Бясаа үүсэх шалтгаан

Шэйр хийж түгээх

Бясаа үүсэх шалтгаан

Бясааг дийлэнх хүмүүс  “орны хорхой” гэж нэрлэдэг. Учир нь бясаа нь өдрийн цагаар нуугдаж шөнийн цагаар гарч ирж хүний цусаар хооллодог хортон шавж юм. Мөн түүнчлэн хүмүүсийг ид унтаж байх үед бясаан  сүрэг довтолдог учир тэдгээрийг орны хорхой хэмээн нэрлэдэг болсон байна.

МЭРГЭЖЛИЙН ШАВЖ УСТГАЛ

Мэргэжлийн шавж устгалын газарт хандан хортон шавжнаас түргэн салаарай.

      Бясаа нь өндөг, авгалдай, нас бие гүйцэх гэсэн 3 үе шаттай байдаг. Бясааны өндөг нь гадуураа наалдамхай шингэнээр бүрхэгдсэн байдаг бөгөөд 6-17 хонгийн дараа хагардаг. Зулзган бясаанууд өндөгнөөс гармагцаа л шууд цусаар хооллох чадвартай байдаг. Бясаа нь  6мм хавтгай зууван хэлбэртэй бөгөөд улаан өнгөтэй байдаг. Тэд яг л алимын үр шиг харагддаг. Ихэнх бясаанууд орчин нөхцөлөөсөө шалтгаалан 12 сараас дээш хугацаанд амьдрах чадвартай байдаг.

        Бясааны үржлийн явц нь маш өвөрмөц байдаг. Учир нь эмэгчин бясаанд эм бэлэг эрхтэн гэж байдаггүй бөгөөд эрэгчин бясаа нь өөрийн эр бэлгийн эсээ эмэгчнийхээ шууд хэвлийнд хатхан шахдаг. Эмэгчин бясаа үржлийн явцад үхэх тохиолдол ч элбэг байдаг.

      Бясаа гэрт үүсдэг шалтгаан нь: Ихэвчлэн бясаа нь нүүдэл суудал үед үүсэх магадлал өндөр байдаг. Мөн хуучин ор, гудас, электрон бараа, уран зураг гэх мэт зүйлсээр дамждаг. Мөн хүний хувцас дээр наалдаад орж ирэх ч боломжтой байдаг. Гэхдээ хамгийн аюултай танай гэрт бясаа ороод ирчихсэн л маш хурдан үрждэг.

МЭРГЭЖЛИЙН ШАВЖ УСТГАЛ

Мэргэжлийн шавж устгалын газарт хандан хортон шавжнаас түргэн салаарай.

        Бясаа нь маш хурдан үрждэг шавж тус заавал зориулалтын хороор устгах хэрэгтэй. Бясааны хор нь ихэвчлэн “пиретроид” ыг хэрэглэдэг энэ хор нь хүний биед ямар ч сөрөг нөлөө байдаггүй бөгөөд унтлагын өрөө болон бясаанууд олноор төвлөрсөн газрууддаа цацаж хэрэглэнэ.

         Мөн “шохойн хор” энэ хор нь хүний биед сөрөг нөлөөтэй тул хүүхэд болон тэжээвэр амьтныг хол байлгахыг анхааруулж байна. Энэ хорыг ашиглахдаа бясаанууд ихээр байдаг орны ойр орчин болон хувцасны шүүгээ гэх мэт газруудаар зурж хэрэглэдэг. Үр дүн сайтай 7-14 хоногийн дотор устаж үгүй болдог.

        Бясааг хамгийн хурдан шуурхай ор үндэсгүй устгах шилдэг арга нь хортон шавж устгалын компанид хандах. Тэд мэргэжлийн өндөр түвшинд таны гэрийн урилгагүй зочдыг хөөн зайлуулах болно.

        Зарим төрлийн бясаа устгах аргад : халуун уураар утах, химийн бодистой утлага, dry clean зэрэг багтдаг боловч ямар нэгэн хортой зэрэг ашиглахгүй  бясаа үлдэх магадлалтай учир үр дүн муутай байдаг.

Шавьжны ариутгал үйлчилгээ:

Санал болгох компани:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх