Ухаалаг хаусын давуу талууд

Шэйр хийж түгээх

Ухаалаг гэр гэдэг нь та гар утас эсвэл ухаалаг чанга яригчийн тусламжтайгаар дэлхийн хаанаас ч өөрийн гэрийн цахилгаан хэрэгсэл, төхөөрөмжүүдийг алсаас автоматаар удирдах боломжтой гэрийг хэлдэг. Зарим хүмүүсийн хувьд байшингаа ухаалаг хаус болгох нь ухаалаг чанга яригч худалдаж авах ч байж болно.

Харин бусад хүмүүсийн хувьд энэ нь камер, компьютер, түгжээ цоож, зурагт, хөшиг, хамгаалалтын систем гэх мэт олон төрлийн төхөөрөмжөө утастайгаа интернэтээр холбон өөрийн амьдралыг хялбаршуулахыг хэлнэ.

ухаалаг хаус

Ухаалаг хаусын давуу тал

Таны амьдралыг хялбарчлана

Та өөрийн ашиглаж байгаа цахилгаан хэрэгслийн хэрэглээгээ маш сайн хянаж дээрээс нь автоматжуулж чадна. Өглөө босох сэрүүлэг тань дугарахад л таны кофе чанагч кофе бэлдэнэ гээд төсөөлдөө.

Эрчим хүч болон мөнгө хэмнэнэ

Орчин үед хүмүүс эрчим хүчний хэмнэлтээс нь болж ухаалаг хаусыг сонгох болсон. Та хэрэглээгүй үедээ халаалт, гэрэлтүүлэг гээд гэрийн цахилгаан их үрдэг цахилгаан хэрэгслүүдээ ажлаасаа утасныхаа тусламжтайгаар унтраах боломжтой.

Найдвартай аюулгүй байдал

Энгийн дохиоллын систем нь таны гэрийг хамгаалдаг ч ухаалаг хамгаалалт нь танд мэдээлэл өгөөд зогсохгүй системд холбогдсон гэрэл, түгжээ, камер, хаалганы хонхны тусламжтайгаар таны гэрийг илүү сайн хамгаалж тандалт, хяналтыг сайжруулах боломжийг олгодог

Гэрийн ажлыг хөнгөвчлөнө

Робот туслагчтай болоход бид хэтэрхий хол байгаа ч робот тоос соруулагч, робот тогооч нь таны амьдралыг хөнгөлж чадна. Орчин үеийн ухаалаг төхөөрөмжүүд таны хоолыг хийж гэрийг цэвэрлэнэ гэвэл ямар сайхан сонсогдож байна вэ?

Ухаалаг байшинг хэрхэн бүтээх вэ?

Ухаалаг чанга яригч

Amazon Alexa болон Google Assistant гэх мэт ухаалаг чанга яригч нь ихэнх ухаалаг байшингийн үндэс суурь бөгөөд эдгээр төхөөрөмжийн тусламжтайгаар та өөрийн ухаалаг гэрийг хянаж, удирдаж чадна. Үүний дараа энэ системээ өөрийн утас, гэрэлтүүлэг, хөшиг, халаалт гээд ухаалаг төхөөрөмжүүдтэйгээ холбосноор та хэзээ ч хаанаас ч өөрийн гэрийг хянах боломжтой болно.

Гэрэлтүүлэг

Ихэнх хүмүүс орондоо ороод утсаараа гэрэл унтраахыг ухаалаг гэрэл гэж ойлгодог. Мэдээж та үүнийг ухаалаг гэрэлтүүлэгтэй байснаар хийж болох ч та өөр маш олон зүйлсийг хийж чадна. Та ухаалаг гэрэлтүүлэг гэртэй суулгаснаар та өөрийн гэрийн гэрлийн тод, бүдгийг тохируулж чадах бөгөөд нар жаргах үед асаж, мандах үед унтраах тохиргоо хүртэл хийж болно.

Хөшгөө хүртэл ухаалаг болгосноор таныг өглөө сэрэх үед хөшиг автоматаар өөрөө нээгдэж та үзэсгэлэнт байгальд сэрэх боломжтой.

Аюулгүй байдал

Ухаалаг байшингийн хамгийн сайн давуу талуудын нэг бол аюулгүй байдлын сайжруулсан чадвар юм. Орчин үед хяналтын камерууд гэрлийн хурдаар сайжирч та гадаа хаалганы хажуугаар хөдөлгөөн гарах үед л таны утсанд таны гэрийн гадаа ийм чимээ гарлаа хэмээн мэдэгдэл ирэх боломжтой болсон. Тэр ч байтугай та ажлаасаа өөрийн үүдний камерийг шууд харж таны гэрийн гадаа байгаа хүнтэй камераараа дамжуулан харьцах боломжтой болсон.

Халаалт

Одоо үед зүгээр цаанаасаа ирэх халаалтад найдах үе хойно хоцорчээ. Ухаалаг халаалтын тусламжтайгаар та өөрийн хаусын температурыг нарийн тохируулж чадах бөгөөд тэгээд ч зогсохгүй та ажилдаа яваад гэрт тань хүн байхгүй үед хий дэмий гэрээ халаахгүй халаалтаа унтраагаад гэртээ ирэхээсээ 30 минутын өмнөөс халаах тохиргоо хийж болно. Энэ нь танд эрчим хүчээ хэмнэх маш сайн давуу талыг олгоно.

Үл хөдлөх хөрөнгө зуучлал

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын шилдэг 5 компани жагсаалт үзэх үү?

Холбоотой линк

 .

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх