онгоцоор нисэх

Онгоцоор нисэхдээ юунд анхаарах вэ?

Шэйр хийж түгээх

Онгоцоор нисэхдээ юунд анхаарах вэ?

“Онгоцоор нисэхдээ юунд анхаарах вэ?” 10 зөвлөмжийг танд хүргэе.

1. Нислэг хийхэд хамгийн тохиромжтой цаг өглөө

Хэрвээ та нислэгийн цагаа сонгохоор зэхэж байгаа бол өглөөний хуваарь сонгох нь хамгийн зөв сонголт. Өглөөний нислэг цуцлагдах, хойшлогдох магадлал хамгийн бага байдгийн дээр хэрвээ та нисэхээс айдаг бол өглөө эрт нисэхэд сэтгэл тавгүйтэл бага байдаг гэдгийг эрдэмтэд зөвлөдөг.

2. Онгоцонд хамгийн сүүлд орох

Та онгоцонд хэт яаран суух гэж дайрах хэрэггүй. Үүний оронд хамгийн сүүлд, аажуу тайван ороорой. Ингэснээр таныг ороход зорчигчид суудалдаа суучихсан байх тул, та шахалдаж, суудлаа хайх, зовох шаардлагагүй болно. Мөн яг таныг суумагц онгоц хаалгаа барих тул та аль нэг хүнгүй суудал дээр тухлан суух боломжтой. 

3. Онгоцоор зорчихын өмнө бүү хоол идээрэй

Учир нь онгоц хөөрөх үед агаарын даралт болон бусад хүчин зүйлээс болж танд таагүй мэдрэмж төрүүлж мэдэх тул та аль болох татгалзаарай.

4. Онгоцонд архи, согтууруулах ундаа бүү уу!

Нислэг хийх үед авиа компаниуд үйлчлүүлэгчийнхээ тав тухыг  бодож амтат хоол, дарс вискигээр таныг дайлах боловч архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхын танд зөвлөе. Та бүхэл нислэгийн турш суудал дээрээ хүлүүлж явмааргүй л байгаа байлгүй.

5. Гар ачаа тээшээ амараар шийд

Гар цүнх ачаа тээшээ ачааны бүхээгт найдвартай сайн хийх ба хэрэв багтахгүй бол онгоцны үйлчлэгчээс тусламж хүсэж болно. Энэ үед үйлчлэгч танд сул талбай гаргаж өгөх болно.

6. Цонхны дэргэдэх суудалд хүйтэн

Онгоц нисч байх үед гаднах агаарын хэм -60°С хүйтэн байдаг бөгөөд энэхүү хүйтэн агаар цонхны дэргэхэд суудлуудад илүү мэдрэгддэг.

Ялангуяа зуны улиралд хүмүүс нимгэн хувцасласнаас ихээхэн даардаг байна. Тиймээс та цонхны дэргэд суух дуртай бол бага зэрэг дулаан хувцаслахыг зөвлөж байна. Аль эсвэл онгоцны үйлчлэгчээс нөмрөх унтлагын хучлага захиалж авахыг сануулъя.

7. Кофе болон цайнаас зайлхий

Нислэгийн үед  их хэмжээний шингэн зүйл их уувал агаарын даралтын улмаас хүний биед таагүй мэдрэмж төрүүлж дотор муухай оргих магадлалтай. Халуун уух зүйлс бэлтгэхэд онгоцонд хэрэглэдэг ус нь стафилокк зэрэг хортой бактерийг агуулж байдаг. Тиймээс цай болон кофеноос аль болох татгалзаж үүний оронд савлагаатай ус эсвэл жүүс асуусан нь илүү дээр.

8. Эвхэгддэг ширээ болон суудлын арын халаас онгоцон дахь бохир зүйлсүүдийн тоонд орно

Нислэгийн явцад хуримтлагдсан зарим хог суудлын арын халаасанд үлдэж хоцордгийг та анзаардаг байх. Тэдгээрийг цэвэрлэдэг ч төдийлөн хангалттай биш. Мөн эвхэгддэг ширээ байнга бохирдож байдаг бөгөөд хүмүүс хүүхдийнхээ живхийг солихдоо тогтмол ашигладаг талаар нислэгийн багийн гишүүд хэлж байна.

Иймээс та ширээгээ нойтон салфетикаар арчихаас урьтаж өөрийн хувийн эд зүйлс болоод хоол ундаа хэзээ ч битгий тавиарай.

9. Унтлагын дэрийг хэт их хийлэх хэрэггүй

Унтлагын дэрийг хийлэхдээ физикийн хуулийг мартаж болохгүй. Хэрвээ та эцэст нь хүртэл хэт их хийлвэл бүхээг дэх даралт өөрчлөгдөхөд зад үсрэх аюултай.Тиймээс бага зэрэг сул үлээх хэрэгтэй.

10. Онгоцны аюулгүйн зааварчилгаатай сайн танилц

Нислэгийн өмнө та бүхэнд онгоцны багийнхан аюулгүйн зааварчилгааг танилцуулж үйлдлээр хийж үзүүлэх ба онцгой тохиолдол гарахад хүчил төрөгчийн баг, аврах гарц, аюулгүйн хантааз хэрхэн ашиглах талаар зааварчилгааг сайтар ойлгох хэрэгтэй.

Гадаад Аялалууд

Нийтлэл:


Шэйр хийж түгээх