүй бөгөөд битүү саванд хийж зориулалтын газар хаях хэрэгтэй. Халдварлагдсан бүтээгдэхүүнийг хаяснаар энэ шавж алга болохгүй, хамгийн чухал нь ариутгал халдваргүйжүүлэлтийг маш сайн хийх хэрэгтэй. Гэрийн нөхцөлд алимын цуутай уусмалаар ариутгал хийж болох ч уг үндсээр нь устгаж чаддаггүй.

Тиймээс энэхүү цохыг бүрэн устгаж үгүй хийхийн тулд хортон шавжтай тэмцэх мэргэжлийн үйлчилгээ шаардлагатай.

Холбоотой линк

 .

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх