Хүний нөөцийн систем
Хүний нөөцийн систем гэдэг нь байгууллагын хүний нөөцийн удирдлагын үйл ажиллагааг дэмжих, автоматжуулах, цахимжуулахад зориулагдсан программ юм.
Хүний нөөцийн систем гэж юу вэ?
Хүний нөөцийн систем гэдэг нь байгууллагын хүний нөөцийн удирдлагын үйл ажиллагааг дэмжих, автоматжуулах, цахимжуулахад зориулагдсан программ юм. Энэхүү систем нь дараах ажлуудыг гүйцэтгэдэг. Үүнд:
Ажилтнуудын мэдээллийг бүртгэлжүүлэх: Хувийн мэдээлэл, ажлын туршлага, боловсролын зэрэглэл зэрэг мэдээллийг бүртгэлжүүлдэг.
Цалин тооцоо: Ажилтнуудын цалин, нэмэгдэл, татварыг тооцоолж, боловсруулдаг.
Ажилтнуудын хөгжлийг дэмжих: Сургалт, хөгжлийн боломжуудыг зохион байгуулах, удирдан чиглүүлэх.
Ажилтнуудын гүйцэтгэлийг үнэлэх: Ажилтнуудын ажлын байрны бүтээмжийг үнэлэх, тайлагнах.
Тайлан, шинжилгээ гаргах: Хүний нөөцийн үйл ажиллагааны тайланг боловсруулах, шинжилгээ хийх.
Нийгмийн харилцаа: Ажилтнуудын хооронд болон ажилтан, удирдлагын хоорондох харилцааг сайжруулах, зохицуулах.
ERP SYSTEM 🚀
Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?
ERP (Enterprise Resource Planning) систем хэрхэн ажилладаг вэ?
Хүний нөөцийн систем ERP (Enterprise Resource Planning) нь байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагааг зохион байгуулах, удирдах, автоматжуулахад чиглэсэн мэдээллийг нэгтгэн цэгцэлдэг систем юм. Энэхүү систем нь дараах үндсэн үйл ажиллагааны чиглэлүүдээр ажилладаг. Үүнд:
Ажилтны мэдээллийн удирдлага: Тус хүний нөөцийн систем нь бүх ажилтнуудын өгөгдлийг (харилцах хаяг, ажилд орсон огноо, албан тушаал гэх мэт) цогцоор нь хадгалдаг.
Цалингийн боловсруулалт: Ажилтнуудын цалин, нэмэгдэл, татвар зэргийг тооцоолох ба цалингийн хуудас үүсгэх.
Ажилтны хөгжил: Сургалт, хөгжүүлэлт, урамшуулал зэрэг ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дэмжих үйл ажиллагааг хариуцан зохицуулж, ангилан ялгадаг.
Ажлын байрны удирдлага: Ажилд авах, шилжүүлэг, гаргах зэрэг хүний нөөцтэй холбоотой шийдвэрүүдийг гүйцэтгэдэг.
Тайлан, шинжилгээ: Хүний нөөцийн төлөв байдлыг харуулсан тайлангуудыг үүсгэх, шинжилгээ хийдэг.
Харилцааны удирдлага: Ажилтнуудын хоорондох болон ажилтан ба удирдлагын хоорондох харилцааг сайжруулах.
ERP (Enterprise Resource Planning) хүний нөөцийн систем нь эдгээр үйл ажиллагааг дижитал хэлбэрээр автоматжуулан, өгөгдлийг хурдан, нарийвчлалтай боловсруулж, хүний нөөцийн ажлыг хялбаршуулдаг. Энэ нь байгууллагын үр ашиг, үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлдэг.
Монголд цор ганц Workzone.mn компани нь ERP (Enterprise Resource Planning) программыг Монголын байгууллагуудын дотоод үйл ажиллагаанд нэвтрүүлж, толгой эргэм замраагаа алдсан file- уудыг цэгцэлж, тус байгууллагуудын цаашдын үйл ажиллагааг хялбарчлахад тусалж байна.
Гадаад дотоодын үнэ хөлс нь тэнгэрт хадсан, ашиглаж мэдэхгүй программ, апп– нд хөлс хүчээ шавхан олсон мөнгөө үрж байхаар, боломжийн хямд үнэтэй, Монгол компанидаа хандаад хүссэн үйлчилгээгээ аваарай.
ERP SYSTEM 🚀
Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?
Компаниуд хүний нөөцийн системээ зохицуулахын тулд ямар программууд ашигладаг вэ?
SAP SuccessFactors: Энэ нь глобал хэмжээний компаниудын хүний нөөцийн удирдлагыг цогцлоох боломжийг олгодог, цалин тооцоо, ажилтнуудын хөгжлийн удирдлага зэрэг өргөн хүрээний функцийг дэмждэг.
Workday: Бүх төрлийн байгууллагад тохиромжтой, энэхүү систем нь цалин тооцоо, ажилтны хөгжлийн удирдлага, мөн тайлан, шинжилгээ гаргах чадвартай.
Oracle HCM Cloud: Ораклын хүний нөөцийн удирдлагын систем нь ажилтнуудын мэдээллийн удирдлага, цалин тооцоо, ажилтны хөгжлийг дэмждэг. Мөн үүлэн технологийг ашигласан орчин үеийн шийдэл юм.
ADP Workforce Now: Жижиг ба дунд бизнест зориулагдсан энэ систем нь цалин тооцоо, хүний нөөцийн удирдлага, мөн ажилтнуудын мэдээллийг удирдах чадвартай.
UltiPro (Ultimate Software): Үүнд цалин тооцоо, ажилтны мэдээлэл удирдах, хөгжлийн удирдлага зэрэг өргөн хүрээний функц багтдаг.