Хаус худалдан авахдаа анхаарах зүйлс
Амьдрах хаусаа худалдаж авна гэдэг бол таны амьдралд нөлөөлж байдаг хамгийн чухал шийдвэрүүдийн нэг юм. Зөвхөн санхүүгийн хөрөнгө оруулалт биш харин ч таны амьдралын хэв маяг, хамт олныг тодорхойлж байдаг таныг болон таны гэр бүлийг илэрхийлсэн том хүчин зүйл болохоор та хаус худалдан авах гэрээгээ хийхээс өмнө хэд хэдэн чухал хүчин зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй.
Энэхүү гарын авлага нь байшин худалдаж авахтай холбоотой бэрхшээлийг даван туулахад тань туслах зорилготой болохоор та сайтар уншиж танилцаарай.
Хаусын хийц бүтэц
Хүмүүс хаус худалдаж авахдаа тухайн үеийн сэтгэл хөдлөл, хаусын гадаад засалд хууртан эсвэл төлбөрийн нөхцөлд бариулан тооцоололгүйгээр буруу худалдан авах шийдвэр гаргадаг. Хаус худалдан авах гэж буй таны хамгийн түрүүнд мэдэх ёстой зүйл бол хийцлэл юм.
Монголчууд байшин худалдаж авахдаа хийцлэлийн тал дээр бүрэн цутгамал барилга хамгийн сайн нь гэж ойлгодог бөгөөд хэрэв та 3-аас дээш давхартай барилга байшин сонирхож байгаа бол энэ нь зөв шийдвэр юм. Харин 3-аас доош давхартай хаус худалдан авахаар сонирхож байгаа бол бүрэн цутгамал барилга нь өртгийг өндөр байлгаж, хэрэглэгчийн мөнгийг үргүй үрж буй хэлбэр юм.
Тийм болохоор 3-аас доош хаусыг барих хамгийн сайн үзүүлэлт нь төмөр бетон карказ буюу бетон карказаар байшингийн үндсэн рамыг босгон дүүргэлтийг блокоор хийх нь хамгийн төгс хувилбар байдаг. Чанараараа бүрэн цутгамалтай яг ижилхэн бөгөөд өртөг бага тусах ухаалаг шийдвэр юм.
Канад технологи vs Америк технологи
Одоо үед бас нэг шуураад байгаа тренд бол канад технологи буюу ган карказан байшингууд юм. Энэ нөхцөлд гарч хамгийн том сул тал нь байшингийн дулаан алдагдал өндөр байж, халаалтын зардал өндөр гарна, тог тасарсан үед байшин хурдан хөрдөг. Харин давуу тал нь хурдан баригдаж, барих зардал бага гардаг, өвөл намрын хүйтэн улирлуудад хурдан халдаг.
Америк технологийн давуу тал нь төмөр бетон карказаар хийгддэг бөгөөд түүнийгээ дагаад өртөг өндөр эдэлгээ удаан байдаг. Бусад хаусыг бодвол олон унтлагын өрөөтэй, квадрат талбайн хувьд илүү том байж нээлттэй зохион байгуулалтыг дэмжиж гэр доторх агаарын урсгал, өрөөнүүдийн харилцан уялдаа холбоог нэгт тавьдаг.
Гол сул тал гэвэл удаан халдаг боловч дулаанаа маш удаан хадгалж чаддаг. Энэ нь халаалтын зардлыг удаан хугацаандаа бууруулж чаддаг.
Байршил болон очих зам
Хаус худалдан авагчдын 20% нь хаусдаа байнга байрлаж 80% нь ирж очих амьдралын хэв маягтай байна. Та ирж очих 80% ийн нэг нь бол таны өөрөөсөө асуух ёстой асуултууд бол
- манай гэр хаана билээ?
- манай хаус руу явах зам түгжрэлтэй зам мөн үү биш үү?
- энэ явах зам дээр хэр их гэрлэн дохионы уулзвар байдаг вэ?
- энэ явах замаар хүнд хэцүү таагүй амьдрал харагдах тохиолдол байгаа юу? юм.
Жишээ нь бэлх сэлх, хандгайтын бүсэд хаус авсан тохиолдолд та 5 буудал, 7 буудлын тэр хавиар явах шаардлага гардаг. Энэ хавиар түгжрэл их байдаг бөгөөд түгжрээд зогссон үеэрээ орчин тойрноо ажиглахад согтуу хүмүүс унтаж байгаа эсвэл зодоон цохион хийж байгаа хүмүүс их ажиглагддаг.
Эдгээр үзэгдлийг хайртай хань, хөөрхөн хүүхдүүдээсээ хол байлгаж болж өгвөл дүнжингарав , уулын замаар явах боломжтой байршлыг сонгосон нь дээр. Ирж очих замын цаг зарцуулалт болон үзэгдэх байдал дээр та сайн анхаараарай.
Хотхоны төлөвлөлт
Таны худалдаж авах хаус тань ЗААВАЛ ХОТХОНЫ ТӨЛӨВЛӨЛТТЭЙ байх ёстой. Ганц хаус худалдаж авах эсвэл өөрсдөө барьсан тохиолдолд хариуцсан эзэн байхгүй, ямарваа нэгэн эрсдэл үүсэх эсвэл засвар үйлчилгээ авах шаардлагатай тохиолдолд өөрсдөө хийх шаардлагатай болж арчилгаа хийхэд зардалтай бас таны үнэт цагийг үрсэн хэрэг болдог.
Дээрээс нь тэндээ байнга амьдарч чадахгүйгээс болоод хулгай болон байгалийн гамшигт үзэгдлүүдээс сэргийлж нохойгоор мануулах эсвэл харуул ажиллуулах зэрэг нэмэлт зардал гардаг. Тийм учраас заавал хотхоны төлөвлөлттэй хаус худалдаж авах хэрэгтэй.
Хотхоны төлөвлөлтөд хамгаалалт, СӨХ, клабхаус багтсан байдаг бөгөөд засвар үйлчилгээ, цэвэрлэгээ асуудалгүй хийгдэж эргээд баталгаат хугацааг нь өгч, барилгын чанартаа эзэн болж чаддаг.Таны хөршүүд хүртэл таны санхүүгийн түвшин ижил төрлийн хүмүүс байж өөрийн хүрээллийг та нэмэгдүүлж чадна.
Эрүүл цэвэрхэн орчинг сонго
Хаусыг яагаад бид сонгодог вэ? Үр хүүхдүүдээ эрүүл агаарт амьдруулж өөрсдөө эрүүл саруул байж амар амгалан байгальтайгаа ойр амьдрал хүсэж ихэнх хүмүүс хаусыг сонгодог. Эндээс хамгийн чухал зүйл бол байгалийн давтагдашгүй байх байгалийн үзэсгэлэнт харууц юм.
Хүний гараар бүтээх боломжгүй харахад стресс арилах энэ харууц нь байна уу? Таны сонгосон хауснаас харагдах боломжтой юу гэдгийг та анзаарах ёстой. Тийм учраас хаусууд бие биеийнхээ харах өнцгийг хаахгүй байх ёстой. Жишээ нь Гачуурт Хилл нь өөрсдийн хаусыг барихдаа үечилж барин бүх хаусууд нь нараа ч хаахгүй, уулаа ч харах боломжоор зохион байгуулагдсан байдаг.
Хүүхдийн тоглоомын талбай бас нэгэн таны анхаарах зүйлс бөгөөд таны хүүхдүүд хоногийн 24 цаг бол гэртээ байхгүй гадаа гарч тоглох ёстой. Энэ үед таны хүүхдүүдийн нас насанд тохирсон аюулгүй байдал стандарт шаардлагуудыг хангасан сонирхолтой тоглоомуудтай тоглоомын талбай байх ёстой.
Цэвэрхэн орчны хувьд бидний алддаг зүйл бол хөрсний бохирдол юм. Зун утаагүй гээд хойд зүгт хаусыг сонгосноор хүүхдүүдийг гэдэсний өвчлөлд хүргэдэг бөгөөд та зундаа хөрсний бохирдол байна уу? өвөлдөө утаа байна уу? гэдгийг анхаарах хэрэгтэй.
“Гачуурт Хилл”-ийн тухай товчхон
Цэвэр ус & Бохир ус
Стандартыг хангасан гүний цэвэр ус, бичил цэвэрлэх байгууламжтай
Эрчим хүч
Эрчим хүчний хэмнэлттэй ногоон хаус бөгөөд өвлийн улиралд халаалтын системийн 43%-ыг л ашиглаж байхад House бүхэлдээ маш дулаахан, заримдаа бүр халуун байдаг.
Хотхон орох Зам
Хаус руугаа очих 4 замын сонголттой. (Уулын зам, Дүнжингарав урд зам, Амгалангийн зам, Шархад зам)
Халаалтын систем
Айл бүр 380вт ухаалаг цахилгаан халаагууртай бөгөөд зундаа эсрэгээрээ АС шаардлагагүй сэрүүхэн байдаг.
Хүүхдийн тоглоомын талбай
Европийн Hags брэндийн хүүхдийн тоглоомын талбай, элсний волейбол, 3v3 сагс, гүйлтийн зам, 4 улирлын хүлэмжтэй.
Байршил & Хамгаалалт
Далайн түвшнээс дээш 1660м өндөрт байрлаж байгаа нь Цэцээ гүний 2200м өндөртэй дүйцэж, байгалиа тольдох торгон мэдрэмжийг өгч үер усны аюулнаас хол.
Холбоотой линк
- Үл хөдлөх хөрөнгө зуучлал Шилдэг 5 компани
- Хүүхдийн тоглоомын талбайн тохижилт, оновчтой төлөвлөлт гэж юу вэ?
- Улаанбаатарт 2023 онд баригдаж дуусах Топ 5 Luxury Хаус
- Хотхон төлөвлөлтөд багтсан байх ёстой 5 чухал ойлголт
- Эрчим хүч хэмнэх аргууд: “Энергийн галзуу хэмнэлт, хамгийн дулаахан Хаусны шийдлийг танилцуулж байна”
.