Байгальд ээлтэй байшингийн 6 шинж чанар
Байгаль орчны асуудал дэлхийн түвшинд хүрсэн энэ үед хүн бүр байгальд ээлтэй амьдрахыг хүсэж байна. Тэгвэл та өөрийн байшингаа хэрхэн байгальд ээлтэй бөгөөд урсгал зардлын хэмнэлттэй эко байшин болгохыг эндээс олж мэдээрэй.
Байгальд ээлтэй байшин буюу эко байшин гэж юу вэ?
Эрчим хүчний хэмнэлттэй эко байшин нь уламжлалт байшинтай харьцуулахад маш бага эрчим хүч хэрэглэдэг бөгөөд агаар мандалд ялгаруулдаг хүлэмжийн хийг багасгах замаар эрүүл амьдралын хэв маягийг дэмждэг байшингууд юм.
Энэ төрлийн байгальд ээлтэй гэр нь таны цахилгааны төлбөрийг хэмнэж, тав тухтай, эрүүл орчинд амьдрахад тусална. Ямар ч эко байшингууд нь дараах шинж чанаруудыг өөртөө шингээсэн байдаг.
Байгальд ээлтэй материал сонголт
Дулааны алдагдалгүй барилгын технологи нь орчин үеийн эко байшингийн трэнд болж байна. Тэгэхийн тулд та өөрийн байшингийн дулаан тусгаарлах чадвар, битүүмжлэлийг маш өндөр гүйцэтгэлтэй байхаар тооцож байшингийн дотоод зохион байгуулалтаа хийх ёстой бөгөөд ингэж чадвал гадаа хэр хүйтэн байхаас үл хамааран, та халаалтын төхөөрөмж ашиглахгүйгээр температурыг өвлийн туршид нэмэх хэмд тогтвортой хадгалж чадна.
Хамгийн энгийн жишээ бол цонхоор дамжуулан бид өөрсдийн халаалтын зардлаа 50% хүртэл багасгах боломжтой. Үүнийг хийх хамгийн энгийн алхам бол цонхоо баруун болон урд зүг рүү харуулж барих юм.
Нэмээд та өөрийн байшиндаа байгальд ээлтэй будаг буюу бага VOC-тэй эсвэл рио VOC-тэй ханын будаг сонгоорой. VOC нь амархан ууршдаг шатамхай дэлбэрэх аюултай хүний биед хортой химийн бодисуудын нэршил юм.
Таазны цонх буюу SkyLight
Дээврийн тэнгэр лүү харсан цонх нь байшинд тань өдрийн турш гэрэлтүүлэг болж, танай гэрийн энергийн урсгалын нэмэгдүүлж, халаалт, агааржуулалтыг сайжруулдаг гээд олон төрлийн давуу талтай. Эдгээр давуу талууд нь ч таны байшинг эко байшин болгоход нэг алхам ойртуулж өгдөг.
Байгальд ээлтэй цахилгаан хэрэгсэл сонгох
Хөргөгч, халаагч, угаагч зэрэг бидний өдөр тутам ашигладаг цахилгаан хэрэгслүүд нь цаг хугацаа өнгөрөх тусам үр ашиггүй, эрчим хүчний хэрэглээг өсгөх хандлагатай байдаг. Тийм ч учраас та өөрийн гэрийн эко байшин болгох хүсэлтэй бол гэр ахуйн цахилгаан хэрэгсэл сонгохдоо заавал байгальд ээлтэй технологиор бүтээгдсэн эрчим хүч, ус, дулаан бага зарцуулахыг нь худалдаж аваарай.
LED гэрэлтүүлгийг сонгох
LED чийдэн нь маш бага эрчим хүч зарцуулдаг бөгөөд байгальд ээлтэй гэрэлтүүлгийн төгс сонголт юм. Хамгийн гол давуу тал нь уламжлалт гэрлээс хамаагүй удаан эдэлгээтэй байдаг бөгөөд LED гэрлийг ашиглах нь таны урт хугацааны эрчим хүчний зардлыг мэдэгдэхүйц бууруулж чаддаг.
Нарны эрчим хүчийг ашиглах
Хэрвээ та дээвэр дээрээ нарны зай хураагуур хавтан байрлуулах боломжтой бол заавал нарны эрчим хүчийг сонгоорой. Ингэснээр нэгт та нийтийн үйлчилгээний компанид найдахгүйгээр өөрийн эрчин хүчний үүсгэвэртэй болох бөгөөд илүүдэл эрчим хүчээ засгийн газарт борлуулан орлого олох боломжтой. Нарны энерги бол цэвэр байгалийн бэлэг юм шүү.
Усаа хадгал
Ус бол бидний хайрлах ёстой хамгийн чухал байгалийн баялаг билээ. Тийм ч учраас усыг хэзээ ч үр ашиггүй зарцуулахгүй байх хэрэгтэй. Жишээ нь ариун цэврийн өрөөндөө ус бага зарцуулдаг механизмыг ашигла.
Та өөрийн жорлонгийн ус татах хэсэгт устай сав, тоосго гэх мэт хүнд зүйлийг байрлуулснаар таны усны төлбөр бага гарч, байгаль орчноо ч мөн хамгаалж чадаж байгаа хэрэг. Нэмэлтээр та борооны усыг цуглуулан хоёрдогч усны хэрэгцээ буюу ногоон байгууламжийн усалгаа, бохирын ус зэрэгтээ ашиглах боломжтой.
Үл хөдлөх хөрөнгө зуучлал
Үл хөдлөх хөрөнгө зуучлалын шилдэг 5 компани жагсаалт үзэх үү?
Холбоотой линк
- Үл хөдлөх хөрөнгө зуучлал Шилдэг 5 компани
- Хүүхдийн тоглоомын талбайн тохижилт, оновчтой төлөвлөлт гэж юу вэ?
- Улаанбаатарт 2023 онд баригдаж дуусах Топ 5 Luxury Хаус
- Хотхон төлөвлөлтөд багтсан байх ёстой 5 чухал ойлголт
- Эрчим хүч хэмнэх аргууд: “Энергийн галзуу хэмнэлт, хамгийн дулаахан Хаусны шийдлийг танилцуулж байна”
.