Татварын тайлан өгөх хугацаа 2023 он
“Эрхэм Түнш Консалтинг” таньд татварын мэдээллийг багцлан хүргэж байна. Бид энэ удаа та нартаа бүх төрлийн татварын тайлан өгөх хугацааг бэлдэж орууллаа.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан өгөх хугацаа
Татвараа төлөх хугацаа:
- сар бүр төлөх татвараа сар бүрийн 25-ны дотор,
- улирлын эцэст хийсэн тооцооны дагуу татвараа дараа улирлын эхний сарын 20-ны дотор,
- жилийн эцэст хийсэн эцсийн тооцооны дагуу татвараа дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор төсөвт төлнө.
Тайлангаа өгөх хугацаа:
Өмнөх жилийн татвар ногдуулах орлого нь 6 тэрбум төгрөг ба түүнээс дээш бол
- улирал болгон улирлын татварын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор,
- жилийн эцсийн татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд хүргүүлнэ.
Өмнөх жилийн татвар ногдуулах орлого нь 6 тэрбум төгрөг хүртэл бол
- жилд 2 удаа, эхний хагас жилийн татварын тайланг 07 дугаар сарын 20-ны дотор,
- жилийн эцсийн татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор гаргаж, харьяалах татварын албанд хүргүүлнэ.
Хувь хүний орлогын албан татвар
Татвараа төлөх хугацаа: Байгууллага нь ажилчдын орлогоос суутган авсан албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт шилжүүлнэ.
Тайлангаа өгөх хугацаа: улирал болгон тайлан өгөх бөгөөд улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.
Нэмэгдсэн өртгийн албан татвар
Татвараа төлөх хугацаа: сар болгон, дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлнэ.
Тайлангаа өгөх хугацаа: сар болгон, дараа сарын 10-ны өдрийн дотор тайлангаа харьяалах татварын албанд тушаана.
Нийгмийн Даатгал
Татвараа төлөх хугацаа: сардаа багтааж төлөх ёстой, (дараа сарын 5ны дотор эцсийн хугацаа байдаг)
Тайлангаа өгөх хугацаа: сар бүр явуулах ёстой, (дараа сарын 5ны дотор эцсийн хугацаа байдаг)
Онцгой албан татвар
Татвараа төлөх хугацаа: Сар бүрийн 25-ны дотор
Тайлангаа өгөх хугацаа: Дараа сарын 5-ны дотор
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар
Татвараа төлөх хугацаа: Хувь хүн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө
Тайлангаа өгөх хугацаа: Тайлагнах шаардлагагүй.
Үл хөдлөх хөрөнгийн албан татвар
Татвараа төлөх хугацаа:
- Хуулийн этгээд улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр
- жилд нэг удаа, Хувь хүн жил бүрийн 2 дугаар сарын 15–ны дотор
Тайлангаа өгөх хугацаа: Дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор
Холбоотой линк
.